Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж буй. Энэ үеэр тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэй уулзалт хийж, иргэд байр сууриа илэрхийллээ.
ИРГЭН: Би өнгөрсөн долдугаар сарын 3-нд долоон сартай Цэрэнлхам охиноо аваад Солонгос Улсад ирсэн. Миний охиныг ургийн гажигтай, хоёрхон хоногийн настай гэж ЭХЭМҮТ-ийн төвөөс цогцсыг нь аваарай гэхээс холгүй зүйл хэлж байлаа. Би зүтгэсээр байгаад энд ирсэн. Манай улсад ийм төрлийн саажилттай 140 мянган хүүхэд бий. Үндсэн хуулийн 3.4, 1.7 дугаар зүйлд заасан байдаг. Эхийн хэвлийгээс ураг төрөхөд төр өөрөө хариуцна гэж. Монгол Улс таны ярьж байгаа шиг хөгжих болоогүй, сайд аа. Үнэнээ хэлэхэд бүх зүйл дорой байна. Би өвлийн хүйтэнд хөлдсөн ч хамаагүй гээд гадаа зогсож байгаад хүүхдийнхээ эмчилгээг хийлгэдэг байсан. Миний хүүхэд өнөөдөр "Ааваа" гэж хэлж чаддаг болсон. "Хүүхдийнхээ шарилыг аваарай" гэж миний нүдэн дээр доромжилж байсан бол би өнөөдөр хүүхдээ эмчлүүлж чадсан. Миний нүдэн дээр 92 саажилттай хүүхэд сэхээн амьдруулах тасагт амиа алдсан. Энэ чигээрээ явбал манай улс 2050 онд эрүүл хүүхэдгүй болно. Саажилттай, донтолттой хүүхэд олон байна. Түүний ард төдий чинээ эцэг, эх шаналж байна. Өнөөдөр бидэнд хэн тусалдаг вэ. Сүмийнхэн тэр хүмүүст үнэгүй хоол өгч туслаж байна. Би Үндсэн хуульдаа захирагдна гээд асуудал гарвал Элчин сайд дээрээ яваад очдог. Гэтэл ингэж чадахгүй олон хүн байна. Хэлгүй, дүлий, 55 настай хүн энд ажил хийх гээд ирсэн. Нэг л өдөр элэг нь задарч байна. Тэгэхэд нь би консулд хандаад элэгний хавдар нь тавдугаар шатандаа орсон хүний зардлыг нь даагаад эх оронд хүргэх хүсэлт гаргаж байлаа.
ИРГЭН: 50 мянган гаруй иргэн Солонгос Улсад ажиллаж амьдарч байна. Гэтэл элчин сайдын яам нь сумын хэмжээнд хүрэхгүй хүний нөөцтэй. Тэгэхээр яаж энэ олон хүний асуудлыг шийдэх вэ. Солонгост олон монголчууд ажиллахаар ирдэг болсон. Гэрээгээр ажиллахаар ирсэн залуусын амьдрах нөхцөл маш хэцүү, хүнд. Монгол оюутнууд олноороо сурч байна. Гэтэл оюутнуудыг ажиллуулах цаг нь бага. Хоёрхон цаг ажиллаад хоногийн хоолоо яаж олох юм бэ.
Хоёрдугаар асуудал нь онгоцны зардлын асуудал маш хүнд байна. МИАТ уг нь Төрийн өмчит компани биз дээ. Гэтэл Монголтой яг ижилхэн газар онгоцны нислэгийн зардал нь манайхаас 20-30 хувь хямд байна. МИАТ-ыг дагаад хувийн компаниуд нислэгийн зардлаа нэмдэг. Ийм өндөр зардалтай байхад юун аялал жуулчлал. Онгоцны зардлаасаа болоод харлаж байгаа хүмүүс ч бий шүү.
Бид ч гэсэн монголдоо сайхан амьдармаар байна. Та нар өнөөдөр "За" гэчихээд маргааш алга болдог. Өнгөрсөн хугацаанд танай намынхан юу хийсэн бэ. Авлига, хээл хахуулиа арилгаж чадахгүй бол биднийг сонгоод өг гэж битгий гуйгаарай. Гадаад байгаа хүмүүс бүгд сонгууль өгдөг болмоор байна.
| БНСУ-д амьдарч байгаа иргэн: Бид ч гэсэн Монголдоо сайхан амьдрахыг хүсэж байна, Ерөнхий сайд аа |
|
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-27 07:00:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |