IHC койны хэрэгт холбогдуулан тус токеныг гаргасан “Их Бит” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Мөнхжинг цагдаагийн байгууллагаас шалгаж, гэр, ажлын байранд нь нэгжлэг хийж байгаа. Мөн тус хэрэгт холбогдуулан “Их Бит” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр, Б.Гантиг, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байгаа юм. Харин үүсгэн байгуулагч, комедиан Б.Идэр-Од өнгөрсөн 2022 оны зургадугаар сард өөрийн эзэмшдэг бүх хувьцаанаасаа татгалзаж, гадаад руу гарсан байдаг.
О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг, Б.Идэр-Од нарын үүсгэн байгуулсан “Их Бит” ХХК-иас гаргасан Inflation Hedging Coin буюу IHC токен анх дотоодын дөрвөн биржид 100 тэрбум ширхэг койн гаргасан. Улмаар эхний ээлжид задалсан койн анхдагч зах зээлд минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, дотоодын дижитал хөрөнгийн дээд амжилт тогтоогоод байв. Тэгвэл өнөөдөр иргэд IHC койнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хохирсон талаар мэдээлэл хийсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор IHC токены хувьцаа эзэмшигчдийг танилцуулж байна.
Б.Гантиг нь Монголын Финтек, Блокчейн холбооны дарга, Хятадын “VeChain” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч, “Silkchain Capital” компанийн үүсгэн байгуулагч, “Complex.mn” дижитал хөрөнгийн биржийн үүсгэн байгуулагч, “Bittrex” дижитал хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигч. Тэрбээр 2021 оны наймдугаар сард Монголын анхны виртуал хөрөнгийн зохицуулалтыг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн болсон. Б.Гантиг нь 2009-2017 онд “Оюутолгой” компанийн логистикийн ахлагч, экспортын үйл ажиллагааны ахлагч, стратегийн төслийн мэргэжилтнээр ажиллаж байжээ. 2017 онд Монголын анхны дижитал хөрөнгийн бирж Trade.mn ажиллаж эхэлснээс хойш Б.Гантиг хоёр сарын дотор тав гаруй сая ам.долларын ашиг олсон аж.

Б.Эрхэмбаяр нь 2008 онд дууны инженерээр ажиллаж байхдаа хөрөнгийн зах зээлд суралцан арилжаа хийж эхэлсэн. Өдгөө тэрбээр дижитал хөрөнгийн зах зээлд гойд амжилттай яваа бөгөөд криптовалютад хөрөнгө оруулагчдын “Swing Traders” онлайн нийгэмлэгийг удирддаг гэнэ. Мөн өөрийн цахим сүлжээгээр дамжуулан хүмүүст хөрөнгийн зах зээлийн талаар үнэгүй сургалт, курс явуулдаг юм байна.

Б.Мөнх-Эрдэнэ нь 2008 онд “Изинис Эйрвэйс” ХХК-д мэдээллийн технологийн мэргэжилтэн, 2010 онд “Мобиком” ХХК-д программист, 2012 онд “Интерактив” ХХК-д иргэний бүртгэлийн системийг кодлох ажил хийж байжээ. Улмаар тэрбээр “Интерактив” ХХК-ийн ерөнхий захирал болж, Засгийн газраас төсөл авч, хэрэгжүүлж байсан аж. Мөн Б.Мөнх-Эрдэнэ нь дижитал хөрөнгийн Trade.mn, бичил зээлийн Zeel.mn сайтыг бүтээхэд хамтран ажиллаж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр Ард санхүүгийн нэгдэлтэй хамтран дижитал хөрөнгийн DAX.mn сайтын арын хэсгийг боловсруулсан байдаг.

Х.Мөнхбилэг нь 2009 онд “М-Си-Эс Проперти” ХХК-д маркетингийн ахлах менежер, борлуулалтын менежерээр ажиллаж байгаад 2011 оноос “Гоёо” ХХК-ийн захирал болсон байдаг. Тэрбээр “Алтай Холдинг Групп” ХХК болон Shark Tank Mongolia телевизийн шоуны бизнес, маркетингийн стратеги, сурталчилгаа, контент үйлдвэрлэлийн зөвлөхөөрөө ажиллаж байжээ. Мөн “Sky Resort Housing”, “Bella Vista”, “Viva city” төсөл, АНУ-ын Бремертон хотын далайн эрэг дээр баригдах 60 байшингийн төсөл, цахим худалдааны “Amazon”, “eBay”-ын төсөл оролцож байсан аж.

Дээрх таван захирлаас гадна өөр хоёр хүн IHC койны хувьцааг эзэмшдэг бөгөөд “IHBIT Global” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гадаадын иргэн Стивен Чен, Дэйв Ли нар байдаг юм байна.
| ТАНИЛЦ: Иргэдийг залилсан гэх IHC койны хувьцаа эзэмшигчид |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |