Хөвсгөл аймгийн уугуул ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл 2015 онд харамсалтайгаар амиа алдсан билээ. Хэргийг эргэн сануулахад, талийгаач “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй алга болсон байдаг. Талийгаачийг зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн усанд живж, амиа алдсан байсныг олсон юм. Тэрээр мэргэжлээрээ ажиллаж байх хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны цоохор ирвэсийн урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гарамгай сайн гүйцэтгэж байжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд байгаль орчны боловсрол олгох, нутаг усаа хамгаалахын ач тусыг сурталчлан, ирвэс хүн хоорондын зөрчлийг зөөлрүүлэх, тоо толгойг нэмэгдүүлэх, амьтнаас малаа хамгаалах хашаа хорооны ажлыг эхлүүлэн ажиллаж байсан аж.Т.Лхагвасүмбэрэлийг нас барснаас хойш байгаль, нийгмийн төлөө зүтгэж санаа зовдог уран бүтээлчид түүний гэгээн дурсалд зориулж уран бүтээл хийсээр байна. Хэдхэн хоногийн өмнө талийгаачийн гэгээн дурсгалд зориулж “Уулсын хүү” дуу гарчээ. Бид талийгаачийн аав Ж.Төмөрсүхтэй холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Таны хүүгийн гэгээн дурсгалд зориулж “Уулсын хүү” хэмээх дуу гарсан байна. Танд ямар санагдсан бэ?
-Сонссон. Сайхан уран бүтээл, сайхан дуулсан байна лээ. Өнгөрсөн жил Дархадын хотгорт ирж, надтай уулзаад миний хүүгийн эх оронч үзлийг бахдаж, алдаршуулах тухай яриад явсан юм. Ямар нутагт өсөж хүмүүжсэнийг нь өөрсдөө үзээд явсан. Хэдий залуудаа бурхан болсон ч гэлээ бусдын хайр хүндэтгэлийг хүлээж, эх оронч сэтгэлгээг нь ойлгож уран бүтээл болгосон залуучуудад маш их баярлаж байна. Дууны үгийг манай нутгийн Ж.Даваадамдин, аяыг нь УГЗ Т.Сэр-Од бичиж, МУГЖ С.Жавхлан дуулсан. Тэд дуу гарахаас өмнө надад үзүүлж, зөвшөөрөл авсан юм. Сайхан уран бүтээл шүү.
-“Уулсын хүү” дууны нэрийг хэн өгсөн юм бол оо?
-Ж.Даваадамдин өгсөн. Би “Нэр нь арай хүнддэх юм болов уу” гэтэл “Ууланд амьдардаг амьтдын төлөө өдөр, шөнөгүй зүтгэдэг байсан учраас нэр нь хүнддэхгүй” гэсэн. Манай нутгийнхан сонсоод сэтгэл өндөр байх шиг байна лээ. Харин надад хүүгийн минь тухай сайн, муу ямар нэгэн мэдээлэл гарах бүрд л сэтгэл зовуурьтай байх юм. Би аав нь учраас сэтгэл эмзэглэж, санагалзалгүй яах ч билээ. Нөгөө талаасаа миний хүү ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, амьд юм шиг байгаад тайтгардаг ч зүрх, сэтгэлийн гүнд харуусал үргэлж бий.
-Та хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж ямар нэгэн зүйл хийх юм сан гэж боддог уу?
-Хүүгийнхээ зэрлэг амьтан хамгаалах ажлыг нь үргэлжлүүлж найман цаг ажиллах ёстой байсан ч 16 цаг ажиллаж, хүсэл, зорилгыг нь давхар биелүүлэх юм сан гэж боддог. Өөрийнхөө хэмжээнд байнга уул, хадаар явж өөрийгөө багахан тайтгаруулж,зэрлэг амьтан,ирвэс харж сэтгэлээ сэргээдэг. Хэдийгээр ядарч, эцэж, цуцаж явсан ч өөрийн эрхгүй зүтгэдэг юм даа. Тэгээд олон түмний гаргаж байгаа дуу, шүлэг, ярилцлагыг цуглуулж нэгтгээд залуучуудад сургамж болохоор өөрийнх нь тухай ном гаргах бодолтой байдаг юм.

-Таны хүүгийн амьдралаар кино хийх сураг сонсогдсон. Эн юу болсон бэ?
-Кино найруулагч Дэнсмаа гэж эмэгтэй “Зүрх мартахгүй” хэмээх кино хийхээр зохиолыг нь надад хоёр удаа үзүүлсэн. Одоогоор төсөв, мөнгө нь бүрдэхгүй байгаа юм шиг байна лээ. Ямартай ч кино хийнэ гэсэн зорилготой явна лээ.Яг л миний хүүгийн амьдрал, хүсэл мөрөөдөл нь байсан шүү.
-Таны хүү бурхан болоод зургаан жил өнгөрчээ. Тухайн үед юу болсон талаар та уншигчдад нэхэн сануулж болох уу?
-Миний хүү гурван удаа халдлагад өртсөн. Эхнийх нь 2014 оны тавдугаар сард сургуулиасаа гэр лүү харьж явахад нь дөрвөн залуу барьж аваад гар, хүзүү хоолойг нь долоо, найм зүссэн байдаг.Тэгээд цус алдаж, ухаан алдаад унахад нь нөгөө хүмүүс алчихлаа гээд зугтаасан байдаг. Хүү минь үүрээр ухаан орж гэртээ ирээд эмнэлгийн тусламж авсан. Тухайн үед бид дээрэмчидтэй таарч дээ гэж бодоод өнгөрсөн. Хоёр дахь удаагийн халдлагаас бид сэжиглэж эхэлсэн. Тэр үед говь хот хоёрыг холбосон захиалгатай үйл явдал болсон. Автомашинтай хүмүүс баривчилж аваад харанхуй хонгилд аваачиж дарамталсан байсан. Гэвч шүүх, цагдаагийн байгууллага гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэргийг хаасан. Харин гурав дахь удаагийн халдлага Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэндаваа гэдэг газар болсон. Тухайн үед хэвлий тус газраа гурван удаа хутгалуулсан байсан. Бид яаж очих учраа олохгүй сандарч байтал азаар онгоц таарч очоод эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэгээд дөрөв дэх удаад хүүгийн минь цогцос Хөвсгөл далайгаас олдсон юм. Үүнд л харамсаад барахгүй юм даа.
-Хүүгийнх нь хэрэг юу болсон бэ. Та дахиж шалгуулах хүсэлт гаргасан уу?
-Тодорхой шийдэлгүй байна. Гэмт хэрэгтэн олдоогүй учир түр түтгэлзүүлсэн. Шинэ нөхцөл байдал тогтоогдохоор дахин шалгах байх.
-Таны хүүг нэгэн эмэгтэйгээс болж өөрийнхөө амийг хөнөөсөн гэх яриа бий. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Мэдэхгүй. Тийм зүйл болоогүй байх. Тийм зүйл хийх хүүхэд биш шүү дээ.
-Улаан тайгаар тайван амгалан байна уу?
-Тайван сайхан байна. Сая цас орсон. Зэрлэг амьтны тоо толгой өсөөд сайхан байна. Тэгэхээр ар гэрээ мартаад тайга руугаа улам зүтгэх юм даа. Байгаль хамгаалдаг хүнд ээлжийн амралт байдаггүй. Бүтэн жилийн хөдөлмөр нэг сар амрахад байхгүй болно шүү дээ. Тийм болохоор би амраагүй гэж боддоггүй, амрах юм сан гэж боддоггүй. 30 гаруй жил амралтгүй ажилласан байна. Цаашид ч амрахгүй, хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл зүтгэнэ дээ.

| Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.ТӨМӨРСҮХ: Хүүд минь зориулсан “Уулсын хүү” дууг сонсож тайтгарсан ч хүүгээ санаад сэтгэл эмтэрлээ |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |