• Өнөөдөр 2025-05-15

“ЭРГЭЛТ”-ИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

2021-12-30,   1032

         “БАЛДОРЖ” шагналт анхны редакц ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын хамт олон шинэ оны босгон дээр шилдэг бичлэгийн эздээ тодрууллаа. Улиран одож буй 2021 онд Монголын сэтгүүл зүйд мэргэжлийн мэдээллийн сайтын өнгө төрхийг бий болгох үйлсэд оюун санаа, мэдрэмж, эрэл хайгуул, зогсолтгүй хөдөлмөрөө дайчлан зүтгэж, улс төр, нийгмийг шуугиулж, уншигчдын таашаалд нийцсэн нийтлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэсэн дараах сэтгүүлчид маань 2021 оны шилдэг шагналыг хүртэв.

СЭТГҮҮЛЧ Б.ЦОГТБАЯР “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ” БОЛЛОО

       Сэтгүүлч Б.Цогтбаяр өнгөрч буй онд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн ахын хөвгүүд төрийн албанд газар, хэлтсийн дарга болцгоожээ”, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нар “дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар”” цуврал нийтлэл, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улсын төсвөөс хонхойтол авдаг тендерийн мафи”, ““Зангараггүй” Г.Занданшатар унах уу”, “Херо Б.Баатар төсвийн мөнгийг ингэж иддэг”, “Догоо зааны хүү, охин, хүргэн бэрүүдийн 76 компани, ТББ”, “Б.Жавхлангийн завхрал” цуврал шинжлэлт нийтлэлүүд, “SOS:Шахмал түлшний барьцалдуулагч бодисыг “Алтантариа”, “Атар” гурилтай хольж буй хэргийн мөрөөр” цуврал сурвалжилга, “Цар тахлаар өөд болсон талийгаачийн сүүлчийн зам” сурвалжилга, “Төрсөн” газраа мөхөх тавилантай байжээ, АН” улс төрийн тойм, “Зүрх анагаагч” хөрөг тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд туурвисан тул ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2021 оны “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ” шагнал хүртээв.

СЭТГҮҮЛЧ Д.ЧАНЦАЛДУЛАМ “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ИЙН ЭЗЭН БОЛОВ

 

 Сэтгүүлч Д.Чанцалдулам нь “Тэрбум мод тарих аян Хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа” цуврал, “Эм, тарианд “бөмбөгдүүлсэн" монгол малын мах хоол биш, хор болсон уу” цуврал, “Өдөржин хараалгаж, зодуулж, элдвээр доромжлуулан, хүнд хүчир ажил хийх унаач хүүхдүүдийн гунигт тэмдэглэл” цуврал, “Талийгаач охин бусдын дарамт, хүчирхийлэлд байгаагаа ангийн багш, сургуулийн захиралдаа мэдэгдэхийг оролдож байжээ” цуврал сурвалжилга,  “Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн амьдрах, амьд гарахын төлөөх 129 хоногийн тэмцэл” цуврал, “Дүүгээ хайсан харгуй тэмдэглэл”, “Үүр шөнийн заагаар тэнгэр, газар руу салсан эгч, дүүгийн эмгэнэлтэй түүх” тэмдэглэл, ““Ми-8” онгоцны ослоос амьд үлдсэн шүхэрчин Г.ГАНЖИГҮҮР: Онгоцноос гараад хамгийн түрүүнд найзтайгаа уулзаж, зэрэгцээд хамт хоносон. Найз минь өглөө болоход бурхан болчихсон байсан”, Долдугаар сарын 1-нд хүүгээ алдсан Д.ТУНГАЛАГ: “Гүрээний судсаа буудуулсан хүү минь цусаа гоожуулаад зугтаж явахад нь цагдаа нар араас нь хөөж, нэмж зодсон байсан” ярилцлага тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд туурвисан тул ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2021 оны “ШИЛДЭГ БИЧЛЭГИЙН ШАГНАЛ” хүртээв.

СЭТГҮҮЛЧ Б.БАДРАЛМАА  “ЭРХЛЭГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛТАН” боллоо

   Сэтгүүлч Б.Бадралмаа “Үр могой” үүрлэсэн Монголын улс төр, “Дөрвөн тэрбум төгрөгөөр амаа үдүүлсэн “жижигхэн” УИХ” улс төрийн нийтлэл, ““Тэнүүн Огоо” компанийнхан тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангаагүйн төлөө нэгэн бүсгүйн амьдрал золиослогдлоо” цуврал сурвалжилга, “Хамгийн гоё өнгөтэй харандаа” гарчигтай нийтлэл тэргүүтэй сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд туурвихаас гадна хамт олондоо тусархаг, үлгэр жишээ сэтгүүлч байсаар ирсэн тул ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2021 оны “ЭРХЛЭГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” хүртээв.

Зураглаач Т.БАЯРСАЙХАН “ШИЛДЭГ АЖИЛТАН” боллоо

      Зураглаач Т. Баярсайхан нь Уран бүтээлчийн гэгээлэг, цаг наргүй хөдөлмөрт оюун ухаан, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж, сайтынхаа зурган болон видео контентийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна “Бүтээх агшин” буланг санаачлан мэдээллийн сайтад жишиг болгон амжилттай үргэлжлүүлж байгааг тань үнэлж, ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын 2021 оны “ШИЛДЭГ АЖИЛТАН” шагнал хүртээв.

Сэтгүүлч Б.ГҮНЖИД  “ШИЛДЭГ ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ” болов

Залуу сэтгүүлч Б.Гүнжид нь “Зүрх зүсэж, сэтгэл шимшрүүлсэн осол буюу 17 зүрх зогссон нь” цуврал тэмдэглэл, “Утга зохиолын “Аварга мод" ургуулагч”, “Амьдрахын төлөөх тэмцэл ба хүлээлт” хөрөг, “Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагчийн гэргий С.БААСАН:Хань минь намайг насаараа эрхлүүлсэн, Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, шагналаа өөрөө авсан, “Домогт аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.ТАМИР:Хатуу, ширүүн үгтэй ч миний хань хүний хайлан, хүн чанарын дээд байсан даа”, “Ц.ЦОГТБААТАР:Олимпын маделиа аавынхаа зургийн хажууд өлгөчихөөд, хүүгээ энгэртээ эрхлүүлээд сууж байна”, “Токиогийн олимпын шүүгч Т.ЭНХЦЭЦЭГ:Дэвжээн дээр “Өөрийнхөө хэн болохыг заавал харуулна” гэж амлаад гардаг”, “Сэтгүүлч Ж.Барамсайн охин Б.ХОНГОРЗУЛ:Миний аав Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн анхдагч нь яах аргагүй мөн”, ““Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.ЦЭЦЭГЭЭ:Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү дээ”, “Ч.Лодойдамбын охин Л.НАСАНБАТ:Аав, ээжийн охин болсон хувь заяандаа баярлаад баршгүй” тэргүүтэй ховор, сонирхолтой ярилцлагуудыг уншигчдад хүргэснийг тань үнэлж, “ЭРГЭЛТ.МН” мэдээлийн сайтын 2021 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ” шагнал хүртээв.

ОЮУТАН СЭТГҮҮЛЧ А.АЗСАЙХАН “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” ТЭМДЭГ ХҮРТЛЭЭ

  Монголын цахим мэдээллийн ертөнцөд мэргэжлийн сэтгүүл зүйн ур чадвар, нийтлэлийн өнгө төрх, эрэл хайгуул, бодит үнэний дуу хоолой болохоор ажиллаж буй бидний дундаас оюутан сэтгүүлч А.Азсайханд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” шагнал хүртлээ. 

 


“ЭРГЭЛТ”-ИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-04 11:07:40
    ахмад настан : их сайн тунгааж эрэн сурвалжлаж чухам учрыг нь олж л бичиж байгаарай даа. бүхний үзэж мэдэж байдаг ч дугараагүй амьд гэрчүүд бий шүү гоомой хандаж болохгүй шүү .бүх л юмны үзүүрт нэг л үнэн нэг л худал бадаг юм шүү дүү нар минь . жаахан өнгөцхөн хандах тал ажиглагдаад байдаг шүү залуу сэтгүүлч нарт .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 18:25:08
    Зочин: Энэ сэтгүүлчид 35 үсгээ бүрэн мэдэх үү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188