Эмзэг байна даа, энэ парламент. Гишүүд нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хэргээсээ “мултрахын” тулд кнопын барьцаанд орчихоод хөдөлж чадахгүй сууцгааж байгаа. Ялангуяа парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж суугаа АН-ынхан мөн ч амаргүй байгаа сурагтай. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэг гишүүн нь бүрэн эрхээсээ түдгэлзэж, нөгөө нь яллагдагчаар татагдан шалгуулж байна.
Нүүрсний хулгайн хэрэг гэлтгүй авлига, албан тушаалын хэрэгт холбогдон хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа гишүүн АН-д цөөнгүй бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хуулийн байгууллагын үүд сахиж эхэлсэн. Улмаар 2020 оны сонгуульд Баянгол дүүргээс олонхын санал авч сонгогдсоноор УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх халхавчинд орж, хэргийг мөрдөн шалгах ажил удааширсан гэдэг. Тэгвэл саяхнаас уг хэргийг дахин шалгаж, АТГ-аас УИХ-ын гишүүн С.Одонтуяаг яллагдагчаар татан шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн гэнэ.
С.ОДОНТУЯА БУСАДТАЙ БҮЛЭГЛЭН ГААЛИЙН БИЧИГ БАРИМТ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ

УИХ-ын дэд дарга Салдангийн Одонтуяа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Дорноговь аймагт байрлах ... ТББ-ын нэрээр 15 тонн бэлэн хувцас хилээр нэвтрүүлсэн гэдэг. Ингэхдээ “Коммисын бараа” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийжээ.
Түүний С.Одонтуяа гишүүнтэй харилцан бичсэн мессеж, чат ил болсон гэдгийг ч эх сурвалжууд мэдээлж байлаа. Мөн гишүүний Гаалийн ерөнхий газрын удирдлагуудтай тохиролцох гэсэн мессеж ч ил болсноор хууль хяналтын байгууллагынханд баримт болоод байгаа юм байна.

Хуурамч бичиг баримт бүрдүүлж, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хувцсаа тэрбээр сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гэх нь бий. С.Одонтуяа сонгуулийн сурталчилгаанд зориулж, 40 сая ам.долларын хувцас Баянгол дүүргийн иргэдэд тараасан байж болзошгүй төлөөр бид мэдээлж байсан.
С.Одонтуяа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, хоёр дахь удаагаа гишүүн болоод байгаа юм.
Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргийн Засаг даргын албыг хашиж байсан билээ. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож, анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга болсноосоо хойш “Авлигачидтай хатуу тэмцэнэ” гэх амлалт ч өгч байлаа. Гэвч авлигачдын үүрийг тэр өөрөө өнгөлж, засаж яваа бололтой. Түүнчлэн тэрбээр цар тахлын үед хил дээр вакцин гацаасан гэх асуудалд ч нэр холбогдож байлаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт дээрх үйлдлийг хийсэн. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг би шалгуулна” хэмээн мэдэгдэж байлаа. Тухайн үед УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ихэд уурлаж “Ерөнхий сайд намайг гүтгэлээ. Хууль хяналтын байгууллагад шалгуулна” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯАГИЙН ХҮҮ Ө.ҮНЭНБҮРЭН “МNFT” КОЙН ГАРГАЖ, ЭХНИЙ ӨДРӨӨ 81 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН
.jpg)
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн нь хэдэн мянган хүнийг хохироосон “койнчид”-ийн нэг том төлөөллөөр нэрлэгдэж буй. Ө.Үнэнбүрэн нь эхэндээ төрсөн дүү Ө.Номинтойгоо хамтарч ээж С.Одонтуяагийнхаа үүсгэн байгуулсан “Лотс инвест” ХХК, “Сод трейд” ХХК-иудыг удирддаг байсан. Улмаар 2018 оноос койны бизнест хөл тавьсан. Тодруулбал, Ө.Үнэнбүрэн нь 2018 онд “Бит мон экс” ХХК-ийг Баярмагнайн Гантиг, Базарын Сабит нартай хамтран байгуулсан. Тэд эхлээд “Бит мон экс” ХХК-ийнхаа нэр дээр “Bitmonex” нэртэй бирж ажиллуулж, зах зээлд гарсан койнуудыг арилжаалдаг байсан. Дараа нь өөрсдөө “MNFT” нэртэй койныг зах зээлд гаргасан.
“МNFT” койныг анхдагч зах зээлд 60 мянган хүн худалдаж авсан. Харин хоёрдогч зах зээлд 2021 оны арваннэгдүгээр 24-нд гаргаж, эхний өдрөө 24 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 81 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Ноцтой нь, Ө.Үнэнбүрэн, Б.Гантиг, Б.Сабит нарын үүсгэн байгуулсан “MNFT” койны хохирогчид нэмэгдсээр байгаа. Дээрээс нь, Ө.Үнэнбүрэнгийн хамтрагч Б.Гантиг нь давхар О.Мөнхжинтэй хамтран гаргасан “IHC” койныхоо хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж буй.
| УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАЖ, БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭХ ДАРААГИЙН ГИШҮҮНЭЭР НЭРЛЭГДЭВ ҮҮ |
|
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |