• Өнөөдөр 2025-05-18

Асралт хайрханы оргилд 13-75 насны алхагчид амжилттай гарчээ

2023-01-30,   823

          Монголын явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчид болох 100 хүн энэ сарын 28-нд Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 90 орчим км-т орших Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханыг зорьсон. Алхагчид далайн түвшнээс дээш 2799 метрт өргөгдсөн уг оргилд амжилттай хүрчээ. Энэхүү арга хэмжээнд Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Төв аймаг мөн нийслэлийн Багахангай, Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн явган алхалтын холбоод, явган алхалтын Хобби, Эрдэнэтийн эрдэнэс клубийн гишүүд идэвхтэй оролцов.
 
     Тэд Багануур дүүргийн явган алхалтын холбооны үүсгэн байгуулагч, Спортын мастер, улсын шүүгч, дасгалжуулагч, 1982 оноос спорт явган аяллыг тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Г.Нансалмаагийн удирдлага дор алхав.Тус хөтөлбөрийн хамгийн өндөр настай оролцогч нь 75 настай Л.Ганбаатар, Н.Пүрэвдаш нар бөгөөд хамгийн залуу оролцогч нь 13 настай Б.Уяхан нар байлаа. Монголын явган алхалтын холбоо нь 2023 оны туршид сар бүр гадаад улсад нэг алхалтын хөтөлбөр, сар бүр аль нэг аймагт нэг алхалтын хөтөлбөр зохион байгуулж, үндэсний хэмжээнд аймаг, дүүргүүдийн явган алхалтын холбоод долоон хоног бүр тогтмол алхалтуудыг зохион байгуулж байхаар төлөвлөжээ.

Асралт хайрханы оргилд 13-75 насны алхагчид амжилттай гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-30 12:08:23
    зочин: баяр хүргэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-30 12:03:09
    ...: Хамтдаа оргилдож нэгэн сайхан түүх бүтээлцсэн та нартаа баярлалаа. Алхалт үнэ цэнийг бүтээнэ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188