• Өнөөдөр 2026-09-25

“АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадамд Д.Энхтүвшин VI байр эзэллээ

    Спортын гимнастикийн дэлхийн цомын хүрэл медальт, ОУХМ Дамдиндоржийн Энхтүвшин Азийн наадмын эрэгтэйчүүдийн харайлтын төрөлд шигшээд өрсөлдлөө. Азийн шилдгүүдтэй урьдчилсан шатанд өрсөлдөн шигшээд шалгарсан манай тамирчин хоёр  харайлтаа алдаагүй гүйцэтгэж, 13.900 болон 13.566 оноо авснаар, хоёр харайлтын дундаж 13.733 оноогоор Азийн наадмын VI байрт шалгарлаа.  Азийн тамирчид харайлтын төрөлд  дэлхийд тэргүүлдэг бөгөөд сүүлийн дөрвөн олимпын наадам дараалан бусад  тивийнхэнд аварга цолыг алдаагүй байгаа. Парисын олимпын аварга Карлос Юло зангаргаа харуулан 14.599 оноо авч Нагояд  хоёр дахь алтан медалиа зүүлээ.

   Парисын олимпод харайлт, чөлөөт хөдөлгөөний дасгалд түрүүлсэн Филиппиний Карлос Юло ийнхүү үндсэн хоёр  төрөлдөө Азийн наадмын дэвжээнд ч босоо байлаа. Өмнөх Азийн наадмын мөнгөн медальт Ираны Махди Олфати эхний харайлтдаа энэ өдрийн хамгийн өндөр оноо 15.100 оноо  авч ганцаараа 15.000 онооны босго давсан хэдий ч хоёр  дахь харайлтын буултан дээр бага зэрэг тэнцвэр алдсанаар алтан медалиас 0.066 оноогоор “мултарч” мөнгө н медаль хүртэв. Харин  хүрэл медалийг Хятадын Хонконгийн Нг Ка Ки 14.116 оноогоор хүртлээ.

 


“АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадамд Д.Энхтүвшин VI байр эзэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188