• Өнөөдөр 2024-05-06

Өргөө амаржих газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд ажлаа хүлээн авчээ

2022-10-17,   628

  Эрүүл мэндийн сайдын тушаалаар Өргөө амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн. Түүний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Батболдыг томилсноор тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авчээ. Өргөө амаржих газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд "Эрүүл мэндийн сайдын сэлгэн ажиллах тухай тушаалын дагуу энэ эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр боллоо. Ажилчид хуучин захирлын болон үйлдвэрчний хороо гээд дотроо хоёр хуваагдсан байна.Мөн хүний нөөцийн дутагдалтай, эмийн өр үүссэн, бие биеэ ойлгохгүй, үл хүндэтгэх зэрэг харилцаа хандлагын асуудал харагдаж байна. Үүнийг хурдан засаж, залруулах үүрэг надад өгсөн. Үүргээ яаралтай биелүүлнэ" гэв.
 
 Ц.Батболд нь 2016 оноос Амгалан амаржих газрын захирлаар ажилласан, эх барих, эмэгтэйчүүдийн салбарт 25 жил ажиллаж байгаа аж.

Өргөө амаржих газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд ажлаа хүлээн авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188