• Өнөөдөр 2024-04-29

ЗӨВЛӨМЖ: Дэлгэцэд донтсон хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ

2022-02-08,   423

  Хүүхэд дэлгэцэд донтох үед илэрдэг шинж тэмдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцууллаа. 
 
Сэтгэл зүйн талаас гарах өөрчлөлт:
 
Анхаарал тогтворгүй болох,
Сэтгэл санаагаар хямрах, 
Огцом ууртай болох,
Мартамхай болох,
Зүүдэндээ ярих, босож явах,
Нойр муутай болох,
Хар дарж зүүдлэх, шүдээ хавирах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут дэлгэц үзэж болно. Дэлгэц гэдэгт компьютер, гар утас, таблет, зурагт бүгд орно. Хэрвээ 30 минут утас үзүүлсэн бол өөр дэлгэц битгий үзүүл. Эсвэл ганцхан зурагтаар нь өөрийнх насанд нь тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзүүлэхэд л болно. Бусад үед нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх өөр зүйлийг эрэлхийлж, хэрэгжүүлж, амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй. 
 
Харин 6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг. Энэ хугацаагаа өдөрт хоёр, гурав хувааж дэлгэц ашиглана. Ер нь аль ч насанд хүүхдүүдээ дэлгэцийн зохистой хэрэглээнд сургах нь чухал. Дээрээс нь хүүхдээ тушаах бус, тэдэнтэйгээ хамтарч ярилцаж, дэлгэц хэрэглэх цагийн хуваарийг нь гаргах нь илүү үр дүнтэй талаар сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгор зөвлөж байв. 
 
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө:
 
Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргах
Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж байх
 Хүүхдийнхээ сонирхлыг байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэх
Хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байхыг НЭМҮТ-ээс зөвлөлөө. 

ЗӨВЛӨМЖ: Дэлгэцэд донтсон хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188