• Өнөөдөр 2025-08-08

УБЕГ: Регистрийн дугаарыг халахгүй, гэхдээ иргэн бүр 12 оронтой бүртгэлийн дугаартай болно

2022-01-05,   640

         Сүүлийн үед "Регистрийн дугаарыг хэрэглээнээс халж, оронд нь иргэний бүртгэлийн дугаар ашигладаг болно" гэх мэдээлэл цахим орчинд гарах болсон. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас "Регистрийн дугаарыг халахгүй" гэх албан ёсны тайлбар хийлээ. Гэхдээ иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх бөгөөд регистрийн дугаарын хамт ашиглах ажээ. 
        Тодруулбал, УБЕГ-аас "Регистрийн дугаар нь тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ. Регистрийн дугаарыг халахгүй. Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлдэггүй бөгөөд төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо иргэний бүртгэлийн дугаарыг ашиглана. Монгол Улсын нийт иргэдэд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд та иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой" гэлээ. 

УБЕГ: Регистрийн дугаарыг халахгүй, гэхдээ иргэн бүр 12 оронтой бүртгэлийн дугаартай болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188