Нийгмийн төлөө гэсэн эрх үүргийнхээ дагуу “эрүүл нийгмийн манаач” сэтгүүл зүйн хоточ нохой буюу эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хэрхэн ажиллаж, дөрөв дэх засаглалынхаа үүргийг биелүүлж байсан тухай хоёр үеийн дэлхийн шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчээс жишээ аван харьцуулж үзье.
Дэлхийн дайныг айдаст автуулж дуусгасан Японы Хирошима, Нагасаки дахь атомын бөмбөгдөлтийг хүмүүс мартдаггүй шиг “Хирошима” нийтлэлийг ч сэтгүүл зүйн хүрээнийхэн андахгүй. Тухайн үеийн нийгмийн донсолгож байсан 1949 оны үед АНУ-ын “The Guardian” сэтгүүлийн наймдугаар сарын 31-ний дугаарт “Хирошима” гэх нэр, авторгүй эрэн сурвалжлах нийтлэл хэвлэгдэж байв. Харин уг нийтлэлийг жинхэнэ эзэн 1993 онд таалал төгсөхөд нь л дэлхийн нийтээр мэдсэн билээ. Тэр нь АНУ-ын зохиолч, сэтгүүлч Жон Херши.
Жон Херши “Хирошима” нийтлэлээ бичихдээ АНУ-ын “Цаг хугацаа ба амьдрал” сонинд ажиллаж байжээ. Харин нийгмийг тэр даяар нь сэрдхийлгэсэн атомын бөмбөгдөлтийн дараа 32 настай Жон Херши Японы Хирошимаг зорихоор болсон байна. Мөн Хирошима хотыг зорих болсон өөр нэгэн шалтгаан нь атомын бөмбөгдөлтийн дараа АНУ болон Японы аль ч талаас улстөр, үндэстний арга хэмжээ авч, тусламж дэмжлэг үзүүлээгүй нь “хар” төрүүлж байсан гэх. Сэтгүүлч Жон Херши зөв цагтаа “сэтгүүлчийн мэдрэмж”-ээ гаргаж, усан цэргийн хөлөг онгоцонд ганцаараа Японыг зорьсон нь “Хирошима” эрэн сурвалжлах нийтлэлийн эхлэл болжээ.

“Хирошима” нийтлэлд атомын бөмбөгдөлтийн үеэр өөр өөр байршилд байсан, өөр өөр мэргэжилтэй зургаан хүнээс ярилцлага багтсан байдаг. Эрэн сурвалжлагчдад байх ёстой үндсэн чадваруудын нэг нь эх сурвалжаа яриулж чаддаг байх. Жон Херши сэтгэл зүйн харилцан адилгүй өөр өөр хүнд түвшинд байсан зургаан хүнээс дэлгэрэнгүй ярилцлага авч, атомын бөмбөгдөлтийн үед яг юу болсон талаар нүдэнд харагдтал дүрсэлж бичсэн байсныг дурдах нь зүй болов уу. Эрэн сурвалжлах төрөлд дээд зэргийн бичгийн чадвар хэрэгтэй гэдэг. Нөгөөтээгүүр мэргэжлийн редакцид ажилласан туршлагаар дээр яригдаж байгаа бичгийн чадвараа олж болох юм.
Жон Херши Японоос ирсэн даруйдаа “Хирошима”-г шууд бичээгүй юм. Өөрийн олж, цуглуулсан мэдээлэлдээ дахин анализ хийж, илүү их судалгаа ажил хийсэн байдаг. Ингээд “Хирошима” нийтлэл сонинд хэвлэгдэхэд Америк даяар шуурчээ.
Ийн шуурах болсон нэгэн шалтгаан нь бодит байдлыг харуулсан гэрэл зургууд байж. Үүнд, насан туршдаа “хүн харахын эцэсгүй” эрэмдэг болсон хүн, гамшиг “дайрч” өнгөрсөн сүйрсэн Хирошима хотын зургууд. Сэтгүүлч Жон Херши нэгэн удаа “Эрэн сурвалжлах сэтгүүлч байгаа зүйлийг бодит үнэнээр нь уншигчдад хүргэж байж дөрөв дэх засаглалынхаа үүргийг биелүүлнэ. Уншигчдад тайлбарлахад ёс зүй, гоо зүйтэй байх эсэх хамаагүй. Гол нь бодит үнэн байх ёстой” хэмээж байсан юм. Тэрээр “Хирошима” нийтлэлдээ бодит байдлын гэрэл зургуудыг сэтгэл өвдөм атомын бөмбөгдөлтийн үеийн түүхтэй холбож, дэлхийн уншигчдад хүргэснээрээ дурсагдан үлджээ.
.jpg)
Хэвлэл мэдээллийн дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэй биелүүлж, нийгэмд сайн үр дүн авчирсан эрэн сурвалжлах бүтээл “Хирошима”-гаар дуусахгүй.
Нелли Блай хэмээх залуухан сурвалжлагч эмэгтэй АНУ-ын Нью-Йорк хотын сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчилдэг эмнэлэгт нууцаар орж, 10 хоног нууцаар сурвалжилга хийн нийгэмд хүргэж байлаа. Сэтгэцийн эмнэлэг дэх жигшмээр байдлыг нийгэмд хүргэсний дараа мужаас нь сэтгэцийн эмнэлэгт өвчтөнүүдийг асрахад зориулж нэг сая ам.доллар нэмж төсөвлөдөг болсон. Мөн сурвалжлагч Нелли Блайн мэдээллээр зарим хүнийг хүчээр сэтгэцийн өвчтэй гэх онош тавьж, эмнэлэгт хэвтүүлдэг байсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор эмнэлгийнх нь даргыг шүүхээс шалгаж эхэлсэн байдаг.

Чөлөөт эрэн сурвалжлах сэтгүүлч Сеймур Херш 1968 онд АНУ-ын цэргүүд Вьетнамын Ми Лай тосгонд 500 гаруй зэвсэггүй энгийн иргэнийг хөнөөсөн тухай нийтлэлийг нийгэмд түгээжээ. Сэтгүүлч Сеймур Хершийн АНУ-ын арми нуун дарагдуулсан мэдээллийг ил болгож, энгийн иргэдийг хядсан хэргийн гурван взводын нэгийг удирдаж байсан Виллиам Калли хорих ялаар шийтгүүлсэн байдаг.

2016 онд цацагдсан Панамын баримтад санхүүгийн “Mossack Fonseca” фирмийн задруулсан 11.5 сая баримт бичигт олон арван улстөрч, алдартнууд холбоотой байжээ. Панама баримтад дэлхийн 80 гаруй орны сурвалжлагч нэгдэж, нууц бичиг баримтуудыг дэлгэсэн билээ. Панама баримт дэлгэгдсэний дараа дэлхий даяар улстөрийн өндөр алтан тушаалтнууд ачлаа өгөх, огцрох шалтгаан болж байв.

Бүгд Найрамдах Мальта Улсын авлигын эсрэг тэмцэгч, сэтгүүлч Дафне Энн Каруана Гализиаг эрэн сурвалжлах сэтгүүл зүйд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тэрээр Мальта дахь мөнгө угаалж, Мальтагийн онлайн мөрийтэй тоглоомын сайтыг ил болгосон зэрэг даацтай, жинтэй эрэн сурвалжлах бүтээл бичиж байв.
Дафне Энн Каруана Гализиа 2016-2017 онд “Панамын баримт”-тай хамтарч, хэд хэдэн томоохон улстөрчийн нууц мэдээллийг хэвлүүлсэн. Түүнээс хойш Каруана Гализиа 2017 оны аравдугаар сарын 16-нд автомашинд нь суурилуулсан тэсрэh бөмбөг дэлбэрч, амиа алдсан.

| Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид хэрхэн ажилладаг вэ |
|
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ДҮҮ” Э.ГАЛБАДРАЛ АХААРАА ДАМЖУУЛАН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООГ Ц.АНАНДБАЗАРТ ӨГӨХӨӨР ТОХИРОВ УУ
2026-08-13 18:26:56
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, НҮБ-ын Лионел Лороныг хүлээн авч уулзлаа
2026-08-13 15:52:57
Үндэсний стандарт үнэ төлбөргүй болгосноор жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжиж байна
2026-08-13 11:47:09
Монгол угсаатан судлалын чиг хандлага, хэтийн төлөв сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
2026-08-13 11:01:54
“Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
2026-08-13 10:57:19
Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй голууд үерийн түвшинд хүрчээ
2026-08-13 10:45:22
УУЛ УСАА ТАХИХ МОНГОЛ ЁС, БАЙГАЛИА ХАМГААЛАХ АРГА УХААН
2026-08-13 10:36:19
“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номыг танилцууллаа
2026-08-13 10:24:09
Профессор Дэвид Андрюс Снийтийг “Алтан гадас” одонгоор шагнав
2026-08-13 09:13:00
Сайн дурын идэвхтнүүд “СОР17” хурал зохион байгуулах байгууламжтай танилцав
2026-08-13 08:57:14
Монгол Улсын “U23” баг, Хятадын багийг 21:19-өөр хожиж, аварга боллоо
2026-08-13 08:32:20
Элчин сайд Г.Уянга, Сингапурын БХ-ын сайд ноён Чан Чүн Синтэй уулзав
2026-08-13 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Йоханн Саатхоффтай ярилцлаа
2026-08-13 07:10:00
Монгол Улсын “U23” эрэгтэй шигшээ баг, Иран, Японы багийг хожлоо
2026-08-13 07:05:00
Салбарын шилдгүүдийг төрийн дээд одон медалиар шагнав
2026-08-13 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна
2026-08-13 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-08-13 06:00:00
Б.ДАШПҮРЭВ: Наймдугаар сарын 15-аас шатахууны хязгаарлалт хэвийн болно
2026-08-12 17:14:03
Ш.Отгонжаргал Францын Засгийн газрын “Эрдмийн гавьяаны III зэргийн одон” хүртжээ
2026-08-12 16:13:27
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-ийн бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна
2026-08-12 15:53:17
З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгч Викториа Делмоныг хүлээн авч уулзав
2026-08-12 15:47:52
2026-08-12 15:31:33
Гадаадын эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
2026-08-12 15:07:36
Ч.НОМИН: Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлтэй боллоо
2026-08-12 14:38:34
Р.НЯМДАВАА: Дэлхийн зарим улс оронд шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэн
2026-08-12 13:59:49
Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлд 56 мянга гаруй хүүхдийн хүсэлт иржээ
2026-08-12 09:44:27
АОЗ-ийн дэд ерөнхийлөгч Гордон Танг МҮОХ-д зочиллоо
2026-08-12 09:39:49
Аргаль хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-08-12 09:24:58
“COP17” бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-12 09:15:59
Ерөнхий консул А.Дэлгэрмаа, Элчин сайд Мисава Ясүшитай уулзалт хийв
2026-08-12 09:02:16
Солонгосын Үндэсний спортын их сургуулийн төлөөлөгчид ирлээ
2026-08-12 08:38:42
Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт эхэллээ
2026-08-12 08:25:11
2026-08-12 07:10:40
Ахмадуудтай “СОР17” хурлын бэлтгэл явцыг талаар харилцан санал солилцлоо
2026-08-12 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна
2026-08-12 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-08-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |