• Өнөөдөр 2026-09-25

Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо

    “Айчй Нагояа-2026” Азийн  20 дахь удаагийн наадамд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн “Сабрэ” буюу илд сэлэм төрөлд "Premier Fencing Club"-ийн 16 настай тамирчин Төгсжаргалын Өүлэн өрсөлдлөө. Т.Өэлүн хэсгийн шатанд амжилттай тулалдсаар хасагдах шатанд шалгарсан. Ингэснээр Монголын “Сабрэ” сэлэмний төрлийн тамирчдаас Азийн наадамд анх удаа хэсгийн шатнаас шалгарч, хасагдах шатанд өрсөлдсөн тамирчин болж шинэ түүх бүтээв.

   Т.Өүлэн шилдэг 32-ын хасагдах шатанд Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөж, ялагдсанаар тэмцээний 19-р байрт шалгарлаа. Манай туялзуур сэлэмчдийн тэмцээн өнөөдөр есдүгээр сарын 25-ны өдөр эмэгтэйчүүдийн “Эпээ” багийн төрлөөр үргэлжилнэ. Манай дөрвөн сэлэмчин өрсөлдөнө.

 

 


 

 


Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188