• Өнөөдөр 2024-04-26

Ц.БИЛЭГТСАЙХАН: Томуугийн дэгдэлт улаан түвшинд хүрсэн зургаан аймаг байна

2022-02-18,   403

         ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
 
  Тэрбээр "Манай улсад "Ковид-19"-ийн омикрон хувилбарын давлагаа Дельта хувилбарын давлагаанаас өндөргүй байна. Харин гадаадад омикроны давлагаа дельтагаас 4-5 дахин өндөр байсан. Монголд өнгөрсөн долоо хоногоос хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой халдварын тохиолдол нэмэгдэж байна. Омикроны ид ачааллын үетэй харьцуулахад орны ачаалал буурсан. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт улаан түвшинд байгаа зургаан аймаг бий. Өмнөх долоо хоногтой харьцуулахад улаан түвшиндээ орсон аймаг таваар нэмэгдсэн" гэв.

Ц.БИЛЭГТСАЙХАН: Томуугийн дэгдэлт улаан түвшинд хүрсэн зургаан аймаг байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188