• Өнөөдөр 2024-04-29

Хоолны хордлогот халдвараас сэргийлэх ЗӨВЛӨМЖ

2022-02-05,   409

Сар шинийн баяртай холбоотойгоор олон төрлийн хордлогот халдвар, өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд НЭМГ-аас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Хоолны хордлогот халдвараас сэргийлэх тулд;

  • Хүнсний     бүтээгдэхүүн     худалдан     авахдаа    үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх,
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших,
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх,
  • Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх,
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх,
  • Ундаа, айргийг ам дамжуулан нэг аяга, саваар уухыг цээрлэх,
  • Хордлого, халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах хэрэгтэй.

 


Хоолны хордлогот халдвараас сэргийлэх ЗӨВЛӨМЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188