Тэр бөхийн нэр хэн бэ гэж хуйларч унадаг байлаа, монголчууд. Гэтэл одоо допингтой бөхийн нэр бэ гэж уурсаж, бухимддаг боллоо. Жил жилийн наадам сайхан болсон эсэх нь биднээс биш, бөхчүүдээс хамаардаг болоод удлаа. Төв цэнгэлдэхэд цугласан монголчуудыг өндөлзүүлж, нутаг усаар нь талцуулж, давчихаад сэргээшийн шинжилгээнд бүдэрдэг бөхчүүдийн тоо олширч байна. Энэ жил ч мөн ялгаагүй дөрвөн бөхийн шинжилгээний хариуг дахин шинжлэх шаардлагатай болж, монголчуудыг эрэлд гаргаад байна. Амтай болгон л талцаж, допингтой бөхийн нэрийг таах гэж оролдож байна.
Тодруулбал, баяр наадамд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээний хариуг өчигдөр зарлалаа.
Албаныхан “Үндэсний бөхийн салбар хороо хуулийн дагуу баяр наадам зохион байгуулж дуусгасан. Дөрвөөс дээш давсан бөх болон сурын харвааны 48 тамирчнаас допингийн эсрэг шинжилгээ авсан. Түүнээс дөрвөн сорьцын хариу ирээгүй байна. Харин 44 сорьцын хариу ирсэн. Дөрвөн шинжилгээний хариу эерэг гарсан нь допинг илэрсэн гэсэн үг биш. Дахин шинжилгээ хийх шаардлагатай гэсэн үг. Мэргэжлийн байгууллага шинжилгээг эцсийн байдлаар эргэлзээгүйгээр гаргах ёстой. Нэмэлт шинжилгээ 14-21 хоногийн дараа гарна. Гэхдээ бид яаралтай хариу гаргаж өгөхийг шинжилгээний байгууллагад хэлсэн. Хэрвээ допинг илэрсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн тамирчинд мэдэгдсэний дараа нэрсийг зарлана. Шинжилгээний хариу кодоор ирдэг учир бүгд ямар тамирчны шинжилгээг дахин шинжлэх шаардлагатай болсныг бид мэдэхгүй. Монголын өв соёлыг тээдэг үндэсний бөхийг олон улсад хориглодог допингоос ангид байлгах хэрэгтэй. Олон улсын дүрмийн дагуу явуулахаар ажиллаж байгаа” гэв.
Хамгийн багадаа 14 хоног допингийн хэрүүл үргэлжилнэ гэсэн үг. Тэгээд дараа нь, сэргээшийн төрлийн бодис илэрсэн бөхчүүд “Миний шээсийг сольсон, солиогүй. Худлаа мэдээлэл, нэр төрөө сэргээлгэнэ. Допингийн бүлэглэлд цавчууллаа” гэх мэдээллийг намаржин хийнэ. Магадгүй ирэх жилийн наадмын босго хүртэл энэ маргаан үргэлжилнэ.
.jpg)
Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан бөхчүүдээс шинжилгээ авдаг болсон. Даян аварга Н.Батсуурь, аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Б.Орхонбаяр, гарди Б.Гончигдамба, заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, харцаг Б.Зоригтбаатар, Х.Гантулга, Г.Ганхуяг тэргүүтэй 32 бөх шинжилгээ өгсөн юм. Эдгээр бөхийн дөрвийнх нь шинжилгээ эргэлзээтэй гарсан гэсэн үг.
Одоогийн байдлаар дээрх 32 бөхийн хэнд ч шинжилгээний хариуг өгөөгүй байгаа. Шинжилгээний хариу асуудалгүй гарсан 28 бөхөд хариуг илгээж болох ч хувь хүнээс нууцыг хамгаалах үүднээс ийм арга хэмжээ аваад байгаа ажээ.
Ийм учраас бид шинжилгээ өгсөн 32 бөхийн заримтай нь холбогдож, дараах мэдээллийг авлаа.
.jpg)
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны долоогийн даваанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга Ховд аймгийн харьяат улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулж, Монгол Улсын заан цолны болзол хангасан билээ. Тэрбээр наймын даваанд дархан аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон юм.
Улсын заан Д.Хүдэрбулга “Баяр наадмын дараа нутагтаа ирлээ. Одоогоор сумандаа гэр бүлийнхэнтэйгээ амарч байна. Би допингийн шинжилгээг 20 гаруй удаа өгсөн. Шинжилгээнийхээ хариунд эргэлзэх зүйл байхгүй. Итгэлтэй байна” гэлээ.
Жил болгоны наадмаар улсын заан Б.Бат-Өлзийг түрүүлэх болов уу гэж монголчууд хүлээдэг. Энэ жилийн хувьд Б.Бат-Өлзий заан тавын даваанд Завхан аймгийн харьяат М.Амарсанаад өвдөг шороодсон билээ.
Улсын заан Б.Бат-Өлзий “Допингийн шинжилгээ авсан газар нь зарлах байх. Шинжилдэг газар нь тогтооно. Одоогоор надад мэдэж байгаа зүйл алга” гэв.

Улсын заан Б.Пүрэвсайхан тавын даваанд Өмнөговь аймгийн арслан М.Буяндэлгэртэй барилдаж, хүнд бэртсэн билээ. Тэрбээр тавын даваанд М.Буяндэлгэрт тахимаа өгсөн ч хөлийн цэц М.Буяндэлгэрийг унасанд тооцсон юм. Б.Пүрэвсайхан заан цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг орхиж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Түүнтэй холбогдож тодруулахад “Хөлөндөө гэмтэл авсан. Гэхдээ бэртэл маань харьцангуй гайгүй байна. Ийм учраас санаа зовох зүйлгүй. Шинжилгээний хариу асуудалгүй” гэв.

Улсын харцага Б.Зоригтбаатар энэ жил өнгөтэй байсан. Ийм ч учраас наадамчин олон түүнийг дээгүүр даваанд барилдана гэж хүлээж байлаа. Харамсалтай нь, түүний нурууны бэртэл сэдэрсэн учраас тавын даваанд Э.Мөнхжаргалыг амлан авч, тахимаа өгсөн билээ.
Б.Зоригтбаатар “Нурууны бэртэл маань эдгэрч байгаа. Наадмаас хойш нутагтаа амарч, биеэ тордож байна. Унасан гэлтгүй би хоёр жил дараалан шинжилгээ өгч байгаа. Ийм учраас шинжилгээний хариунд эргэлзэх зүйлгүй. Юунд нь эргэлзэх вэ дээ” гэлээ.

Өнгөрсөн жилийн наадмаар Ховд аймгийн Булган сумын харьяат, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Г. Ганхуяг сайн барилдаж, улсын харцага цолны болзол хангасан билээ. 170 см хүрэхгүй шахам жижиг биетэй тэрбээр улсын том цолтнуудыг ээлж дараалан "нураасан". Нэгийн даваанд Б.Гончигсүрэнг, хоёрын даваанд улсын начин Н.Мустафаг, гурвын даваанд улсын харцага Н.Батзаяаг давсан. Дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг давж, улсын начин цолыг алгасан улсын харцага цолтон болсон билээ. Тэгвэл тэрбээр энэ жилийн наадмаар ч сайн барилдаж, харцага цолоо дахин баталлаа. Энэ жилийн тухайд, зургаагийн даваанд өнгөрсөн жилийн учраа улсын арслан Б.Орхонбаяртай таарч, өвдөг шороодсон юм.
Улсын харцага Г.Ганхуяг “Сүүлийн хоёр жилийн хугацаанд тоймгүй олон допингийн шинжилгээ өгсөн. Тоогоо алдсан шүү дээ. Дэлхийн бөхийн холбоо, самба, чөлөөтийн холбооноос тогтмол шинжилгээ өгүүлдэг. Олон улсын чанартай тэмцээн, уралдаан оролцох болгондоо л шинжилгээ өгдөг. Надад бол асуудал, айх зүйл байхгүй” гэв.
(15).jpg)
Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн арслан Э.Мөнхжаргал улсын харцага Б.Зоригтбаатараар тав давж, улсын начин цолны болзол хангасан. Аавыгаа даган бөх барилдаж эхлээд 20 гаруйхан настай залуу аймгийн заан цолны болзол хангаж байлаа. Ийн энэ жил улсын цолны босго давсан юм.
Улсын начин Э.Мөнхжаргал “Допингийн шинжилгээг дөрвөн удаа өглөө. Шинжилгээний хариунд эргэлзэхгүй байна. Эргэлзэх шалтгаан байхгүй. Одоогийн байдлаар албаныхан холбогдож, шинжилгээний хариуг хэлээгүй байна. Хэсэгтээ хэлэхгүй юм шиг байна лээ. Би сумандаа гэр бүлийнхэнтэйгээ амарч байна. Удахгүй Улаанбаатар орж, бэлтгэлдээ орно” гэлээ.
Бид үргэлжлүүлэн бөхчүүдээс тодруулан хүргэх болно.
| ДОПИНГТОЙ БӨХИЙН ЭРЭЛД ГАРЛАА, МОНГОЛЧУУД |
|
ХӨВСГӨЛ АЙМАГТ 18 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ
2025-10-31 15:52:29
ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД ИРСЭН ДУУДЛАГЫН ДАГУУ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА
2025-10-31 15:38:58
НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
2025-10-31 15:30:36
Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно
2025-10-31 15:25:22
Баянхошуу, Тахилт, Алтан-Овоо, Улаанчулуут, Баруун салаа зэрэг алслагдсан хороодод дулаан автобусны буудал байршууллаа
2025-10-31 15:16:25
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмч нарын ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ
2025-10-31 15:09:30
Жүдогийн “Гранд мастeр”-ын ДАШТ-д өрсөлдөх тамирчид Францыг зорилоо
2025-10-31 14:16:44
Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо
2025-10-31 14:00:33
Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов
2025-10-31 13:54:04
2025-10-31 13:47:48
Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2025-10-31 13:42:19
Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
2025-10-31 13:23:00
Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ
2025-10-31 13:00:56
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна
2025-10-31 12:50:06
Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа
2025-10-31 12:37:08
Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
2025-10-31 12:28:12
ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй
2025-10-31 12:13:48
Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна
2025-10-31 11:57:03
ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ
2025-10-31 11:24:24
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
2025-10-31 11:07:28
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав
2025-10-31 11:00:31
Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-31 10:57:50
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо
2025-10-31 10:43:39
Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа
2025-10-31 10:38:07
“БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-10-31 10:37:10
"Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
2025-10-31 10:16:40
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
2025-10-31 09:59:32
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал
2025-10-31 09:56:21
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ
2025-10-31 09:54:46
2025-10-31 09:48:10
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2025-10-31 09:39:38
Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв
2025-10-31 08:36:46
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
2025-10-31 08:31:13
ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР
2025-10-31 07:00:42
Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА
2025-10-31 07:00:00
ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ
2025-10-31 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2025-10-31 07:00:00
Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ
2025-10-31 07:00:00
М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа
2025-10-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |