• Өнөөдөр 2024-04-19

А.БУРМАА: Сурагчдын хичээл эхлэхээр хүн бүр амны хаалтаа зүүхийг зөвлөж байна

2023-01-26,   358

    Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сурагчдын хичээл ирэх даваа гарагаас эхлэх гэж байгаатай холбоотойгоор мэдээлэл өглөө.

     Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга А.Бурмаа "Олон хүний бөөгнөрөл үүссэн тохиолдолд амьсгалын замын халдвар тархах эрсдэл нэмэгддэг. Тиймээс бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй. Цагаан сар дөхөж байгаатай холбоотойгоор хүн амын бөөгнөрөл үүснэ. Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Мөн ЕБС-ийн хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээг сайтар хийх нь чухал байна. Мөн үдийн цай, хоолны цэсэнд амин дэмтэй, илчлэг сайтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг төлхүү сонгох шаардалагатай. Мөн хүн бүр өөрсдийн болон хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч амны хаалтаа зүүхийг зөвлөж байна" гэв.

А.БУРМАА: Сурагчдын хичээл эхлэхээр хүн бүр амны хаалтаа зүүхийг зөвлөж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188