• Өнөөдөр 2025-05-14

Л.ХАЛТАР: Дундын бүсэд 50-80 машин оруулъя гэдэг хүсэлт тавьсан

2022-03-16,   315

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр  Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Замын-Үүдийн жолооч нарын асуудал анхаарал татаж байх шиг байна. Тэгэхээр энэ чингэлгийн тээвэр БНХАУ-аас тавьсан хүсэлт. Ер нь энэ цар тахлын үе Эрээн, Замын-Үүдийн хооронд хүний оролцоогүйгээр тээвэрлэлт хийе гэсэн санааг дэвшүүлсэн. Үүнд тохирох тээвэр нь чингэлэг тээвэр байна гэж шийдсэн. Мөн үүнийг жолооч нар ч ойлгосон юм шиг байна лээ. Үүнтэй зэрэгцээгээр бид машин оруулье. Эдийн засгийн чөлөөт бүсэд 50-80 машиныг урд хөрш рүү өртөөлсөн байдлаар гараад дундын бүсэд оруулъя гэдэг хүсэлт тавиад байгаа.
Нөхцөл байдлаас хамаарч Гадаад хэргийн яамнаас мэдээлэл өгөх байх. Бид хуучин хэлбэртээ буюу 2019 оноос өмнөх нөхцөл байдалдаа хэзээнээс эргэж орох вэ гэдгийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Би хэллээ шүү дээ. Замын-Үүдийн жолооч нарын асуудлыг боловсруулаад ГХЯ-д хүсэлтээ өгсөн. БНХАУ-ын талд уламжлах өгөх байх" гэлээ.

Л.ХАЛТАР: Дундын бүсэд 50-80 машин оруулъя гэдэг хүсэлт тавьсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188