Төв аймгийн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 27-нд “Цэргийн албан хаагч амиа хорлочихлоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Төв аймгийн Алтанбулаг сумын цагдаа нар хэргийн газарт ажиллаж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Талийгаач байлдагч 22 настай байсан бөгөөд цагаан сарын өдрүүдэд чөлөөгөөр гарч, гэртээ хариад ирсэн байжээ. Талийгаач хоолойгоо боомилж, амиа алдсан гэх мэдээлэл байна. Мөн түүний уг үйлдлийг таслан зогсоох гэж оролдсон боловч хугацаа алджээ. Талийгаач эмнэлгийн байгууллагад хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Энэ талаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Буянжаргал “Манай ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч амиа алдсан нь үнэн. Цагдаа, шүүхийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.
Ташрамд дурдахад, Зэвсэгт хүчний жанжин штабаас дотоод шалгалт явуулж байна.
| Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч Ц.Буянжаргал: Байлдагч амиа хорлосон нь үнэн |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |