• Өнөөдөр 2024-04-29

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд ажиллажээ

2022-01-09,   308

   Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гарсан шийдвэрийн дагуу цар тахлын дараагийн давалгаанд хариу арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна.
 
Энэ хүрээнд  Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26 дугаар хороо, 27 дугаар хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүдэд өнөөдөр  ажиллав. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг зарим эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг удирдлагаар ханган ажиллажээ.
 

  Коронавируст халдварын өмнөх давалгаануудыг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын нөр их хичээл зүтгэлээр даван гарсан. Энэ удаа ч тэд шинэ давалгаатай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангажээ. Энэ удаагийн давалгаа нь томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Тиймээс иргэд амны хаалтаа тогтмол зүүж, гэр ажлаас өөр газраар зорчихгүй байж, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох орохгүй байх, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг тэрбээр анхаарууллаа. Мөн дархлаажуулалтын нэмэлт тундаа идвэхтэй хамрагдахыг уриалав.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд ажиллажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188