• Өнөөдөр 2024-03-29

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой зөрчил нэмэгджээ

2023-01-31,   297

         Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрөгч онд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой буюу тэтгэмж хууль бусаар олгогдсон 30 зөрчил бүртгэгджээ. Энэ нь гэр бүл салалт, эцэг эх хүүхдээ орхиж явдагтай холбоотой гэдгийг аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын газраас мэдээллээ.
 
       Бүртгэгдсэн зөрчилд үнэлгээ хийж, дүгнэлтийг холбогдох газруудад хүргүүлэн шийдвэрлүүлдэг байна. Тус аймагт одоогоор хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг 0-18 насны 24193 хүүхэд байна. Гэвч тэтгэмж зорилтот хүүхдэдээ очдоггүй, хууль бусаар олгогддог, эцэг эхчүүд буруу захиран зарцуулдаг зэрэг зөрчил их байгаа бөгөөд энэ нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг хэллээ. Тиймээс холбогдох байгууллагууд хяналтаа сайжруулж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг яг хэрэгцээт хүнд нь олгоход анхаарахыг сануулав.
 
      Статистикийн хэлтсийн мэдээгээр Сүхбаатар аймагт 2022 онд гэр бүл цуцлалт 44 бүртгэгдсэн бөгөөд энэ нв өмнөх оноос 12-оор өссөн үзүүлэлт байгаа юм. Өөрөөр хэлбэл ийн гэр бүл цуцлалт өсөж байгаа нь дээр хэлсэнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой зөрчлийн үндсэн шалтгаан болдог байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой зөрчил нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188