БНХАУ-ын Эрээн хотод "Ковид-19"-ийн халдвар бүртгэгдэж, тус улс хилээ хаасан. Үүнээс шалтгаалж манайх экспорт, импортын бараа бүтээгдэхүүнээ татах боломжгүй болж, хил дээр олон сар саатаад буй. Тэгвэл дундын цэгээс тээвэр хийж байгаа “Манлай тээвэр” ХХК-ийн жолооч Ж.Энхтүвшинтэй ачаа тээвэрлэхэд ямар хүндрэлтэй байгаа талаар ярилцлаа.
-Дундын цэгээс машин оруулж ирж байгаа жолооч нарыг хэрхэн сонгож авч байгаа вэ?
-Таван холбооны жолооч нар тээвэрт явахаар бүртгүүлсэн байгаа. Ирсэн дарааллын дагуу жолооч нар ээлжилж, дундын цэгээс машин оруулж байна. Миний хувьд хил нээснээс хойш хоёр удаа дундын цэгт байгаа машиныг Замын-Үүдийн гаалийн хашаанд авчирсан. Өнгөрсөн ес, аравдугаар сард Хятад руу яваад гацсан автомашинуудыг оруулж ирж байгаа.
-Дундын цэгээс машин зөөвөрлөхөд хүндрэл, бэрхшээл тулгарч байна уу?
-Дулааны цагт урагшаа гарсан машины зарим нь зуны түлш, дугуйтай байна. Асахгүй, дугуй нь хагарчихсан гэх мэт асуудал их бий. Мөн Хятадын хилээс гараад дундын цэгт ирсэн автомашиныг өдөрт нь оруулж ирэхгүй бол маргааш нь асахгүй, хөлдсөн байдалтай цаг их алдаж байна. Халуун дээр нь оруулаад ирдэг бол хүндрэл бага гарна. Тэгэхгүй бол хөлдүү, царцуу машинаа галлаж, түрээд хэцүү байна.
-Өчигдөр ачаатай машиныг хүмүүс түрж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Нөхцөл байдал тийм хүнд байгаа юм уу?
-Бодит байдал тийм байгаа. Бид машинуудаа дундын цэгээс түрээд ч хамаагүй авчрах ёстой. Дундын цэгт асахгүй, царцсан, хөлдсөн машинуудыг асаахын тулд жолооч нар зовж байна шүү дээ. Маш их ачаатай тэрэг хөлдсөн бол тийм ч амар асахгүй. Зун дулаан цаг шиг түлхүүрээ мушгаад л асна гэж байхгүй. Хятадууд монгол жолооч нарын машиныг хайрлана гэж байхгүй. Хилийн цаана байгаа машинуудад замбараагүй их ачаа ачиж, хаанаас нь хайрцаг, тортой бараа зүүж болохоор байна бүгдэд бараа өлгөөд дундын цэгт авчирч байна. Ачаа нь ихдсэн машины дугуй нь хагарсан, диск нь эргэсэн, эвдэрсэн байдалтай дундын цэгт ирж байна. Бид Хятадын тал руу орж болохгүй, зөвхөн дундын цэгээс машинаа авчирч байгаа учраас хилийн цаана юу болж байгааг мэдэх юм алга. Тэнд байгаа хүмүүсийн явуулсан зурагнаас харахад монголчуудын захиалсан бараа Хятадын хил дээр хог шиг л хэвтэж байх шиг байна лээ.
Машины доод талаас нь цаасан хайрцагтай ачаа өлгөж, машины ард талд том дугуй холбож байгаад чиргүүл сунгаж, ачаа ачсан байна лээ. Цаасан хайрцагтай ачаа, бараагаар унжуулсаар л орж ирж байгаа машин олон байна.
Дундын цэгээс Монголын гаалийн хашаа хүртэл хэдэн километр юм бэ. Жолооч нар өдөрт нэг л машин оруулж ирж байгаа юм уу?

-Тийм ээ, гурав хоногийн өмнө 60 гаруй машин оруулж ирсэн. Өнөөдөр( өчигдөр) 44 машин оруулж ирсэн. Ариутгал, халдваргүйжилт, хяналт, шалгалт гээд маш их цаг орж байна. Дундын цэгээс гаалийн хашаа хүртэл долоон километр. Туулах зам нь бага ч өдөржин жинлүүлж, ариутгал хийлгэж, шалгасаар байтал өдөр өнгөрч байна. Өдөрт нэг л удаа тээвэр хийж амжиж байна.
-Дундын цэг рүү жолооч нарыг нэгдсэн журмаар тээвэрлэдэг юм уу?
-Хилээс дундын цэг рүү жолооч нарыг нэгдсэн журмаар автобусаар зөөвөрлөж байгаа. Шинжилгээ өгч, биеийн байдлаа үзүүлж, хамгаалалтын хувцас өмсөөд дундын цэгт нэвтрэх эрхтэй болдог.
-Дундын цэгээс нэг машиныг хэдэн төгрөрөөр оруулж ирдэг юм бэ?
-Ямар машин гэдгэээсээ шалтгаална. Ачаагүй, шинэ суудлын тэрэг, уул уурхайн машин дундын цэгт байгаа. Хил хаахын өмнө ирээд орж чадаагүй машинууд гэсэн үг шүү дээ. Нэг удаа машин оруулж ирэхдээ 70-100 мянган төгрөгийн үнэтэй. Хэдийгээр нэг машин оруулж ирэхэд ийм үнэтэй байгаа ч бидэнд ашиг гэж байхгүй. Ариутгал, халдваргүйжилтын цагаан хувцас, шинжилгээний төлбөр, автобусаар зөөвөрлөсний мөнгө гэж нэг жолооч 40 мянган төгрөг тушаадаг. Тэгэхээр 70 мянган төгрөгөөр машин бариад, дундын цэгээс ирэхдээ 40 мянган төгрөгийг нь төлдөг гэсэн үг. Цаана нь ердөө 30 мянган төгрөг л үлдэж байгаа биз дээ. Тэгэхээр жолооч нар учиргүй их мөнгө олоод байгаа зүйлгүй. Ажил зогсож, амьдралаа авч явах ёстой учраас л 30, 40 мянган төгрөгийн төлөө хийж байна.
-Дундын цэгт оруулж ирж амжаагүй хэдэн машин байгаа вэ?
-Хил хаах үеэр гацсан Монголын талын 130 гаруй машин л байсан юм билээ. Одоогийн байдлаар 30 гаруй машин оруулж ирэх дутуу байна. Тэгээд дундын цэгт болон хятадын талд гацсан монгол жолооч нарын машин дуусна.
-Монголын талаас Хятад руу машин орж байгаагүй юү?
-Нэг ч машин ороогүй. Дундын цэгт байгаа машинуудыг зөөврлөж дууссаны дараа чингэлэгт тээвэрлэж эхлэх юм билээ. Чингэлэг зөөвөрлөж эхлэхээр асуудал их гарна. Нэг машин ачааг гурван чингэлэгт хувааж зөөнө шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн явалтаар аваад ирдэг ачааг гурван удаа явж, гурван чингэлгээр зөөнө гэсэн үг.
| Жолооч Ж.ЭНХТҮВШИН: ХИЛИЙН ЦААНА ОЛОН САР ГАЦСАН ЗУНЫ ТҮЛШТЭЙ МАШИН АСАХГҮЙ, ТҮРЖ БАЙНА |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |