• Өнөөдөр 2024-05-17

Дугуйн Азийн АШТ-ээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ

2022-03-25,   121

    Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр багийн цуваа гараатай 24 км-ийн уралдаанаар эхэллээ. Тус тэмцээнд долоон баг оролцсон бөгөөд Ирак, Энэтхэг, Индонез, Иран, Узбекистан, Монгол, Казахстан гэсэн дарааллаар, хоорондоо 3, 3 минутын зайтай гарч уралдсан. Үүнээс Монгол Улсаас Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан юм.
 
    Тус уралдаанаас Монголын дугуйчид мөнгөн медаль хүртэж, Казахстаны баг түрүүлжээ. Ташрамд дуулгахад, Монголын тамирчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд мөнгөн медаль аваагүй байсан юм.

Дугуйн Азийн АШТ-ээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188