Улсын сайн малчингүй аймаг, сум, баг гэж алга. Арай л “Багийн сайн малчин” гэх тууз хэвлүүлчихээгүй бололтой. Гэхдээ өөд, уруугүй энэ их шагнадгаараа бол мөдхөн багийн сайн малчин тодруулахад гайхах юм алга.
Жил бүрийн цагаан сарын өмнөхөн малчдыг мянгат малчин, аймгийн сайн малчин", улсын сайн малчин болгон, өргөмжилж, Алтан төлийн эздийг шалгаруулдаг уламжлалтай. Гэсэн ч хэрээсээ хэтэрч, малтай болгонд хүртээдэг шагнал болсонд л жинхэнэ хөлс хөдөлмөрөө үнэлүүлэх ёстой малчны энэ шагнал үнэгүйдсэн. Малынх нь тоо мянга хүрээгүй байхад л дарга нар нь “Танайх энэ жил мянгат болчих, мянгат гээд тоолуулчих” гээд л санаа тавьдаг сайн даргын дүрд тоглож, малчдаа онигоонд оруулдаг жишээ ч бий. Зарим нь даргынхаа үгэнд орж, учиргүй баярлаад 700-800 малтай мөртлөө мянгат болчихсон, хөөрцөглөж давхидаг болсон. Энэ нь бас л алдар нэр, шагнал урамшуулалыг үнэгүйдүүлж, хүссэн нь хүссэн бараагаа авч байгаатай адил болж. Улсын аварга малчны болзлыг хангасан, хангахын төлөө олон жил ясаа янгинатал зүтгэсэн малчдын хөдөлмөрийг доош татаж, дарга нар нь сайн малчны шагналыг хэд, хэдээр нь "бөөнддөг" болсон.
Улсын сайн малчин, Алтан төлийн эздэд тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүд том, том автомашинтай дарга нар дагуулчихсан шагналыг нь гардуулж, сайхан дайлуулж, цайлуулаад дараагийн сонгуульдаа алзахгүй болоод гарч ирдэг нь ч нууц биш. Мянгат малчин, Аймгийн сайн малчин болж, шагнуулах малчид ч бусдаас дутахгүйн тулд, дарга нар ирэх сургаар бараг л цагаан сар шиг бэлтгэл хийж, идээ, будаа зэхнэ.Тухайлбал, мянгат малчнаас авхуулаад улсын сайн малчин хүртэл бүгд л таван үеэр өрсөн тавгийн идээ, тарган ууц, таваг, тавгаар нь чихэр, жимс өрж, өөрсдөө ч ууж үзээгүй үнэтэй гэгдэх архи, дарсаар ширээгээ дүүргэчихээд, нүнжигтэй аягаар айраг тойруулдаг ёс тогтчихсон байх жишээтэй. Мөн өөрсдийгөө гоёх гоёлоо бэлдэж, хэний ч өмсөөгүй, дасал, танил болоогүй даавуу, торгоор дээл бэлдэж, гар, хуруугаа алт, мөнгөөр дүүргэж, шагналаа гардах нь гэрийн найр шиг л үргэлжилдэг. Дарга харахаараа хөл алдаж гүйхийг нь яана.

Энэ жил улсын аварга малчин 140, улсын аварга тариаланч хамт олон 12, улсын аварга тариаланчаар 21 хүн шалгарсан байна. Үүнээс онцлон дурдвал, олон малтай гэгддэг аймгуудын тоонд ордог Өвөрхангай аймгаас энэ жил есөн улсын сайн малчин тодорсон байх жишээтэй. Нэг сумаас гэхэд л жилд 10 мянгат малчин тодорлоо гэхэд 27 сумтай аймгаас 270 орчим айл мянгат малчин болж байх нь. Ингээд харахаар сайн малчин болоогүй малчин алга, Монголын хөдөөд. Малтай болгон нь аварга, сайн малчин цол хүртэж, гэрийнхээ хойморт тууз хадаагүй айл ч алга.
Улсын аварга малчны болзол хангахын тулд олон малтай байхаас гадна амжиргааны боломж муутай иргэдийг гэртэй болгож, малжуулсан байх нь давуу тал болдог. Гэхдээ хэн нь тэдэн санаагаараа хэдэн мал тасдаж, гэрийг нь ачаалж өгөөд явуулахгүй шүү дээ. Муухайгаар хэлбэл, хэдэн жил зарцалж байгаа хэдэн мал тасдаад өгөхөд буруудахгүй малчиндаа ажлынх нь хөлс болгож өгдөг. Түүнийгээ малжуулсан, гэртэй болгосон дарга даамлууддаа мэдэгдэж, төрийн байгууллага руу албан бичиг болгож явуулдаг. Манай улс 70 сая гаруй малтай. Гэтэл аж, ахуйн салбар таг гацчихсан, мал, махаа үнэтэй, үнэгүй гээд талчихсан байгаагаас өөр гавьсан, асуудлыг шийдсэн зүйлгүй олон жил боллоо.
| Сайн малчинд олгох шагнал үнэгүйдэж, гишүүдийн тойргоо "услах" хэрэгсэл болчихлоо |
|
Т.Энхжин “Астана-2026” дэлхийн аваргыг шөвгийн дөрөвт үлдлээ
2026-10-27 17:25:50
Чөлөөтийн эрэгтэй баг “Астана-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-10-27 17:21:27
Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
2026-10-27 15:52:47
Имарт 345 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ
2026-10-27 15:20:53
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
2026-10-27 15:18:50
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: Гуравдагч хөршөөс импортлох шатахуун, онгоцны түлшийг БНХАУ-аар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-27 07:00:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |