• Өнөөдөр 2024-04-30

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хаалттай явуулахаар боллоо

2023-02-15,   261

         “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 цагт прокурор зургаа, яллагдагч 58, Иргэний хариуцагч дөрөв, өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 98 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцож эхэлсэн. 
 Нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүх хүлээн авахаас татгалзсан. 
          Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Балганы Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу хаалттай явуулах тухай хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж дэмжиж, шүүгч хүлээн авснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттайгаар үргэлжилж байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хаалттай явуулахаар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188