• Өнөөдөр 2026-02-16

БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ

2025-12-20,   25777

      ...”Хуйхалсан хонины толгой шиг шүд нь яралзаж, уруул нь харлаж хорчийгоод, хамаг бие нь шатаж, танигдахын аргагүй болсон охин түймэр нөмөрч, гал дүрэлзсэн тариан талбайн голоос хамгийн сүүлчийн хүчээрээ өндийгөөд, “Гүндэгээ, Баасанжав аа” гэж дуудан урд минь сөхрөөд унасан. Эргэж босолгүй, нүдний минь өмнө эцсийн амьсгалаа татсан тэр охин хэн байсан бол...Энэ бодол намайг 60 жил ээрч байна. Атарын ургацыг галын аюулаас авран хамгаалахаар эрэлхэгээр зүтгэж яваад, Угтаалын сангийн аж ахуйн тариан талбайд үүрд үлдсэн Эдийн засгийн сургуулийн цэл залуухан охидын эмгэнэлт түүхийг надаас өөр ярих хүн үлдсэнгүй дээ. Үнэндээ өмнө нь ярих цаг, боломж байсан ч гэлээ сэтгэлийн шарх минь дийлэхгүй, айдас, түгшүүрийн нулимс хоёр нүдийг минь бүрхчихээд, ам эвлэхгүй байсан юм аа. Намаржин тариа хурааж, ганцхан өдрийн дараа гэр рүүгээ буцахаар яаран баярлаж байсан найзууд минь тариан талбайд амьдаараа шатаж, аврал эрсээр, амьсгал хураагаад 60 намрыг үджээ.


 

        Тийм ээ, 1965 оны аравдугаар сарын 2, Угтаалын сангийн аж ахуйд гарсан гал түймэрт их сургуулийн оюутнууд шатаж, амиа алдсан эмгэнэлтэй, сэтгэл шимшрүүлсэн түүхийг уншигч танд үнэнээр нь хүргэж байна. Бидний өмнө сууж байгаа Зундуйн Гүндэгмаа гуай 16-хан настайдаа улсын өмч хөрөнгийг авран хамгаалахаар үхэх тухай бодож амжилгүй гүйж, халиурсан их өвсийг нөмөрсөн, хуйларсан их галаас амьд үлдсэн зургаан хүний нэг нь. Хэдийгээр зургуулаа амьд үлдсэн ч гэлээ галын дараахан хоёр нь шархаа даалгүй, хоёр нь хорвоогийн жамаар энэ хорвоогоос буцжээ. Харин нэг нь...

 “АТОМЫН ҮҮЛ” ҮХЛИЙН ҮҮЛ БАЙСНЫГ ХЭН НЬ Ч МЭДЭЭГҮЙ

1965 он, аравдугаар сарын 2.

          Тариа хураалт дуусаж, Угтаалын төвийн үтрэм дээр оюутнууд цуглалаа. Аравдугаар сарын 3-нд сургуулийн захирал Ж.Батмөнх урлагийн наадамд амжилт үзүүлсэн бидэнд шагнал гардуулахаар ирэх ёстой байсан юм. Орой нь сангийн аж ахуйн улаан буланд нийтийн бүжигтэй. Оюутнууд дуулж, би хөгжим дарна. Эх орныхоо өнцөг булан бүрээс цугласан бид улсынхаа нийслэл рүү буцаж, эрдэм номдоо шамдаж, гэртээ харихыг хоёр сар хүлээсэн нь 24 цагийн дараа биеллээ олох нь. Бидний төлөвлөгөөт ажил дууссан, амрах нь амарч, ачаа бараагаа зэхэх нь зэхэж байтал өдрийн хоолны бүрээ дуугарлаа. Нэгдүгээр ангиасаа хамт сурсан Тунгалаг найз минь надтай адилхан их сургуулийн хуваарь авч, намрын ажилд хамт яваа ч гэлээ өөр тасагт хуваарилагдчихсан. Ингээд би сургуулийнхаа Д.Баасанжав гээд охинтой ойрхон нөхөрлөж байсан юм. Баасанжав бид хоёр өдрийн хоол, өглөөний цай гээд үтрэмийн талбайд өдөржин хамт өнжинө. Тэр өдөр 13:00 цагт хоолны бүрээ дуугарсны дараа цагаан төмөр аягаа барьчихаад хэлхэлдэж явтал Баасанжав баруун талын толгод дээгүүр, тэнгэр газрын завсраар солонгорон харагдах үүл рүү заагаад, “Хүүе, Гүндэгээ тэр юу вэ” гэхээр нь “Атомын үүл” гэж л энэ байх даа” гэж хариулсан. Үнэндээ тэр “атомын үүл” үхлийн үүл байсныг балчир хоёр охины хэн нь ч мэдээгүй.   

Эх орны өнцөг булан бүрээс цугласан бид улсынхаа нийслэл рүү буцаж, эрдэм номдоо шамдаж, гэртээ харихыг хоёр сар хүлээсэн нь 24 цагийн дараа биеллээ олох нь. 

“ГАЛ ГАРЛАА” ГЭХ ТҮГШҮҮРИЙН МЭДЭЭГЭЭР ХЯТАД ЖОЛООЧИЙН “ЗИС-5” МАШИНЫ ТЭВШИН ДЭЭР СУУЖ, БАГШИЙН “БУУГААРАЙ” ГЭХ НЬ СОНСОГДЛОО

Аравдугаар сарын 2-ны 14:00 цаг.

           Баасанжав бид хоёрын хоолондоо орохоор явахдаа харсан солонгон үүл гал түймэр байсан юм билээ. Хоолоо идэж дуусаагүй байтал “Гал, гал гарлаа” гэх түгшүүрийн мэдээ биднийг тэвдүүлж, хэн нэгний “Машинд эрэгтэй, эмэгтэйгээрээ суугаарай” гэх нь сонсогдсон. Хоолны хэсэгт байсан оюутнууд таран бутарч, хувцсаа солих нь сольж, зарим нь тэр чигээрээ “Зис-5” машины тэвш рүү үсэрцгээлээ. Бид чинь гэрээсээ тариа хураалтад явж, намрын ажилд гар бие оролцоод ирнэ гээд гараа даллаад гарсан хүүхдүүд шүү дээ. Бусдаасаа биеэр жижиг, насаар ч жаахан, 16-хан настай надад гал унтраах туршлагын хэлтэрхий ч байхгүй. Тэр өдөр хүйтэн байсан ч “Гал унтраахад учиргүй хурдан гүйдэг байх” гэж бодоод хөвөнтэй дээлээ тайлаад, оронд нь аавынхаа эргэлтээр ирэхдээ авчирсан хөвөнтэй куртик, дотортой өмдийг өмсөөд, хоёр алчуурынхаа нэгийг нүүрэндээ хөндлөн, нөгөөхийг нь толгойдоо боолоо. Машины тэвш рүү хүрз, шуудай, шүүр, цохиур гээд түймэр унтрааж болох юу л байна бүгдийг нь бариад бид сууцгаасан юм. Хөвгүүдийн машин тоос манаруулан давхихтай зэрэгцээд, охидыг суулгасан машин ч хөдөлсөн. Машины кабинд жолоочийн хажууд тариан талбайд биднийг хариуцаж байсан Дашсамбуу багш суулаа. Багш дөнгөж их сургуулиа төгссөн, намрын ажилд анх удаа бидэнтэй хамт явж байгаа, залуухан нэгэн.

Биднийг суулгаж яваа машины жолооч Угтаалд суурьшаад удсан хятад эр.

        Угтаалын төвийн үтрэмээс гараад давхисан бид баруун дэнж дээгүүр дөнгөж даваад буухад л намрын шаргал талыг түймрийн хар утаа бүрхээд авч байсан.  Юу болж байгааг бодох сөхөөгүй, хаашаа давхиж байгаагаа мэдэх завдалгүй л машины тэвшин дээрээс нүүр, гар халуун төөнөөд эхэлсэн. Халуун агаар амьсгалахтай зэрэгцээд машин зогсож, багш “Буугаарай, хүүхдүүд ээ” гэх шиг болсон. Өнөөх жолооч улалзсан их галын дэргэд дөнгөж зогсоод, тэвшин дээрээс зарим хүүхдийг буулгаж амжилгүй галтай уралдаад эргээд давхичихсан. Ердөө хэдхэн хормын өмнө амар тайван, ар гэрийнхэнтэйгээ уулзах тухай ярилцаж байсан бид үхэл гэж юу байдгийг ч мэдэхгүй “ертөнц”-д хүрээд ирлээ. Ангийн хүү С.Төмөрбатыг оюутнууд шоглоод, хүлчихсэн байсан юм билээ. Тиймээс хөвгүүдийн машинаас хоцроод, бидэнтэй хамт ирсэн. 

УГТААЛЫН БАРУУН ДЭНЖИД ХУЙХЛАГДСАН ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД ХАРЛАЖ ХОЦОРСОН ЦОГЦОС, ХЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ БОЛТЛОО ШАТСАН АМЬТАЙ, ГОЛТОЙ ОХИДЫН ЁОЛЖ, ТАРЧЛАХ ДУУ ХАДАЖ БАЙЛАА

Хэсэг хугацааны дараа.

          Оюутнууд машины тэвшнээс үсэрч буугаад тал тал тийшээ гал унтраах гээд гүйлээ. Гартаа барьсан хүрзээрээ энд, тэндгүй асаж байгаа гал руу зогсоо зайгүй цохисон. Цохиод л байсан, цохиод л байсан. Нүүр хуйхлах шахам халуун, хоолой бооход ч багадахаар хар утаан дундуур хэчнээн минут ч гүйсэн юм, бүү мэд. Нэг мэдэхэд л Төмөрбатын баруун гараас би, зүүн гараас нь Баасанжав хөтөлчихсөн гүйж явлаа. Бид гурвыг хөтлөлцөөд гүйж явтал зам харагдаж, би “Зам руугаа” гэж хамгийн сүүлд хашхирч байснаа санадаг. Энд тэндгүй уугисан цог, утаа, өнжмөл өвсний үнс, хөл дор пургих тортог, дов сондуул, жалганаас илүү “нүцгэн” зам авралын гарц байж магадгүй гэж тэрүүхэн хооронд бодож амжсан байгаа юм. Эрчээрээ хуйлрах салхи, галын хуй гэдэг чинь дийлдэхгүй юм билээ. Удалгүй биднийг нөмөрч аваад амьдаар минь хуйхалсан даа. Гал, салхины хуй хүчтэй цохих шиг болоход л би газарт уначихсан. Арай чүү мөлхөөд, босоод ирэхэд хоёр гарын минь арьс шохойтой цаас шиг болчихсон, хувцас шатаж байсан. Удалгүй гар, нүүрний арьс шалзалж байгаа юм шиг хорсгож байсан ч бүх чадлаараа шатаж байсан хувцсаа тайлахыг хичээлээ. Тэгээд даарч эхэлсэн. Эргээд харахад Төмөрбат, Баасанжав бид гурвын дэргэд Дашсамбуу багш, арван жилийн найз Тунгалагтай хамт зогсож байлаа. Баасанжавын нүүр, зүүн гарын сарвуу, бэлхүүс хэсэг шатаад, дотуур өмд нь биетэй нь наалдчихсан. Төмөрөө, Тунгаа, Дашсамбуу багшийн нүүр, нуруу, хөл хэсэг нь түлэгдчихсэн байсан. Гэхдээ бидний зогсож байсан замын хэсэгт галын эрч саарсан тулдаа бид амьд үлдсэн байх. Оюутнууд 700 гаруй га талбайг түймэрт өртөхөөс хамгаалж яваад ийм аюулд орсон гэдгийг дараа нь уншиж байлаа. 

 Арай чүү мөлхөөд, босоод ирэхэд хоёр гарын минь арьс шохойтой цаас шиг болчихсон, хувцас минь шатаж байсан.

         Хэдхэн цагийн өмнө өнжмөл өвсөө даахгүй шахам халиурч байсан тариалангийн талбайг гал түймэр хуйхлаад оджээ. Шатаж хоцорсон тариан талбайд “Үхлээ, би үхлээ, багш аа” гэх орь дуу, ёолж, орилж хашгирах дуу, шатаж харласан цогцоснууд яг л хар дарсан зүүд, аймшгийн киноноос ч аймар дүр зураг нүдний өмнө өрнөж байлаа. Саяхан л хамтдаа хөгжилдөж, гэртээ харихаар хөөрч явсан охид, хөвгүүд хэн гэдэг нь танигдахгүй болтлоо шатаж, зарим нь амьтай голтой алхаж байгаад унахыг харах ямар аймшигтай байсан гэж санана. Ухаан санаа орж, гарч байхад хамаг бие нь шатаад, танигдахын аргагүй болсон нэг охин “Гүндэгээ, Баасанжав аа” гээд газраас өндөлзөөд, дуудаж байгаад чимээгүй болчихсон. Удалгүй хамаг хувцас нь шатаад, цагаан цорой нь гарчихсан, хуйхалсан хонины толгой шиг шүд нь ярзайж, уруул нь шатаж, хорчийсон хүн босож ирээд, урд минь унаад өгсөн. Дахиж босож ирээгүй, хэн гэдгийг нь таньж чадаагүй. Ийм л аймшигтай, зүрх зүсэм, нүд халтирам түүхийг сэтгэлдээ 60 жил тээж амьдарлаа даа.

ДУНДГОВИЙН А.ДУЛАМСҮРЭН ДУУЛЖ БАЙГААД АМЬСГАЛ ХУРААЖ, НЭГ ОХИН ХҮҮХДЭЭ НЭХЭЭД УЙЛААД БАЙСАН ГЭДЭГ...

       Ингээд хэсэг хугацааны дараа биднийг аврахаар ус ачсан, эмнэлгийн багийнхныг суулгасан машин ирлээ. Баасанжав бид хоёрыг машины бүхээгт суулгаад, бусдыг нь тэвшин дээр гаргасан. Жолооч ах “Нөгөө машин дээр шатсан охидыг суулгасан. Газар дээрээ дөрөв нь амьсгал хураажээ. Зузаан, том хувцастай нь бахардаад унасан бололтой. Судаг, өвс их газрын гал их байснаас амархан шатсан байх” гэж хамт явсан хүнтэйгээ ярьж байхыг нь санаж байна.

       Охидыг сумын төвийн эмнэлэгт хүргэхэд олонх нь ухаантай байсан. Эмнэлэгт очсон даруйд лаа асааж байхыг нь хараад л би ухаан алдсан байсан даа. Тэр шөнө намайг ангийн маань Майхүү, Дашиймаа хоёр сахисан байна лээ. Миний хоёр гар түлэгдсэн учир тэд гараас минь барьж чадаагүй, унтаж байна уу, үхсэн байна уу гэж үзэж чадахгүй байсан гэдэг. Тэд “Үхсэн хүний хөл нь хөрдөг гэсэн” гээд хөлийг минь байн байн барьж хоносон тухайгаа дараа нь намайг эдгэрсэн хойно ярьж байсан даа. Маргааш өглөө нь сэрэхэд нэг хүн “Та хэдийг онгоцоор Улаанбаатар руу авч явах гэж байна, одоохон” гэж хэлснийг сонсоод дахиад ухаан алдсан байна лээ. Нэг мэдэхэд Улаанбаатарын гэмтлийн тасагт сэрсэн. Хэчнээн хоног ухаангүй байсан юм, бүү мэд.

      Гэмтлийн тасгийн нэг өрөөнд Баасанжав, Бороо, Дашдулам бид дөрөв хэвтэж байсан. Хажуугийн тасагт Дундговийн Дуламсүрэн, Хандсүрэн, Пүрэвсүрэн гээд охид хэвтэн эмчлүүлсэн ч гэлээ  тэд нэг, хоёр сар болоод амьсгал хураасан гэсэн. Хажуу өрөөнөөс “Хөх нь арьстайгаа хуураад уначихлаа. Хоёр чих нь зумраад байхгүй болж, гар, хуруу нь тасарчихлаа” гэх аймшигт үг үе, үе сонсогддог байсан. Тэд минь тэгж их зовж, амьдаараа тарчилж байсныг бодохоос ч аймшигтай санагдаж байна. Дундговийн Дуламсүрэн гээд охин их сайхан дуулдаг байж билээ. Намайг ухаангүй байхад дуулж байгаад өөд болсон гэсэн. Харин танигдахгүй болтлоо түлэгдсэн нэг охин “Миний хүүхэд зүгээр биз дээ” гээд хүүхдээ нэхээд уйлаад байсан гэдэг. Тэр охин жирэмсэн байсан юм билээ.

“ХҮН НЬ СЭРЭХГҮЙ БАЙХАД ТӨМӨР ХАЙРЦАГ, ТҮҮН ДОТОРХ МӨНГӨӨР Ч ЯАХ БИЛЭЭ”...

            Би толгойгоо боосон алчуураа аваагүй учраас урд талын үс бага зэрэг хуйхлагдаж, орой хэсэг нь шатаагүй байсан. Харин хоёр гараараа нүүрээ дарснаас болж хуруунуудын шөрмөс татаад шатчихсан, гар минь их түлэгдсэн байсан даа. Мөн аавын эргэлтээр очихдоо аваачсан хөвөнтэй өмд, курткийг өмссөн учраас бэлхүүс хэсэг түлэгдээгүй бас хөл, нуруу гүн шархдаагүй байсан. Өвлийн дунд сар гарахад арай дээрдлээ, үе үе босож явдаг боллоо. Муу ижий минь намайг мөн ч асарсан даа. Ах, эгч нар маань намайг эмнэлэгт ээлжлээд сахина. Түлэгдэж, гэмтсэн хүнийг усанд оруулах чинь мөн ч хэцүү ажил. Дөрвөн хүн дөрвөн талаас нь түшиж байгаад л оруулна. Гэрийнхэнд минь миний галд өртсөн нь хүнд даваа, хэцүү өдрүүдийг авчирсан. Гэхдээ амьд гарсан нь аз гэж л бүгд тайтгарч байлаа. Галын дараа эмнэлэгт ирээд удаагүй байхад бидний ачаа, барааг гэрийнхэнд маань хүргэсэн юм билээ. Би 53 хоног тариан талбайд ажиллаж олсон 653 төгрөгийн цалингаа төмөр хайрцагт хадгалаад, ачаандаа хийсэн байсан. Ээж минь “Хүн нь сэрэхгүй байхад төмөр хайрцаг, түүн доторх мөнгөөр ч яах билээ” гээд уйлж байсан гэдэг. Хөөрхий дөө, дөнгөж 16 нас хүрч байгаа охин нь үхэл, амьдралын заагт тарчилж, хэзээ сэрэх нь тодорхойгүй ухаангүй хэвтэж байхад хүний ээжээс энэ байтугай л цөхрөл гарах байх даа. Улс галд өртсөн хүүхдүүдийн ар гэрт 500 төгрөгийн нөхөн төлбөр олгосон юм билээ. Тэр үеийнхээр бол их мөнгө. Гэхдээ би түүнээс нь илүү мөнгө цуглуулчихсан байсан гэсэн үг.

ЭДГЭРЭЭГҮЙ ЭДГЭРЭЛ, ЭРХҮҮ ЯВСАН НЬ

        Төрсөн нутгийн минь уул ус ивээж, Угтаалын сангийн аж ахуйн аймшигт түймрээс амьд үлдсэн ч гэлээ эдгэрээгүй эдгэрэл хүртэл надад маш хэцүү байсан. Тэр үе чинь одоотой адилгүй, түлэгдсэн биеийг минь марганцтай усанд дүрж, цусыг нь түлж тогтооно. Шархны ногоон идээг цэвэрлэж, марганцтай усаар угаана, синтомицинээр бооно, оёдлын машины тосыг шарханд түрхэнэ. Ийм л хэцүү цаг үе байлаа шүү дээ. Марганцанд дүрнэ гэдэг бол аймшигтай, халууны там гэж байдаг бол тэр л байх гэж боддог байлаа. Нэг халуун галаас нөгөө халуун гал руу орчихож байгаа юм шиг л санагдана. Тэсвэр, тэвчээр хоёр л амьдруулсан даа, амьд үлдсэн хүүхдүүдийг. Түлэгдсэн оюутнуудын урсгасан цус, тэдний ар гэрийнхний уйлсан нулимс, сэтгэлийн шаналлыг цаг хугацаанаас өөр юу ч “эдгээгээгүй”.

        1966 оны нэгдүгээр сард эмнэлгээс гарлаа. “Гэртээ харьчихаад ирье” гээд л гарчихсан. Аав маань домч, ээж минь бариач байлаа. Эмнэлэгт олон сайхан эмчийн буянаар хөл дээрээ босож явдаг болсон намайг аав, ижий хоёр минь их бөөцийлсөн. Тэднийхээ хүчинд эдгэж, энэ хэртэй яваа гэж боддог. Дээрээс нь, Эдийн засгийн сургуулийн оюутнууд халуун сэтгэл гаргаж, түлэгдсэн оюутнуудад сайн дураараа арьсаа өгч байсан шүү дээ. Монгол хүний ийм л өрөвч, зөөлөн, чин сэтгэлээр бид амьд үлдсэн. Эмнэлэгт байх хугацаанд арван жилийн ангийнхан минь эргэж ирнэ. Эмнэлгийн цонхон дээр ирээд зогсчихно. Сайхан, сайхан ерөөлийн үгтэй чин сэтгэлийн захиа бэлэг болгоод илгээнэ. Тэр сайхан үгс намайг хөл дээрээ босох хүслээр жигүүрлүүлж, урам өгч байсан шүү дээ. Одоо ч би тэдний захиаг хадгалж, үе үе гаргаж ирж хардаг юм.

       Ингээд дараа хавар нь Я.Бороо, Ж.Дашдулам, Д.Баасанжав бид дөрөв ЗХУ-ын Эрхүү хот руу шархны эмчилгээ хийлгэх, арьс нөхүүлэх, шөрмөс тэнийлгэх мэс засалд орохоор Монголоос явцгаасан. Арван хурууныхаа хумсыг амьдаараа түүлгэж, орь дуу тавин байхад муу ижий минь л өр зүрхээ эмтэлж суулаа. Хөгжим тоглодог охиноо хуруунуудынхаа шөрмөсийг залгуулаад, тэнийлгээд ирнэ гээд хүлээсэн ч зарим хурууны шөрмөс тэнийхгүй хэвээр үүрд үлдсэн. Жил гаруй хугацаанд Эрхүүд эмчилгээ хийлгэж, хэд хэдэн мэс засалд орсон ч бүрэн эдгэрч чадаагүй. Ингэж байх зуур Москва явсан арван жилийн найз Тунгалаг маань цаг бусаар амьсгал хураасан байлаа. Эрхүүгээс эргэж ирээд, жилийн дараа Я.Бороогийн маань шарх эдгэхгүй байсаар нас барчихсан. Харин би 1967 оны намар их сургуульдаа буцаж орсон.

ГАНЦААРАА ҮЛДСЭН ГЭРЧ...

          Эрхүү рүү хамт эмчилгээнд явсан Ж.Дашдулам маань тэр ослоос хойш 13 жилийн дараа бурхан болсон. Түүний бөгсөн бие, хөл, гуя хэсэг нь маш их түлэгдсэн учраас шарх нь бүрэн аниагүй. Гүнзгий шарх чинь байн байн сэдрээд, зовоогоод байдаг юм билээ. Ингэж явсаар цусанд нь бохир ороод, 1970-аад оны сүүлчээр энэ хорвоогоос буцсан. Бидэнд энэ ослын тухай суугаад ярих зав, зүрх, зориг байсангүй дээ. Тэндээс амьд гарсан хүмүүс дотор дотроо л үүнийгээ хадгалж явсаар байлаа. Баасанжавтайгаа би их удаан нөхөрлөсөн. Хамгийн сүүлд бие нь өвдөөд, намайг Төмөрзамын эмнэлэгт дуудуулсан байсан. Би аав, ээжийнхээ гарын “ид шид”-ийг багахан ч гэсэн өвлөж авсан байдаг юм байлгүй, бариач хийнэ. Баасанжавыгаа барьж өгөөд, хэсэгтээ сайхан болгосон. Тэгээд сүүлд өөр өвчнөөр бие нь базаахгүй байж байгаад бурхан болсон. Найзтайгаа уулзаж чадаагүй ээ, оршуулгын ёслолд нь очсон доо. Харин галаас амьд гарсан С.Төмөрбат шарх нь гайгүй, хөнгөн зэргийн түлэгдэлтэй учраас эдгэсэн гэж байна лээ. Төмөрбат саяхан бурхан болсон. Ингээд тэр ослоос амьд үлдсэн цорын ганц оюутан нь би болж үлдлээ. Ийм учраас энэ түүхийг үнэнээр нь ярьж, эх орныхоо эд баялгийн төлөө эрэлхэгээр зүтгэсэн үеийнхээ нөхдийг дурсах ёстой гэж бодлоо.

ХАРИН ҮЛДСЭН НЭГ НЬ...

       Өөр нэг үлдсэн гэрч нь Дашсамбуу багш. Тухайн үед хятад жолооч, багш хоёрыг хүүхдүүдийг шатаачихлаа гэж буруутгаж байсан. Галын дараа багшийг бид хараагүй. Хэрэв багшийг эмнэлгийн ойролцоо явж харагдвал, ирвэл хүүхдүүдийн ар гэрийнхэн “Ална” хэмээн заналхийлж, айлгаж байсан юм. Тэгээд л багш бидэн рүү ирж чадаагүй байх л даа. Багш маань одоо 80 гарсан буурай эрүүл саруул, энх тунх амьдарч байгаа. Сүүлд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн түүхт ойгоор таарахад “Баасанжав та хоёрын нүүрийг харж чаддаггүй байсан. Хүний сайхан хүүхдүүдийг авч явчихаад ийм болгочихлоо” гээд гол харлаж, сэтгэл эмтэрдэг байсан” гэсэн. Тэгээд би багшид “Та одоо өөрийгөө чөлөөлж, эдгээгээрэй. Нэгэнтээ болсон зүйл шүү дээ. Хэдийгээр үе тэнгийн сайхан найзууд минь ид хийж бүтээх, сурах, тэмүүлэх насан дээрээ улсын эд хөрөнгийг авран хамгаалж яваад амь эрсэдсэн ч гэлээ та өөрийгөө эдгээх хэрэгтэй” гэж хэлсэн. Багшийн нүдийг нулимс бүрхээд, сэтгэлийн шаналалд амьдарсан нь илт байна лээ. Тэгээд дахиад багштай уулзаж чадаагүй явна даа.

АТРЫН УРГАЦЫГ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС ХАМГААЛАХААР АМЬ БИЕЭ ХАЙРГҮЙ ЗҮТГЭЖ ЯВААД НАС БАРСАН МХЗЭ-ИЙН ГИШҮҮДИЙН ДУРСГАЛД...

1997 он.

       Галын аюулаас 30 гаруй жилийн дараа би Угтаалд хөл тавилаа. Ахыгаа дагуулж очоод, амьд гарсан газраа эргэчихээд ирье гэж бодсон юм. Аав, ээж хоёр минь Угтаалцайдамын унаган хүмүүс л дээ. Би ч Угтаалд төрж, өссөн унаган хүүхэд нь. Угтаалын баруун дэнжид “Атрын ургацыг гал түймрийн аюулаас хамгаалахаар амь биеэ хайргүй зүтгэж яваад нас барсан МХЗЭ-ийн гишүүдийн дурсгалд”... гэсэн бичигтэй есөн хүний минь зурагтай хүндэтгэлийн хөшөөг босгосон байсан. Энэхүү хөшөөн дээр Г.Аюурзана, С.Зоригт, Х.Кулпан, А.Дуламсүрэн, Л.Хандсүрэн, Г.Пүрэвсүрэн, М.Эрдэнэ, Я.Бороо, М.Хоролсүрэнгийн хөргийг сийлж, нэрийг нь залсан байна лээ. Ямар сайхан, цэл залуухан охид, хөвгүүд энэ дэнжид улс, эх орныхоо эд баялгийг хайрлан хамгаалахаар эрэлхэгээр зүтгэж яваад амиа алдсаныг нь мөнхжүүлсэнд мөн ч их баярласан даа. Бас бидэнд "Шударга журам" медаль нөхөж олгосон доо. Бие минь эдгэрч, шарх минь аньсан ч гэлээ сэтгэлийн шарх минь аниагүй гэдгийг тэр үед дахин мэдэрсэн. Нулимс тогтохгүй юм билээ. Жил болгон тэднийхээ хөшөөнд очиж сүү өргөж, ойр орчмыг нь цэвэрлэдэг юм. Чадал байдаг бол тэднийхээ хөшөөг хашаалаад, сайхан жимсний мод тарих юм сан гэж сэтгэлдээ тээж явна даа. Уг энэ ажлыг ХАХХҮЯ-тай хамтраад хийчихэж болох байх. Олон жилийн өмнө тухайн үеийн сайдтай нь уулзахаар очсон ч ойшоогоогүй. Одоогийн сайдад нь энэ ажлаа танилцуулна гэж л бодож сууна даа.

“ХАЛУУН СЭТГЭЛ”...

2008 он.

          Үнэндээ, энэ ослын талаар хэн ч ам нээгээгүй, хариуцлага ч хүлээгээгүй. Галын буруутай этгээд ч олдоогүй. Машины яндангаас оч үсэрч, гал гарсан байх магадлалтай л гэж үзсэн билээ. Гэхдээ тэр олон техник хэрэгслийн алийг нь гэж шалгах билээ дээ. Ингээд л цэл залуухан, дөнгөж соёлж, нахиалж байсан арав гаруй оюутан энэ хорвоогоос буцаад, энэ хэрэг дарагдаад өнгөрсөн байх. Харин бидний түүхээр “Эрхэм элч”-ийн уран бүтээлчид “Халуун сэтгэл” уран сайхны киног бүтээсэн. “Ийм жаахан охид, хөвгүүд энэ улсын төлөө ингэж зүтгэсэн шүү” гэдэг түүхийг үлдээж, олонд сануулж өгсөнд талархаж явдаг. Харин халиурсан их тариа буудайны үнэр, ажлын ааг, амтгүй, тэр үед байгаагүй үг хэллэг, үзэл санаа, үйл явдалтай болсон байсан. Бид уг нь кино гарахаас өмнө энийг өчнөөн хэлсэн ч тоож хэлэлцээгүй юм шиг байна лээ. Намар цагийн алтан тариаг алган дээрээ тавиад, намрын ажлын түүхэн үнэнийг бага ч болтугай харуулсан бол гэж харамсах юм. Тэр үед аавын цээжин дээр арав хүрэхгүй хүүхэд суугаад намрын ажилд явж байгаагүй юм шүү. 1965 оны наймдугаар сарын 12-нд атрын аян, намрын ажилд явж байхдаа бид хэчнээн баяр жаргалтай, дуу хөөртэй явсан гэж санана. Улсын ажлаас нэг өдөр хойш сууж, цалгардуулахгүйгээр зүтгэж байсан 100 гаруй оюутны хөдөлмөр, хөлс, ямар үнэтэй байсан гэж санана. Мартагдашгүй намрын зарлан дуудах хуудас аваад, машины тэвшин дээр дуулж, хуурдаж явахдаа аравдугаар сарын 3-нд эсэн мэнд, энэ чигээрээ л эргэж ирэх юм шиг санаж явлаа.

ШАРИЛЫН ЭРЭЛД...

2014 он.

        Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Хатуу тавиланг сөрж, тэмцсээр энд хүрсэн байна. Нэгэнт л ийм аймшигтай зүйл болчихсон учраас би хэн нэгнийг буруутгаагүй, харамсаагүй, харуусаагүй. Магадгүй би амьд үлдсэн учраас баярлаж, түүндээ ханасан байх л даа. Харин цэл залуухан хүүхдүүд ээ алдчихсан аав, ээжид үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсныг гадарлана. 60 жилийн өмнө гэмтлийн эмнэлэг, тариан талбай, цогцос хадгалах өрөөний гадаа ямар олон аав, ээж цөхөрлөө барж байсан гэж санана. Хүнээ алдахын зовлон, хүүхдээ үхэл, амьдралын заагт тарчилж байгааг харах гэдэг чинь эцэг, эхийн хувьд үгээр илэрхийлэх аргагүй зовлон шүү дээ. 

         Сүүлд би мөр зэрэгцэн зүтгэж явсан цэл залуухан найзуудынхаа төлөө юу хийж чадах вэ гэж удаан бодож суулаа. Хэн нэгэн хүний ар гэрийнхэн надтай ирж уулзаад, тухайн үед юу болсныг үнэнээр нь мэдэх болов уу гэж хүлээлээ. Гэхдээ хэрэв хэн нэгэн  20, 30 жилийн өмнө намайг хайгаад ирсэн бол одоогийнх шигээ ярьж чадахгүй байх. Яг л өчигдөр гал гараад, өнөөдөр миний бие түлэгдчихсэн, үхэл, амьдралын заагт байгаа юм шиг санагдаад, хамаг бие хөшчихөөд байдаг байлаа. Харин 60 жилийн дараа ярих нь зүйтэй, энэ эмгэнэлтэй түүхийг надаар дуусгаж, мартаж болохгүй гэж бодсон юм. Тэгээд 2014 онд ах, дүүтэйгээ нийлээд Алтан-Өлгийн оршуулгын газарт охидынхоо шарилыг хайсан. Ядаж зул өргөөд, хөшөөг нь тэгшлээд буцах ёстой гэж бодоод хэдэн өдөр хайлаа. Эрж, хайж явсны эцэст долоон хүний хөшөө, бунхныг олсон. Харин нэг хүнийх нь хөшөө хугарч, эвдэрсэн байна лээ. Охидын шарилын дэргэд 2007 онд  Сэлэнгэ аймгийн Мандал сум руу “Ми-8” нисдэг тэргээр гал унтраахаар яваад осолдож, амиа алдсан эрэлхэг хөвгүүдийн шарилыг нутаглуулсан байна лээ. Монголын Улсынхаа төлөө баатарлагаар зүтгэж, галын аюулын өөдөөс амь биеэ үл хайхран зүтгэсэн эрэлхэг охид, хөвгүүд тэнд нойрсож байгаа. 

ЭНЭ МИНИЙ АМЬДРАЛ...

           Үхэл гэдгийг мэдэхгүй улаан галтай тэмцэлдэж явсан 16-хан настай алдрайхан жаахан охин 80 нас шүргэж яваа эмээ болсон. Хоёр ч хүүхдийн ээж болж, хорвоогийн нарны дор ач, зээгээ суулгачихаад энэ түүхээ ярьж өгсөн. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүүгийн чиглэлээр дүүргэж, насаараа хувь, хувьсгалын банканд нягтлан бодогч, эдийн засагч, хяналт, шалгалтын байцаагчаар ажиллаж, гавьяаныхаа амралтад гарлаа. Гэхдээ надад тэртээ 60 жилийн өмнөөс л хүний их эмч болох хүсэл, эмчийн тангараг өргөх ганцхан мөрөөдөл байлаа. Зориглосон, өөртөө итгэсэн, сэтгэл шулуудсан ингээд 72 настайдаа “Этүгэн” их сургуулийг хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн юм даа. Тэртээ олон жилийн дараа мөрөөдөлдөө хүрч, эмчийн тангаргаа уншиж байхад ямар сайхан байсан гэж санана. Хорь гаруйхан настай залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүний их эмч болох хүслээрээ жигүүрлэж явахдаа би юу юунаас илүү хичээж байсан юм шүү" гэсээр яриагаа өндөрлөж, санаа алдсаар суулаа.

Эцэст нь.


         Ийм нэгэн эмгэнэлтэй хийгээд эрэлхэг түүхийн эзэд 60 жилийн өмнө амь биеэ үл хайхран зүтгэж, атар газар эзэмших их үйлсэд ачаа тэнцүүлэн зүтгэж байсныг энд тэмдэглэж үлдээе. Цэл залуухан охид, хөвгүүдийн дүр төрх, сэтгэл зүрх нь Угтаалын баруун энгэрт "үлдэж", Алтан-Өлгийн дэнжид алтан шарил нь үүрд нойрсон байгаа. З.Гүндэгмаа эгч одоо ч залбирсаар байгаа. Орчлонд хамт ирчихээд, түрүүлээд явчихсан үеийнхээ найзуудыг дурсан суугаа. Угтаалцайдамын баруун дэнжийн Хөшөөтийн энгэр рүү сүүгээ өргөн зогсоо...Тэгээд "Тэр охин хэн байсан юм бол доо" гэх өнөөх гүнээс гүн сэтгэлийн шархаа хөндчихөөд уйлж суугаа... 


БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 93
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-24 21:19:11
    Р.Адилбиш: Эргэлт рёдакцын сэтгүүлч Д.Чанцалдулам аль 1965 онд болж өнгөрсөн гунигт үйл явдалыг сая болж өнгөрсөн юм шиг барин тавин өөрийн нүдээр харсан юм шиг тов тодорхой сайхан бичсэнд сайн сэтгүүлч цаашид бодит байдалтай зүйлсийг улам сайн бичих чадалтхй сэтгүүлч юм гэж баярлаж байна Ёр нь нөгөө мундаг зохиолч Пүрэвдоржийн Сэгс цагаан богд найраглал шиг сайхан найраглал болжээ гэж санагдаж байна Цашид ийм барин тавин сайхан найраглал олныг бичиж хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдээж байгаарай гэж хүсьё...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-23 23:59:16
    Шагдарсүрэн: Сэтгэл шимширсэнч амидопирин үлдэж найз нөхдөдөө дурсаж сайхан нийтлэл бичсэн эгч танд их баярлалаа урт удаа наслаарай эрүүл энхийг хүсэе я Бороогын зээ дүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-23 20:53:33
    Мажиг: Тайз дэлгэцэнд хэдэн жил харагдаж одны танил болоод л гавьяат болдог энэ үед гавьяат цолны нэр хүнд унасан л даа. . Гэхдээ энэ яваа амьдралаараа, энэ биеэрээ тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат ямар хүчтэйг, итгэл үнэмшилдээ үнэнч байж хүсэл мөрөөдөлдөө хэзээ ч хүрч болдгийг ирээдүйдээ, залуустаа үлгэрлэж яваа ийм сайхан хүмүүсийг алдаршуулж байх хэрэгтэй. Ийм хүмүүсийн түүхийг уншаад хий хоосон попрогч инфлүзерүүд ичиж, юу юугүй сэтгэл гутралд орж стрэсс, депрессээр түрий барьж хавь ойроо зовоогоод 1ийг боддог бодвол зүгээрсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-23 20:48:28
    Жандалмаа: Нулимс дуслуулан уншиж дуусгалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-22 23:43:32
    Нарантуяа: Бидний үед улс эх орныхоо бүтээн байгуулалтад бага ангийн хүүхэд баасаа л оролцож байлаа тэр сайхан охид хөвгүүдэд гүн эмгэнэл илэрхийлж харамсаж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-22 18:51:16
    Jigj.Oyunchimeg: Ene tuuhiig unshaad mash ih gashuudaj bna .Bi ene Horol surengiin duu ni bna , .Bi bol sain medehgui ******** tum l meddeg 1 aild 3 huuhed urguulj us sun uuniig bichsen egchtei uulzaj tuuhiig uuriin bier sons oh yumsan king uzej bsan ner garaagui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-22 16:30:24
    Ч.Лхамноржин: Ийм мундаг эгчтэйгээ нэг ширээнд сууж төгссөн дөө. Та минь эрүүл энх урт удаан наслаарай. Ангийн охин ❤️❤️❤️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-22 13:55:44
    Moriton mongol: Г.Аюурзана гэдэг хүн Дундговь аймгийн Дэрэн сумын хүн..тухайн сумийн сургуулийн пионер ийн танхимд зураг нь байдаг байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-22 00:56:34
    Зочин: Ийм л эгэл баатрууд өнөөгийн энэ улс орныг бүтээн босгосон. Харин тэр кино хийсэн "уран бүтээлчид" новш юмаа. Бэлээхэн амьд гэрч, зөвлөх байхад олигтой кино хийчих сэтгэлгүй. Өнөөгийн залуучууд ард түмнийхээ идэх талх тариаг галаас хамгаалж амиа өгсөн залуус хооронд ийм л ялгаа байгаа юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-22 00:31:36
    Dashka: Mundagdaa Mundag denduu ih baharhal amid tuuh egelgui baatar yum da ta mini eruul bainj munh jargaarai ❤️❤️❤️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-21 21:59:57
    Дашбалжир: Өндөр настан гавъяаныхаа амралтанд гарсан З.Гүндэгмаа эгч танд талархая! Урт насалж, бид бүхэндээ өшөө их сонин хачин сонордуулж, өнө мөнхөд харагдаж яваарай!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-21 20:26:54
    Номин: Маш их сэтгэл өвдөн уншлаа. Нулимс ч цийлэгнээд явчихлаа. Ум маани бадмэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-21 11:10:27
    Марта: Аймшигтай юм Оюутнууд ачааны машины тэвшин дээр пүүгээ, модон хайрцагтай хувцаснуудаа аваад шахцалдан сууж, дуулалдсаар хөгжилдсөөр 10, 20 гаруй машинууд цуваа татаж САА руу намрын ажилд явдаг байсан үеийн оюутнуудын нэг байнаа би Жил бүр 45 хоног ингэж намрын ургац хураалтанд явдаг байлаа Бидний үеийнхнээс 10 жилийн өмнөх оюутан асан Гүндэгмаа гуайн энэ дурсамжаар бодит явдал дээр үндэслэсэн оюутан залуусын түүхийг харуулсан зохиол, кино хийгдээсэй Одоогийн танхил залууст нэгийг бодуулж хоёрыг ухааруулаасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-21 06:59:41
    Ж.Ганбаатар Угтаалын хүргэн тэр цаг дор миний бие ой гарантай л байж дээ энэ түүхийг тэр У.С.К.аар л төсөөлж явлаа эгч минь урт насалж энэ түүхээ ...нүд анилдаад унтлаа ...: Тэр киног бүтээсэн хүмүүс энэ эгчтэй уулзаж байж киногаа олны хүртээл болгосон байгаа даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 22:37:44
    Зочин: С..Төмөрбат нь автобусны 2 р компаний дарга байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 16:00:38
    Цогзолмаа: 1985 онд Ажилчны районы банкинд дадлага хийж байхад орлогч нягтлан бодогч байсан Баасанжав эгч байсан байна Аймгийн банкинд шалгалтаар ирж байсан Гүдэгмаа эгчийг одоо яг санаж байна. Таньдаг урт удаан наслахыг eрөөe
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 13:13:14
    Amgalan: Od mundur -iinkhun ene tuuheer nevtruuleg hiivel unen tuukhiig iluu olon hund hurgekh baikhaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 09:19:24
    Hajaa Bat-Ochir: Гүндэгмаа эгч минь ухаалаг зоригтой тууштай хүн шүү, Та минь эрүүл энх урт наслаж аз жаргалаар дүүрэн байгаарай ♥️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 08:32:04
    zochin : Tanid eruul enhiig husie....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 03:22:29
    Зочин: Аймшигтай. Яахан мартаж чадах билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 01:53:46
    Б.Онх: Үлдсэн ганцад Улсын баатарыг өгөөч . Хөшөөг боржин болгож сэргэээч .Тоосго шавар онц муудсан баына билээ . Хажууд чинь улсын баатар нэг60- ийг өнгөрөөгөөд байхад хараач .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 00:53:14
    Б.Онх: Би хөшөө байгаа газар 10-аад жилийн өмнө очсон. Манай агийн гемнасникийн спорт ын нугардаг охин Эрдэнээ минь хуйхлагдсандаа . Говьалтайн төвийн жилийн сургуульд Эрдэнээгийн маань дүрийг маш эрээлхэгээр галтай тэмцэж буй зураг бүхий өрөө хийсэн байв. 10- р ангиа төгссөний 60 жил гэж 33 хүүхдээс амид сэрүүн 12 хүүхэд ирж ярилсан бидний дурсамж ноибий . Хөшөөний зургийг номонд оруулсан . Муис-ийнхан САА жаргалтанд хадланд яваад 61-ийн гармын цаана одоогийн оршуулгын газрын зуун зам дээр онхолдоод аюул болж тогооч хийхээр явсан охидоос нэг маань нас барсан . Зил-164 машиныг хэдхээн хүүхэд өргөчисөн дарагдсан хүүхдүүдийг хажуугуур чирсээр байбилээ . Дараа нь хавитах хүн байдаггүй бүгд айгаад … Дашзэвэг гэдэг шинэ төгсөгч багш цамцаа ураад боолт хийнэ 4цаг өнгөрч байхад хотоос эмнэлэг ирдэггүй . Гкрман хайгуулынхан ирж туслаж билээ . Үүний дараа угтаалд галын аймшиг болсонг бид мэдсэн. Тэр намарыг бодохоор зүрх шимширдэг юм . Үүнийг бичсэн охин маань 120 мянгатын банканд ажилладаг байсан мөн үү. Очиж хардаг байлаа. Манайд нас барсан охин дорнодынх . Айлын ганц охин гэнэлээ . Халраад бна . 60 жил . 94049954 . Эмч болсон өндөр настан охин бурхан ивээж байг.Надтай яривал утсаа үлдээлээ .2025.12.29.00-58 цаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 00:20:35
    Ganjuur: Amid uldsen ene shn buuraid mongol ulsin Baatar tsol ugmuur yum daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 23:33:48
    Батбаатар: Энэ тухай сонсож байсан. Хайран сайхан хүүхдүүд. Монголын радиогоор 80-аад оны эхээр байх "Алсын газрын зэргэлээ" нэртэй нэвтрүүлэг явж байсан санагдана. Нэг охин дуулж байгаад өнгөрсөн гэж тэр нэвтрүүлгээр бас ярьсан санагдаж байна. Мөрөөсөл гээд дуу яваад байсан шиг санаж байна. Радиогийн фондод байвал уг нэвтрүүлэг Олдох байх. Олдвол радиогоор дахин явуулбал болох байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 19:54:49
    Баяраа: Энэ аймшигт түймрийн тухай телевизийн баримтат нэвтрүүлгийн 1990ээд оны үед үзэж байсан. Тэр үед миний элэг зүрх эмтэрч нармай шархирч нулимс урсаж байсан даа. Одоо ч үе үе санаанд ороход л хэцүү байдаг юм билээ. Тэр нэвтрүүлгийг одоо залууст үзүүлэх хэрэгтэй шүү сургамжтай юм даа. Тэр үед манайхан ийм л гэнэн ямар ч туршлагагүй байжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 17:27:27
    Дамбаа: Сэтгүүлчдээ баярлалаа ийм эдгэлгүй баатар эмэгтэй бидний дунд даруухан амьдарч буйг мэдэрлээ одоо ч бидэндээ тустай ангийхнийгаа манлайлалд байдаг тань баярлаж байдаг шүү гүндэгмаадаа хөдөлмөрийн баатар цол өгсөн ч багадмаар санагдлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 15:58:34
    1965 оны нэг ангийн/10в анги /ЦЭДЭНДАМБА: Хөдөлмөрийн баатар цол олгосон ч багадмаар санагддаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 15:56:12
    1965 он 10 в ангийн охин Цэдэндамба: Одоо ч ойр дотныхоо доо тустай байдаг баатарлаг хүнд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 15:53:38
    10в ангийн охин Цэдэндамба: Бидний дотор ийм эгэлгүй эмэгтэй даруухан амьдарч байгааг мэдэрлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 15:49:45
    1965 он 10 в ангийн охин Цэдэндамба: Сурвалжлагч хүүхэддээ баярлалаа аймшгийн кино үзсэн юм шиг үзлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 15:06:27
    дд: үнэхээр аймаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 14:16:00
    Zochin: Iimel egelgvi baatruudaa dursaj EBSurguulid lekts orj baimaar yum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 11:39:52
    Оюунгэрэл.Б: Ямар харамсалтай юм бэ уншаад нулимсаа барьж дийлэхгүй нь ээ өрөвдмөөр юмаа хорвоо гэж яасан хатуу юм бэ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 07:13:32
    Б. Мөнхзаяа: ❤️❤️❤️та минь эрүүл энх урт удаан наслаарай ангийн охин минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 22:58:51
    Ичко: Оюутан байхад гэнэн хүүхэд ч байждээ таны энэ яриаг анхаарч сонсдоггүй байлаа харин сая энэ түүхийг уншаад нулимс туслууллаа. Та анхнаасаа өөр хүн шиг санагддаг байсан цаанаасаа л юмсыг, хүнийг хараад мэддэг мэдэрдэг хүн шиг. Энэ их хэцүү зүйлийн ард гарсан та үнэхээр эрэлхэг хүчтэй дайчин хүн юм. Таниар ахин бахархлаа. Бидэнтэй хамт суралцаж байхдаа бага ч болов сурагч ахуйгаа дурссан бол болоо эгч. Эрүүл энхийг хүсье. Урт удаан наслаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 21:21:57
    Цо: Кино хийгдсэн байсан энийг сонсох бүрд сэтгэл зүрх минь урагдах шиг болж нүдэнд орилж хашхирах сонсогддог сайхан залуус хайран хүүхдүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 21:21:57
    Цо: Кино хийгдсэн байсан энийг сонсох бүрд сэтгэл зүрх минь урагдах шиг болж нүдэнд орилж хашхирах сонсогддог сайхан залуус хайран хүүхдүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 21:20:41
    Том эгчийн охин: Нагац эгчийн минь энэ аймшигтай дүр зураг сэтгэл зүй сэтгэл зүсэм аймаар түүх энэ түүх олон хүнд битгий давтагдаасай гэж хүсдэг дээ .Аав ээж ахан дүүсдээ буцаж ирсэн азтай хүн мөн тэр их аюулыг давсан шигээ зоригтой шударга дайчин хүн шүү таниараа бахархаж үлгэрлэж явдаг даа Тандаа эрүүл энх урт удаан наслахыг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 20:41:41
    Долгорсүрэн: Та минь өнгөт орчлонд ирж өдий хүртэл наслахдаа өөдөсхөн жаахан үеэсээ өнөөг хүртлэх хугацаанд өр нимгэн сэтгэлээ чилээж хайртай сайхан найз нөхдөө дурсан явдагт нь талархая. Таньдаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 20:38:39
    Долгорсүрэн: Сэтгэлийн сайхан дотроосоо цацарч бусдад харагддаг. Сайхан сэтгэл хүнийг дотор талаас нь дулаацуулдаг. Таныхаа бичсэн аймшигтай бөгөөд сайхан дурсамжийг нулимс дуслуулан байж уншлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 20:22:29
    Л. Нэргүй: Аюулт хүнд үеүдийг амь насаараа дэнчин тавьж асар тэвчээр хатуужлаар даван туулж болдгийг хойч үедээ эрхэм үлгэр дууриалаар харуулж, энхийн цагт нэр нь тодроогүй баатарлаг үйлс бүтээсэн эрхэм эгчдээ аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхны ерөөл дэвшүүлье.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 20:15:48
    Р.Адилбиш: 1967 оны МУИСургуулийн банкны нэг ангийн андуудын нэг З.Гүндэгмаа гэдэг хүнийг ээжээс төрсөнөөс бусдын бараг бүгдийг мэднэ гэхэд нэг их хилсдэхгүй байхаа энэ хүн бол үнэхээр дайчин хүн шүүдээ ямар дайчин биш дээ 70 нас гарсан хойноо шал өөр мэргэжил Этүгэн Анагаах ухааны дээд сургууль төгсгөж их эмч болж байхав дээ энэ өндөр насны тэтгэвэрт гарсаныхаа дараа дахин дээд сургуульд суралцана гэдэг чинь ихээхэн тэсвэр тэвчээр хүч хөдөлмөр зарцуулана гэсэн ховорхон дайчин зан чанар биздээ ийм л ясны хөдөлмөрч хүндээ Ийм ажиллахын төлөө төрсөн хүнд ХӨДӨЛМӨРИЙН.БААТАР гэдэг хүндэт цол хэргэмийг хүртэх ёстой хүний нэг яах аргагүй мөн гэж бодогддог юм шүү нам засаг маань анхаард авах байхаа....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 19:09:01
    Ломбыг Нэргүй: Хэлж ирдэггүй, хийсч ирдэг аюул гамшгаас улс орныхоо эд баялаг, өөрийн эрдэнэт амь насаа авран хамгаалсан баатарлаг үйлсийг түүх мартахгүй.Бусдын төлөөх сайхан сэтгэл, мятаршгүй хөдөлмөрч, тууштай зан чанар таныг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэдэгтэй маргах аргагүй.Цэл залуу насандаа азтай тохиолдлоор сайхан ах эгчтэйгээ танилцаж, хуурай ах дүү болсондаа үргэлж талархаж явдаг шүү.Танай сайхан гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 18:40:36
    Үнэн: Гал унтраах ямарч ойлголтгүй залуухан багш оюутнуудыг жолооч салхин талд нь буулганаас энэ аймшигт явдал болсон ихэнхи нь угаартаад босч чадаагүй түлэгдэж үхсэн гэж ярьж байсныг сонсож байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 18:40:13
    Үнэн: Гал унтраах ямарч ойлголтгүй залуухан багш оюутнуудыг жолооч салхин талд нь буулганаас энэ аймшигт явдал болсон ихэнхи нь угаартаад босч чадаагүй түлэгдэж үхсэн гэж ярьж байсныг сонсож байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 18:36:23
    Nergui: Баатарлаг үйлстэн найз минь сэтгэлийн их тэнхээтэй хүн шүү.Тэр үеийн шарх сорви нь одоо ч ил байгаа нүүр, гарт нь байдаг. Энэ олон жил сэтгэлд нь ямар их гуниг гашуудал хуримтлагдаж байдаг бол бид мэдэхгүйшдээ. МУ--ын БААТАР ЦОЛ олгомоор юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 11:42:40
    Zochin 1: Миний эмээ Гүндэгмаа нь 1965 онд Угтаалын сангийн аж ахуйн тариан талбайд гарсан гал түймрийг унтрааж яваад нас барсан охидуудынхаа сураагүй сургууль, хийж амжаагүй ажлыг хийхийн төлөө зорилготой, зүтгэлтэйгээр хичээнгүйлэн суралцаж, ажиллаж тэднийхээ зорилгыг биелүүлсэн юм. Эмээ минь болон хамт ажиллаж байгаад нас барсан хүүхдүүд үнэхээр баатарлаг гавьяа байгуулсан. Миний эмээг "Хөдөлмөрийн баатар" цол тэмдгээр шагнаж болох хүн дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 09:51:06
    Зочин: ЭНЭ ЭМЭГТЭЙД МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 08:50:49
    Puujee Puujee : Миний бүл эгч маань энэ галд өртөж амь насаа алдсан гэдэг гал мөн юм болов уу Говь-Алтай 1р арван жилийн хүндэтгэлийн танхимд байдаг гэсэн сураг байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 01:15:51
    зочин: Эрхэм Угтаалчуудаа энэ эгчийн хүслийг биелүүлж хөшөөг хайсалж мод тарьж өгөөрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 01:15:49
    зочин: Эрхэм Угтаалчуудаа энэ эгчийн хүслийг биелүүлж хөшөөг хайсалж мод тарьж өгөөрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-17 12:58:44
    Зочин : Угтаалын Саа-д гарсан түймрийн тухай, түймэр унтраахад оролцож яваад амь үрэгдсэн хүүхдүүдийн тухай 10 жилд байхдаа сонсож байсан. Багш нар минь л ярьдаг байлаа. Харин Цог сэтгүүл дээр энэ тухай бичсэн 1 тууж гарч байсан. Би тэр туужийг дахиж унших гээд хайгаад байдаг. 1973-74 оных байх.ерөөсөө олдохгүй юм..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-17 12:04:37
    Зочин: Хүүхэд байхад энэ тухай сонсч байсан. Ээж минь АУДуС-д сурч байхдаа дадлагаар очсон үедээ түлэгдээд хуйхлагдсан хүүхдүүдийг харж нүд халтирч байснаа ярьж байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-17 01:01:13
    Зочин: Төр засаг, ард иргэд мартах учиргүй, сургамжтай учир сурах бичигт оруулах ёстой. Мэдлэгтэй бол бага сандарч зөв шийдвэр гаргах байсан болов уу, тэр хятад жолооч ч мэдлэггүй, өмнө таарч байгаагүйослын туршлагагүй байсан болохоор айж сандарсан биз дээ, хэнд ч тохиолдох зүйл болов уу., голын дэргэд гал гарахад ч салхи ихтэй бол унтрааж дийлдэхгүй... Аймшигтай харамсалтай хэрэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-17 00:15:29
    Б цэндаюуш: 12р сургуульд ******** онд шилжиж ирхэд Пүрэвсүрэнгийн танхим гэж байсан Угтаалын тариан талбайд амь үрэгдсэн охин гээд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 21:51:34
    би бас та: болсон болоогүй кино хийгчдэд хандахад маш сайн судалгаа хийж сайн кино зохиол бичүүлээд маш сайн дэлгэцийн бүтээл хийж баатарлаг залуусын алдрыг мөнхлөх ирээдүй хойч үеийн хэнд эх оронч үзлийн өчүүхэнч гэсэн галыг өрдөж өгөх санал хүргүүлж байна. уучлаарай уул нь та нар чадна даа худлаа алаан хядаантай зодоон харгислалтай бүтээл хийхээр энэ бол хамаагүй сайн санаа дахин уучлаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 21:22:01
    Oyunaa : Jinhene baatar boloh estoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 20:44:11
    Санжаа.: Энэ амьд үлдсэн хүн МУ-ын Баатар болох ёстой...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 20:44:10
    Санжаа.: Энэ амьд үлдсэн хүн МУ-ын Баатар болох ёстой...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 20:42:32
    Санжаа: Мартаж үл болох баатарлаг хүмүүсийн агуу үйлсийг хойч үедээ ямагт таниулж сануулж байх хэрэгтэй. Гэгээн дурсгалыг илүүтэйгээр мөнхжүүлэх ёстой...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 19:28:32
    Зочин: Ховдын охин Хоролсүрэнгийн тухай баримтат туужийг хүүхэд байхдаа уншиж байлаа.Тухайн үедээ эх орныхоо төлөө амь насаа зориулсан эх оронч халуун сэтгэлийн үлгэр дууриалал болгон бичиж байв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 14:24:00
    иргэн.: 1965 онд МУИС-ийн оюутан байсан,энэ эмгэнэлт явдлыг дуулж байсан ч энэ үнэн түүх шиг ухаан санаанд буугаагүй ээ. ихээхэн бүдүүлэг үе байсан юм уудаа гэж одоо бодогдож бна. Одоогийн залууст ойлгуулан үлдээсэн танд их баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 13:15:56
    Зочин: Монгол банкинд ажиллаж бсан юм шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 13:15:55
    Зочин: Монгол банкинд ажиллаж бсан юм шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 13:15:53
    Зочин: Монгол банкинд ажиллаж бсан юм шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 11:48:52
    Уранбилэг : Зүрх шимширч, сэтгэл өмөрч, маш их уйлж үнэн бодит түүхийг уншлаа. Энэ тухай цухас сонсож байсан. Үнэнийг ингэж нүдэнд харагдтал ярьжээ. Та өөрөө амьд гэрч, жинхэнэ домогт баатарын нэг нь байна шүү дээ. Тэдгээрт болон энэ эмэгтэйд улсын баатар цол нөхөн олгох ёстой. Тэр Хятад жолооч хүүхдүүдийг салхин дор нь буулгаад зугтаасан байна ш тээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 11:45:16
    Зочин: 700 хан га хаях байсийм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 08:54:31
    Зочин: Жолооч нь монгол хүн байсан бол яав ч тэр хүүхдүүдийг буулгаж хаяаад явахгүй хариуцлагыг нь үүрээд буцаагаад аваад явах байсан байх Яагаад үндэс угсаагаа цэвэр авч үлдэх ёстой вэ гэдгийг эндээс харж болох нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 08:48:28
    Саран: Эх орныхоо төлөө амь биеэ зориулсан эдгээр залуусыг нэхэн шагнаж, үлдсэн ах дүүсийн нь сэтгэлийг зөөллөх хэрэгтэй юм бна даа Ганц үлдсэн хүнд нь Баатар өгөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 01:19:00
    Зочин: Жинхэнэ баатруудын төлөөлөл шүү дээ. Өнөөгийн гавьяат ардынханаас илүү биемахбоди сэтгэлсанаа бүх зүйлээ эх орондоо өгсөн залуус. Ганц үлдсэнд нь тэр тараадаг шагналаа өгөх хэрэгтэй. Дунд сургуульд хичээл дээр багш ярьдаг тэр талаар жижиг өгүүллэг байсан байх. Бид үнэхээр сэтгэл шимширч сонсож тэднээр бахархаж сэтгэлд үлдсэн хичээл дээ. Аюурзана гэж охин нь бусдыгаа уйлж болохгүй шүү гээд дуулж байгаад нас барсан гэж гардаг санагдана. Энэ үлдсэн байгаа нь ч үнэхээр тэвчээрийн баатар юмаа. 72 насандаа эмч болсон гэж байна шүү. Төр ийм хүмүүсээ хүндлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 00:46:52
    Зочин: Киног нь үзээд хэдэн өдөр уйлж билээ сая бодит түүхийг нь уншаад тэрнээс аймар байсан гэхээр бүүр их сэтгэл шимширч байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 00:18:51
    Уранчимэг: Энэ тухай бэргэн эгчээсээ сонсож байлаа.Эгчийн минь эгч энэ түймэрт нас барсан юм билээ.Дорнод аймгийн П.Алтанцэцэг гэдэг охины тухай дурьдагдсангүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 23:45:55
    Зочин.: Бага байхаасаа л тэр аймшигт галын тухайд их соносож байсан. Халуун сэтгэл гэдэг киног үзсэн тэр кино бол зүгээр л уран сайханы хэтрүүлэг ихтэй санагдсан. Тэр аймшигт түймрийн тухайд тэд юүүгээ мэдхэвдээ. Бодитой болсон зүйлийг олигтой судлаагүй хийсэн нь илт харагдсан. Тэр жолооч хүүхдүүдийг аваад л явчихгүйдээ гэж хөгшчүүд маань ярьдаг байсан. Юүүнд ч дийлдхээргүй тэр их галын дэргэд орхиод явсан нь маш буруу болсон гэж хөгшчүүл ярьдаг байсан. Улсын техник шатаачихвал би яаанаа гээд зугтсан юм гэсээн гэж хүмүүс ярьдаг байсаныг соносож байсан. Маш харамсалтай. Ум ма ни бад мэ хум.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 23:45:53
    Зочин.: Бага байхаасаа л тэр аймшигт галын тухайд их соносож байсан. Халуун сэтгэл гэдэг киног үзсэн тэр кино бол зүгээр л уран сайханы хэтрүүлэг ихтэй санагдсан. Тэр аймшигт түймрийн тухайд тэд юүүгээ мэдхэвдээ. Бодитой болсон зүйлийг олигтой судлаагүй хийсэн нь илт харагдсан. Тэр жолооч хүүхдүүдийг аваад л явчихгүйдээ гэж хөгшчүүд маань ярьдаг байсан. Юүүнд ч дийлдхээргүй тэр их галын дэргэд орхиод явсан нь маш буруу болсон гэж хөгшчүүл ярьдаг байсан. Улсын техник шатаачихвал би яаанаа гээд зугтсан юм гэсээн гэж хүмүүс ярьдаг байсаныг соносож байсан. Маш харамсалтай. Ум ма ни бад мэ хум.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 22:27:38
    С.Ариунаа: Маш эмгэнэлтэй. Таньд аз жаргал хүсэн ерөөе. Банканд хамт ажиллаж байсан. Хөдөлмөрийн баатар өгмөөр юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 22:06:54
    Г.Цогбадрах: Оюутан байхад хамт суралцаж ёайсан эгч маань ярьж байсныг тодоос тод санаж цаг ямагт сэрэмжилж явдагдаа нэг подгруппын Чимэдцэрэн эгч маань тэр үед анагаахын дундад ахлах ангийн оюутан байх үедээ гэмтлийн эмнэлэг дээр дадлага хийж байснаа ярьж яг энэ эгчийн ярьсан байдлыг нүдэнд харагдтал ярьж байж билээ сурагч байхад энэ тухай дуулсан багш ахмад хүмүүс ярьж харамсаж байгааг сонсож сэтгэл шимширдэг л байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 19:14:24
    Ж.Дэлгэр 1988,1990 оны төгсөгч 8б: Угтаалцайдам сумын баруун хойд дэнжид байдаг баатарлаг эх оронч оюутнуудын дурсгалын хөшөөг Бямбаа, Рёнцэнханл, Цэндсүрэн багштай 1988,1990 оны 8ын б агийн төгсөгчид сэргээн засаж өнгө будгийг нь тодруулж маш гоё болгосон . Бодит түүхийн уншаад сэтгэл их өвдлөө. Таньд эрүүл энхийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 18:28:06
    Сугар: Гүрийн Аюурзана.Дундговь аймгийн Өлзийт сумын охин юмаа. 10р ангиа онц дүнтэй төгсөөд эдийн засгийн дээд сургуульд элссэн...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 18:16:26
    Zochin: Хүнд бөгөөд үнэн түүхийг илүү дутуу хачиргүй сайхан бичсэн нийтлэл болжээ Чанцал дулам сэтгүүлч ёстой дайчин юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 18:16:08
    Zochin: Хүнд бөгөөд үнэн түүхийг илүү дутуу хачиргүй сайхан бичсэн нийтлэл болжээ Чанцал дулам сэтгүүлч ёстой дайчин юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 18:14:05
    Erdee: Шатсан талаас нь очих л бждээ Салхин дор нь хаяад зугтсан тэр жолооч буруутай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 18:11:13
    Б: Тэр үед зугаалж явсан даргын машинаас үүдэлтэй гэдэг бсан юм уншиж бсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 17:55:29
    Чинбат: Нүдэнд нулимс цийлэгнэж байна. Хөөрхийс ямар их зовоо вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 15:27:13
    Онч: Нийслэлийн 3 дугаао сургуулийн хүүхдүүд бас ажилд явж байгаад эндсэн тухай сонсож байсан. 1960 аад оны үе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 15:16:30
    Зочин: Хятад жолооч салхин дор буулгасан гэсэн гэж хогшчуул Минь ярьдаг бсн унэн л юм бна.хуухэд бхд цэвэрхэн ногоон зулэгтэй газар бсн,оволдоо тэнд г биеийн тамир хичээл орж гулгадаг блаа, 10аад жилийн омно очсон машины замаар талхлаад хаячихсан ,эвгуй л санагдсан даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 13:18:28
    Zochin: Нэг охинийг ээж нь асарч байж, удахгүй өнгөрнө гэдгээ мэдээд яс нь бараг ил гарсан байдалтай байсан ч ээжийн тухай дуу дуулаад өнгөрсөн. Самбуу даргад угтаалын ч юм уу дарга галын талаар 9хөн хүн үхсэн ч гэл үү (цөөхөн хүн гэсэн агуулгатай) танилцуулхад хэр баргийн уурладаггүй Самбуу гуай нөгөө нөхрийг бараг замдаж авч - Чи улс орондоо олон хүүхдүүд төрүүлж өсгөх байсан залуусыг алсанаа ойлгохгүй байна уу гэж хэлсэн гэнэ лээ гэж уншиж байлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 11:25:26
    Р НЭРГҮЙ: ЧАНЦАЛ ДУЛАМ сэтгүүлч маш сайн бичжээ ! Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг нь ! ...ёстой 1 сэдэвээ олоо юу.....Ганцаар үлдсэн "Галын баатар "маань ч боловсролтой хүн гэсэндээ сайн "ӨГҮҮЛЖЭЭ".
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 11:16:43
    Р.Нэргүй: Маш эмгэнэлтэй !...Харуусалтай.!...Утга учиргүй гавъяа шагналтай болсон цаг. !!! Харин амьд үлдсэн дээрх цор ганц гэрчид "ГАВЪЯАТ гэдэг шагнал өгвөл мөн "ҮНЭН" болно доо !!!."Буруутай этгээдийг олоогүй " ... Хариуцлага тооцоогүй гэдэг нь даанч ...!!! хачин ....!!!.Тэр үед юм "Шударга" байсан цаг сан.Яндангийн оч баригч !....За ер нь эзэнгүй юм гэж үгүй л дээ.!Би мөрдөн байцаагч байсан хүний хувьд(Тэр сэтгэхүйгээр) бичив үү.Ёстой энэ цагийн "Эрэлхэг баатарууд" тэд байжээ.УМ МА НИ БАДЬ МИ ХУМ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 11:14:38
    Цэцэгмаа: Угтаалд гарсан тариан талбайна түймэрийн талаар бага байхдаа их сонсож байсан бас угтаалын 100 жилээр хөшөөтэй толгойн тэнд очиж байсан.Гал ус гэдэг үнэхээр басаж боломгүй аюул юм гэдэгийг би хүний амнаас сонсоод тэр оюутнуудаар бахархаж харамсаж суусан даа.Халуун сэтгэл муск ийн тухайд жаахан дутуу үзүүлсэн байж болох ч гэлээ болсон бодит зүйлийг үзүүлсэн учираас дүрээ жаахан судлахгүй дээ гэж сүүлд бодогдсон доо.Ид цэцэг шиг насан дээрээ энэ улсын төлөө амь хайргүй зүтгэж амиа өрөгсөн тэрхүү оюутнууд сайн төрлийг олох болтугай.Амьд үлдсэн ганц буурайд нь ур насалхийг ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 10:03:32
    Зочин: Ээ бурхан минь сэтгэл шимширэм аймшигтай гашуун түүх уншлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 09:11:29
    Д.Ган Очир: М.Хоролсүрэн гэдэг нь Ховдын Чандмань сумын хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 08:30:47
    Sg: .Тэр олон баатарлаг хүүхдүүдийн төлөөлөл болж үлдсэн ганц хүнд баатар цол ч багадахаар санагдлаа хөдөлмөрийн баатар цол өгмөөр юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-15 08:02:46
    Я. НАРАНЦЭЦЭГ: БАНБанкинд хамт ажиллаж байсан, хоёр сайхан эрхэм хүмүүсийн түүхийг их сонсож мэдэж байсан, киног нь олон удаа үзсэн, та нараараа маш их бахархдаг даа. Домгууд минь.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188