• Өнөөдөр 2024-05-15

С.ЭНХБОЛД: Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлнэ

2021-12-26,   355

   Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэхүү ойн хүндэтгэлийн баярын хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд  мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 
 Тэрбээр “Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжлийнхөө явцад дэлхийн түүхнээ дурсагдах олон ололт амжилтыг бүтээсэн. Тухайлбал, XX   зуунд л гэхэд 300 сая хүний амь насыг авсан авч одсон “цагаан цэцэг” -ийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэн 1940 он гэхэд “цагаан цэцэг өвчин”-ийг бүрэн устгасан Азийн анхны улс орон болсон, Дэлхий дахины Мянганы хөгжлийн зорилтын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах амлалтдаа хүрсэн дэлхийн есөн орны нэг болсон зэрэг амжилтаараа бид энд бахархахгүй байхын аргагүй. Цаашид Монгол улсын хөгжлийн чиг баримжаа болсон “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллах болно.
 
   Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэддээ илүү ойрхон, “оношлох” гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх, “эмчлэх” гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэн ажиллана. Монгол Улсад эрүүл мэндийн улсын алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс орны хөгжлийн “үнэт эрдэнэ” монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн эзэн, улс орны хөгжлийн түүчээ нь болсон эрүүл мэндийн салбарын ажилчид болон та бүхний үргэлж дэмжлэг, найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань эрүүл энх, урт удаан, аз жаргалттай амьдрахыг хүсэн ерөөе” гэв.
 
 
  Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 


С.ЭНХБОЛД: Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188