Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “ Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд “Монголын төмөр зам”ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна. Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжид Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхээ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын төмөр замаа барина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам Хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой. Хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн онцолсон юм. ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМААР 2022 ОНД 729,5 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ “Монголын төмөр зам” ТӨХК нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр буюу зүгшрүүлэх тээвэрлэлтийг 2022 оны 03 дугаар сард эхлүүлсэн. 2022 оны 03 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал нийт 729,5 мянган тонн ачааг “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэсэн. Үүнээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар: сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлинг-121,2мянган тонн экспортын нүүрс 136,7 мянган тонн орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг гэх мэт 35,8 мянган тонн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 436мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн. Түүнчлэн 2023 он гарснаар зүгшрүүлэх тээвэрлэлтийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 38,5мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэлтийг хийгээд байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө зөрлөгийг дохиолол холбооны байгууламж, гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн. Мөн дэд бүтэцтэй зэхэлтийн депо болон зам засварын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан. “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН”, “ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 7.8 САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭНЭ “Монголын төмөр зам” ТӨХК нь 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая тн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2,8 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭГДСЭН УДИРДЛАГААР ХАНГАНА Засгийн газрын 434 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д Зүүнбаян ХХК-ийг нэгтгэх, 435 дугаар тогоолоор Тавантолгой төмөр зам ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах эрхийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон. Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг шуурхай зохион байгуулах онцгой үүрэг чиглэлтэйгээр ажиллаж байна. “Монголын төмөр зам” компани нь Засгийн газрын энэхүү тогтоолын хүрээнд бүтэц орон тооны шинэчлэлтийг боловсруулж, мэргэжлийн боловсон хүчний нөөцийн бүрдүүлэлтийг хийж байна. ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ АРЦСУУРЬ-НАРИЙНСУХАЙТ-ШИВЭЭХҮРЭН, ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой концессийн“зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 гаруй км, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 орчим км төмөр замын төслийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баруун босоо, Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг дуусгасан. 2023 онд: - Шивээхүрэн-Шинэжинст чиглэлд эхний 300 км Бичигт-Хөөтчиглэлд эхний 100 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. БООМТЫН СЭРГЭЛТ: БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ, ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ЭНЭ ОНД БАРИНА Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд 2022 оны сүүлийн хагас, 2023 онд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Засгийн газрын 446 дугаар тогтоолоор Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар хятадын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан. Одоогоор “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ оны 02 дугаар сард хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын15-20 орчим км төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд боомтын төмөр замыг 2023 оны 07 дугаар сард ашиглалтад оруулж, 2023 оны 12 дугаар сарыг дуустал тус бүр 250-300 мянган тн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.
| МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК БООМТЫН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
"ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа
2026-03-09 13:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |