Нийтийн тээврийн автобус явган зорчигч зам тээврийн ноцтой осол гаргаж, явган зорчигч дайрчээ. Тодруулбал, өнөөдөр 09:50 цагийн Нисэх-МУБИС чиглэлийн автобус зам гарч явсан иргэнийг мөргөж, хүнд гэмтэл учруулжээ. Ослын газарт цагдаагийн албан хаагчид болон шинжээчид ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.
Осол гаргасан автобусны жолооч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би буруугүй, Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож явсан. Ногоон гэрлээр урд уулзвараар эргээд гарсан юм. Гэтэл гэнэтхэн хүн гараад ирсэн, тэгээд л огцом тоормос дартал гулгаад мөргөчихсөн. Осол гарах үед автобусан дотор олон зорчигч байсан” гэжээ.
Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагч Г.Отгонтамир хэлэхдээ “Сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой замын хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Энэ үед иргэд олон нийт анхааралтай байж аюулгүй байдлаа хангах нь чухал. Цас орсон, замын халтиргаа үүсэх өндөр эрсдэлтэй байгаа учир жолооч, явган зорчигчид бүгд анхаарал болгоомжтой явах, бэртэж, гэмтэхээс болгоомжлох, зориулалтын бус газраар гарахгүй байхыг урьдчилан сануулж байна” гэлээ.
Э.Энхмаа
| Нийтийн тээврийн автобус зам гарч явсан иргэнийг дайрч, осол гаргажээ |
|
ЭРХЭМСЭГ ТУЯА
2026-05-05 08:41:37
Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулга уулзалт эхэллээ
2026-05-05 08:36:24
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-05-05 08:18:23
Г.БАТЗОРИГ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
2026-05-05 07:34:44
2026-05-05 07:20:00
Спортын “СОЁЛЫН БОЛОВСРОЛ-НЭГ МОНГОЛ” нээлттэй өдөрлөг боллоо
2026-05-05 07:10:00
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
2026-05-05 07:00:20
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-05 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАГШ “АЛДАР”-ЫН Ц.ХОСБАЯР
2026-05-05 07:00:00
ОБЕГ: Гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, найман автомашиныг хамгаалжээ
2026-05-04 15:26:33
Монголын хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ
2026-05-04 11:28:46
Г.Аюурзанын "Шүгдэн" романыг Япон хэлээр хэвлэжээ
2026-05-04 10:34:31
Японы хүчирхэг баг “Улаанбаатар-2026” их дуулгад ирнэ
2026-05-04 09:45:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-05-04 09:22:40
“Ulaanbaatar MMC Energy” баг, ”FIBA 3x3 World Tour”-д гуравдугаар байрт орлоо
2026-05-04 08:35:43
Аймгийн арслан М.Эрхэмбаяр Ш.Санжсүрэн арслангийн нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-05-04 08:26:34
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-04 07:00:13
ХОТЫНХОН ТОЛХИЛЦООД ЭХЛЭХЭЭРЭЭ АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭР НЭГНЭЭ УНАГААД ДУУСДАГ ДАА
2026-05-04 07:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-04 07:00:00
ГААЛИЙН УЛСЫН 40 БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
2026-05-04 07:00:00
2026-05-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |