Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг төрийн захиргааны байгууллагуудаас боловсруулж, анхны хэлэлцүүлгийг 2022.01.13-ны өдөр цахимаар зохион байгуулсан бөгөөд энэ удаа мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудын хүсэлтээр, мод үржүүлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүлэх гэж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагууд болон мод үржүүлэгчид оролцож байна.
Монголын Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо нь 2013 онд байгуулагдсан, мод үржүүлэг, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн мэргэжлийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн холбоо юм. Үйл ажиллагаа нь салбарын бодлого, эрхзүйг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын чадавхи нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэхээс гадна, мэргэжлийн чиглэлд нийгмийн хариуцлагатай олон арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг нь улсын хэмжээнд үйлажиллагаа явуулж байгаа мэргэжлийн болон сайн дураараа, өрхийн аж ахуйн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа бүх мод үржүүлэгчдэд төрийн захиргааны байгууллагаас боловсруулж байгаа Тэрбум мод тарих стратегийн төслийг танилцуулж, мэдээлэл өгч, санал зөвлөмжийг сонсох энэхүү арга хэмжээ юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгийг Төрийн захиргааны төв байгууллагуудын хамтран боловсруулсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд тэрбум модыг хаана, хэрхэн тарих, тарьц, суулгацын нөөцийг хэрхэн бүрдүүлэх, талуудын оролцоог хэрхэн хангах талаар мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагууд төрийн захиргааны холбогдох байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, оновчтой шийдэл гаргахад оролцоогоо бүрдүүлэх зорилготой зохион байгуулж байна.
2030 он гэхэд Тэрбум мод тарихын тулд, ялангуяа 2025 он хүртэл тарих нийт модны нөөцийг улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа 150 орчим мод үржүүлгийн газраас л бүрдүүлэх боломжтой, хамгийн боломжит нөөц, боломж юм. 20 гаруй жил мод үржүүлсжн эдгээр аж ахуйн нэгж, мэргэжилтнүүдэд туршлага, чадавхи, нөөц, арга технологи бүгд бий, гагцхүү мод үржүүлэгчдэд чадавхи, нөөцийг харгалзан эдийн засгийн болон бодлогын багахан дэмжлэг хэрэгтэй байна. Харин татвар төлөгчдийн, улсын төсвийн хөрөнгөөр импортоор харь зүйлийн модлог ургамлын тарьц суулгац оруулж ирэх, байгалийн ойн сэргэн ургалтыг сийрүүлэх нэрээр мод ухаж, шилжүүлэн суулгах гэх мэт хууль зөрчсөн, мэргэжлийн бус, алсдаа монгол орны байгаль орчинд хор нөлөөтэй арга хэмжээг хэрэгжүүлэхийг хэрхэвч дэмжихгүй, нөгөө талаас олон тэрбум төгрөгийн зардлаар судалгаа, шинжилгээний төв нэрээр төрийн өмчит аж ахуй шинээр байгуулах, тэдгээрийнТЭЗҮ боловсруулах гэх мэтээр хугацаа хөрөнгө үр дүнгүй зарцуулдаг үйл ажиллагааг уг стратеги төлөвлөгөөнд хязгаарлах шаардлагатай гэж үзэж мэргэжилтнүүд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачлан зарласнаас хойш тэрбум модыг тарихад үндэсний үйлдвэрлэгч, мэргэжлийн болон хувиараа мод үржүүлэгчдийн оролцоог хэрхэн бүрдүүлэх нь өнөөдрийг хүртэл бүрхэг байсаар байна. Иймд Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны гишүүн байгууллагууд тэрбум модны хөдөлгөөний хэрхэн зохион байгуулах талаар санал, зөвлөмжөө нэгтгэн энэхүү хөдөлгөөний зохион байгуулагчдад хүргүүлж байгаа бөгөөд энэ хэлэлцүүлэгт тус холбооны гишүүн байгууллагуудаас гадна улсын хэмжээнд мод үржүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж танхимаар болон цахим хэлбэрээр оролцож байна.
Тус холбооны зүгээс мод үржүүлэг, модны тарьц, суулгацын нөөцийн өнөөгийн байдлыг бодитой, үндэслэлтэй тогтоож цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнд хувийн хэвшлийн аж ахуйг дэмжих, хамтрах замаар ухаалаг шийдэл хамтран олж, хамгийн гол нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нийтэд нээлттэй ил тод, шударга байх шаардлагыг мод тарих үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулагчдад тавьж байгаа юм. Улс даяар мод тарих санаачлага өрнүүлж эхэлснээс хойш төрийн нэгдсэн зохион байгуулалт байхгүйгээс модны тарьц суулгацын үнийн хөөсрөлт, ашиг олох зорилгоор байгалиас үр мөчир хавстгайруулан бэлтгэх, уулын голын эхийн мод ухах, тайрах, импортын, харь зүйлийн мод худалдан борлуулах зэрэг нийгмийн сөрөг хандлагууд огцом нэмэгдлээ.
Хэдийгээр Ойн агентлаг байгуулах талаар төрийн засгаас хурдтай ажиллаж байгаа ч түүний бүтцэд мод үржүүлэг, үр, тарьц, суулгац, ялангуяа хот суурин газрын ногоон байгууламж хариуцсан нэгж, бүтцийг дорвитой шийдэж, нэгдсэн удирдлага, менежментийг шинэчлэхгүйгээр одоогийн ойн салбарын бүтцийн хэмжээнд зохицууах ямар ч боломжгүй юм.
Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг бидний зохион байгуулж байгаа энэ удаагийн хэлэлцүүлгийг судалж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний амжилттай хэрэгжүүлэхэд эхлэлээс нь хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Мод тарихтай холбоотой бүх арга хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа таатай байх болно.
Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо ТББ
Утас: 88114816, 99179688, 99112473, 89113345, 99189995
| “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд мод үржүүлэгчдийн оролцоо” хэлэлцүүлэг болно |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |