• Өнөөдөр 2024-03-29

Өнөөдөр суурин 36 цэгт 3138 иргэнийг дархлаажуулна

2021-10-08,   293

Улаанбаатар хотод өнөөдөр 18 явуулын баг, 36 суурин цэгт 63 багийн 268 эмч, ажилтан ажиллаж, 3138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 67, хоёрдугаар тунд 170, нэмэлт сэргээх тунд 1492, нийт 1729 иргэнийг дархлаажуулжээ. Нийслэлийн хүн амын эхний тунгийн хамралт 74.6 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамралт 16.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2426 жирэмсэн эх, 12-15 насны 67114, 16-17 насны 26350 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан талаар нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

 


Өнөөдөр суурин 36 цэгт 3138 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188