• Өнөөдөр 2026-09-25

Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав

    Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн төвд Москва хотын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын их сургуулийн олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй 2-3 дугаар курсын оюутнууд зочиллоо. Москва хотын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын их сургуулиас гаргасан хүсэлтийн дагуу зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний үеэр оюутнууд Монголын түүх, соёл, зан заншил болон орчин үеийн ахуй амьдралын талаар лекц сонсож, сонирхсон асуултууддаа дэлгэрэнгүй хариулт авлаа.

   Түүнчлэн оюутнууд Элчин сайдын яамны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхон, төвийн номын сангийн үйл ажиллагаатай танилцав. Мөн төвийн байранд зассан монгол ахуйн буланд зочлон, монгол гэрийн бүтэц, онцлогтой танилцаж, үндэсний шагайн наадгайгаар тоглож наадлаа. Энэхүү арга хэмжээ нь олон улсын харилцааны чиглэлээр бэлтгэгдэж буй Оросын залуу мэргэжилтнүүдэд Монгол орныг танин мэдэх, хоёр орны залуу үеийн соёлын хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болов.


 

 


Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188