• Өнөөдөр 2025-05-17

ЭРГЭЛТ.МН: ЭРХЭМ ХҮНДЭТ ТА БҮХЭН ЭЛГЭЭРЭЭ ЭНХ АМГАЛАН, ТӨРЛӨӨРӨӨ ТҮВШИН ЖАРГАЛТАЙ, САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

2023-02-21,   494

    “Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олноос эрхэм уншигч, үзэгч та бүхэндээ XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлж байна. 

      Улирч буй Усан бар жилд Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, уран бүтээлчид цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, тэнцвэртэй, үнэн, бодитоор хүргэх үндсэн үүргээ үндсэн сайт болон сошиал хуудсуудаараа нэр төртэй биелүүлж ажиллалаа. Үүний сацуу сэтгүүлзүйн мэргэжлийн редакцын хувиар уншууртай ярилцлага, даацтай нийтлэлүүдийг багтаасан “Эргэлтийн номын сан” 10 цуврал ном, “Эргэлт” сэтгүүлийнхээ анхны дугаарыг бэлтгэн хэвлүүлж, уншигчдынхаа оюуны их санд дээжлэн барилаа. 
 
     Морилон ирж буй Усан туулай жилд бид уншигчдадаа халуун цэгийн шууд дамжуулалт, урлаг, спортын алдартнуудын болон ховор зочдын уншууртай ярилцлага, улс төрийн ончтой тойм, орчуулга, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийн хөдөлшгүй баримт, асуудал хөндсөн даацтай нийтлэл, сурвалжилгууд бэлтгэн хүргэхийн сацуу “Эргэлт” сэтгүүлээ улирал тутамд хэвлүүлэн тогтмолжуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
        Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН РЕДАКЦ


ЭРГЭЛТ.МН: ЭРХЭМ ХҮНДЭТ ТА БҮХЭН ЭЛГЭЭРЭЭ ЭНХ АМГАЛАН, ТӨРЛӨӨРӨӨ ТҮВШИН ЖАРГАЛТАЙ, САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188