• Өнөөдөр 2024-04-24

Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 80 орчим хувь нь залуу эмч байна

2022-03-27,   387

    Дэлхийн эмч нарын өдрийг угтан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нийт эмч нарын дунд “Алтан чагнуур-2022” урлагийн бага наадмыг энэ сарын 26-нд зохион байгууллаа. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь 500 гаруй ажилтантай. Үүний дотор 200 орчим эмч байгаагаас 80 орчим хувь нь залуу үеийнхэн юм. 

  Энэ удаагийн урлагийн наадам нь эмч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нөхөрсөг байдлыг бий болгох, ардын урлагыг өвлүүлэх, тэдний авьяас билгийг нээн тодруулах, хөгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой. Дээрх урлагийн бага наадамд оролцогч баг тус бүр ахлагчтай бөгөөд өөрийн онцлог, уриаг агуулсан лого, таних тэмдэг, хувцсаар жигдэрсэн байна.

  Тэд чөлөөт сэтгэлгээ бүхий багийн мэндчилгээ, баруун монгол ардын богинын дуэт дуу, монгол ардын хамтлаг бүжиг, “Яг түүн шиг” хөгжөөнт номинаци гэсэн төрлөөр сонирхолтой үзүүлбэр үзүүлж, өрсөлдөв. Улмаар зургаан багийн үзүүлбэрийг мэргэжлийн шүүгчид онооны системээр дүгнэж, эхний гурван байрт өргөмжлөл, мөнгөн шагнал олгов.
 
   Үүнд тэргүүн байрт Поликлинкийн эрхлэгч, их эмч Л.Бадамхорлоо ахлагчтай баг, дэд байрт “Дэмжих төв”-ийн эрхлэгч, их эмч Б.Сүхнаран ахлагчтай баг, гуравдугаар байрт Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Н.Баясгалмаа ахлагчтай баг тус тус шалгарлаа. 

Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 80 орчим хувь нь залуу эмч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188