• Өнөөдөр 2025-05-15

ЦЕГ: Сүлжээ унагагч байршуулаагүй, хяналтын камерт тохиргоо хийсэн

2022-04-08,   491

             Үнийн өсөлтийг эсэргүүцэн жагссан залуус Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө жагсаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар төв талбайд гарч ирж, жагсагчидтай уулзсан билээ. Тэгвэл уг жагсаалыг шууд дамжуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн төхөөрөмжид гацалт үүсэж, сүлжээ унаж байгаа тул мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд бэрхшээл үүсэж эхлээд байгаа. Төв талбайн ойролцоо сүлжээ унагах төхөөрөмжийг албаныхан байршуулж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Сүлжээ унагагч байршуулаагүй. Цагдаагийн албан хаагчид байрлуулсан хяналтын камертаа засвар, тохиргоо хийсэн. Соёлын төв өргөөн дотор байдаг хяналтын камерыг янзалсан” гэлээ.

 


ЦЕГ: Сүлжээ унагагч байршуулаагүй, хяналтын камерт тохиргоо хийсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188