БНХАУ-ын хил хаалттай хоёр сар орчим боллоо. Эрээн Замын-Үүдийн хилийн боомтыг нээсэн ч өнөөдрийн байдлаар дорвитой ачаа, тээвэр нэвтрээгүй байгаа юм. Хил хаалттай учраас бизнес эрхлэгч нар алдагдал хүлээж, дампуурлаа зарлах бэлтгэлээ хангав. Бид цэцгийн бизнес эрхлэгчтэй холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр 10 гаруй жил эрхэлсэн бизнес нь дампуурлын ирмэгт ирж, эргэлт хийх мөнгөгүй болсон талаараа учирлалаа. Мөн түүнээс гадна цэцгийн бизнес эрхэлдэг олон арван хүн хоолноосоо салж, өрөнд орж байгаа талаар тодотгосон юм.
-Одоогийн нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөхгүй юу. Хил хаалттай байх хугацаанд хэчнээн төгрөгийн цэцэг захиалж, хаясан бэ?

-Нөхцөл байдал маш хүнд байна. 10 гаруй жил эрхэлсэн бизнес маань дампуурахад ойрхон байна. Хил хаахын өмнө би 40-50 сая төгрөгийн цэцэг захиалсан байсан. Хил хаахын өмнөх өдөр нь миний захиалсан ачааг унаанд ачуулж, хилийн бүс рүү явуулсан гэх тайлбарыг өгсөн. Захиалсан талаасаа бараагаа асуухаар “Монголын талд орсон байна” гэж хариу өгсөн. Хил хаахаас өмнө ирж амжих байх гэж итгэсээр байгаад хил хаалгасан. Сүүлдээ миний бараа хаана явж байгаа нь ч тодорхой бус болсон. Гэтэл өнөөдөр 30 гаруй сая төгрөгт захиалсан цэцгийг хаяж байгаа дүрс бичлэгийг явууллаа. Цаанаас ирэх үлдэгдэл цэцэг ч ямар байдалтай байгааг мэдэх юм үнэндээ алга. Олон хүний аж, амьдрал хил хаалттайгаас болж сүйрч, идэх хоолгүй болох нь. Надаас гадна цэцгээ хаяж байгаа олон хүн бий шүү дээ.
-Өмнө нь ийм байдалд орж байсан уу?
-Коронавирусийн халдвар гарснаас хойш олон удаа шатаж байна. Байнга л хил хаалттай, хэзээ нээх нь мэдэгдэхгүй байсаар захиалсан бараагаа хүлээж авч чадахгүй, хилийн наана, цаана хэд хэдэн чингэлэг цэцэг хаясан даа. Цэцэг бол эрсдэл өндөртэй бизнес. Хэрэв хувцас байсан бол муудахгүй юм чинь захиалчихаад хэдэн сараар л бол сараар байна шүү дээ. Гэтэл цэцэг захиалчихаад цаг, минут тутамтай уралдаж, анхаарч, түргэхэн шиг л эргэлтэд оруулах шаардлагатай байдаг юм. Энэ удаагийнх нь 30-50 сая төгрөгөөр шатаж байгаа болохоос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ч ялгаагүй чамгүй хэдэн төгрөгөө хог дээр хаялаа. Одоо бүүр эргэлт хийх ч мөнгөгүй болох нь. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алдагдал хүлээгээгүйгээрээ хүлээж, аав, ээж, ах, дүүгийн байрыг хүртэл барьцаанд тавьж, зээл авсан. Ингээд ч болтугай хөл дээрээ босохыг хүсэж байна.

-Эрсдэлтэй бараа ачуулсан тухайгаа холбогдох албаны хүмүүст уламжилсан уу?
-Хэлэхээрээ, гуйхаараа л нэг болсон. Хэн ч тоож авч хэлэлцдэггүй юм билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ачаа, бараа хилээр нэвтрүүлэх үнэхээр хүнд болсон. Арай ч гэж ачаа нь бага багаар ороод явж байтал дарга нар очоод шалгалт хийдэг. Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулна гэж хэдэн сар болоод л очдог. Үнэндээ дарга нарыг очиж шалгалт хийх болгонд нөхцөл байдал хүндэрдэг. Орж ирж байсан ачаа нь удаашраад, горим алдагдаж эхэлдэг. Шалгалт хийж, сүрийг үзүүлэх бүрт нөхцөл байдал хүндэрсээр байна.
-Дахиад цэцэг захиалсан уу?

-Арванхоёрдугаар сарын 10-нд хил нээлээ гэхээр нь захиалагч тал руугаа залгаад үлдэгдэл цэцгээ гаргуулсан. Нэг машин лили ачуулсан. Одоогоор хил нэвтрэхгүй болохоор дахиад юу болохыг таашгүй. Эзэддээ хүрч чадахгүй хамгийн анхилам, ялдам, гоёмсог цэцэгс хог болж, муудаж, Эрээн, Замын-Үүдийн голд хаягдаж байгааг харах хамгийн хэцүү байна. Өчигдөр хэдэн мянган цэцгийн минь хаяж байгаа бичлэгийг хараад үнэхээр их гутарлаа.
-Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Яах учраа үнэндээ олохгүй байна. Захиалсан цэцэг минь бүрэн бүтэн ирж, эргэлтэд оруулах ёстой. Ингэж байж өр ширнээсээ гарах ёстой байдаг. Надтай адилхан олон бизнес эрхлэгч нар шатаж, алдагдал хүлээж байгаа учраас бид нийлж, талбай дээр суулт зарлана гэж бодож байгаа.






| ЦЭЦГИЙН ХУДАЛДААЧИН: 30 гаруй сая төгрөгийн цэцэг минь хил дээр хаягдаж, хог боллоо |
|
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |