Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө” Хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах үндэсний форум зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон хүүхдийн мэс заслын салбарын үе үеийн эмч, эрдэмтэн судлаач, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал форумд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ ЭХЭМҮТ-ийг Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгох зорилтыг онцоллоо. Тэрбээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол зорилго нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрт эмчлэх тогтолцоонд шилжих явдал болохыг тэмдэглэв.
Мөн хүүхдийн цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ. “Шинэчлэлийг хэдэн эмнэлэг барьсан, хэдэн тоног төхөөрөмж авснаар нь бус, хэдэн хүүхдийн өвчнийг эрт илрүүлж, хэдэн хүүхдийн амь насыг аварч, хэдэн гэр бүлд итгэл найдвар өгснөөр нь хэмжих ёстой.” хэмээн Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь эрүүл мэндийн салбарын хамгийн эрхэм, хариуцлагатай үүргүүдийн нэг болохыг тэмдэглээд: “Эрүүл хүүхэд бол эрүүл гэр бүлийн үндэс. Эрүүл хүүхэд бол Монгол Улсын ирээдүй юм. Тиймээс эрүүл хүүхэд бүр Монгол Улсын хамгийн үнэт хөрөнгө.” гэдгийг онцолсон байна.
Мөн Монголын хүүхдийн мэс заслын салбарын 70 жилийн хөгжил нь олон мянган хүүхдийн амь нас, олон мянган гэр бүлийн итгэл найдвар, үе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн түүх болохыг онцолжээ. Цаашид хүүхэд, нярайн тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүний нөөцийг бэхжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэх, орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих, өндөр технологийн тусламжийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Өнгөрсөн 70 жилийн түүхээ хүндэтгэж, өнөөдрийн ололт амжилтаа бататган, хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээний дараагийн хөгжлийг хамтдаа бүтээх зорилт форумын хүрээнд тодорхойлогджээ.
| ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |