Зургаа ба 10 настай хүүхдүүдийн хичээлийн цаг зарцуулалтыг харьцуулахад, бага ангийнхаа сүүл үеэс хүүхэд цагаа илүү санаачлагатайгаар зарцуулж эхэлж байгаа нь ажиглагддаг байна. Тиймээс өнөөгийн Англи хэлний мэдлэг эзэмшсэн иргэдээрээ тэргүүлдэг Нидерланд 1984 онд, Дани Улс 2000 онд Англи хэл заах насыг 10-12 гэж тогтоожээ. Харин өндөр хөгжилтэй хэрнээ Англи хэлний түвшингөөр гайхмаар хойно буюу 80 дугаарт жагсаж буй Японы хувьд Англи хэлний заах аргазүйг япон хэлний онцлог болон хэт өөр байдлыг харгалзан тохируулах шаардлагатай холбодог гэнэ.

EF нь гадаад хэлний сургалтаар мэргэшиж ажиллаад 58 жил болж буй бөгөөд жил бүр улсуудын Англи хэлний түвшинг жагсааж, хөгжлийн үзүүлэлтүүдтэй нь уяж харуулдаг билээ. Өдгөө 2.5 тэрбум хүн Англи хэлээр ярьж байгаа ба тасралтгүй нэмэгдсээр байна. 2022 оны жагсаалтанд хоёрдугаарт эрэмблэгдсэн Сингапурыг эс тооцбол Европын өндөр хөгжилтэй орнууд эхний 10 орныг эзэлжээ. Энэ эрэмбэ сүүлийн 20 шахам жилд төдийлэн өөрчлөгдөөгүй билээ. Харин Монгол Улс 111 орноос 72 дугаарт жагссан байна. Энэ нь 2020 оны үетэй харьцуулбал зургаан байраар урагшилсан үзүүлэлт юм.
Яг одоо Гүрэн Академи нь Монгол орон даяар Astrid хэмээх хиймэл оюунд суурилсан Англи хэлний ярианы чадвар хөгжүүлдэг аппликейшнийг улсын сургуулийн 5-12 дугаар ангийн хүүхдүүдэд үнэгүй ашиглуулж байна. Ашиглаад эхэлсэн 10 мянган хүүхдийн оролцоог харахад Англи хэл суралцаж эхэлсэн 5-6 дугаар ангийн хүүхдүүд илүү идэвхтэй байгаа бол төгсөх анги руу дөхөх тусам хүүхдүүдийн идэвх буурч байгаа нь ажиглагдаж байна.

AI-д суурилсан боловсролын цахим талбарууд нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад танигдахааргүй өөрчлөгдөж, хувь хүний онцлогт тохирсон агуулга хэлбэрийг санал болгож, анхаарал тогтоолтыг нэмэгдүүлж чадаж байна. Дата өгөгдөлд суурилж хиймэл оюун нь оролцооны түвшинг барих, нэмэгдүүлэх цаашлаад асуудалд тохирсон даалгавруудыг ойртуулж чадаж байгаа. Цаашлаад суралцагч хичээлээс уйдаж, хаширлаж хаяхаас өмнө багш, көүч оноох эсэхийг шийдэж шийдвэр гаргалтуудыг оновчтой болгоход зан төлвийн шинжилгээ хийж байгаа билээ.
Сүүлийн хоёр жилд гарсан хамгийн том өөрчлөлт бол боловсролын дижиталчлал бөгөөд алсын зайнаас суралцах боломжууд нэмэгдсэн нь юм. Ямар ч байршилд бага зардлаар сурах боломжийг бий болгосон цахим талбарууд нь чанартай боловролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол үүрэг цаашид гүйцэтгэх нь тодорхой болсныг EF шинэ тайландаа онцолжээ. Ялангуяа сургуульдаа Англи хэлний мэдлэг тааруу эзэмшсэн насанд хүрэгчид бие даан хурдтайгаар мэдлэгээ сайжруулах боломжтой болоод байна.
Цар тахлаас үүдэн нэмэгдсэн алсаас ажиллах боломжуудыг Англи хэлний чадвар өндөртэй хүмүүс илүү сайн ашиглаж, байршил компани зэргээ хүссэнээрээ сонгож байна. Өөрөөр хэлбэл, алсаас ажиллахыг зөвшөөрдөг компаниуд илүү чадвартай мэргэжилтнүүдийг авах боломж бүрдсэн бол нөгөө талаас ажилтнууд алсаас ажиллах учир өөрийн амьдарч буй орчноо сайжруулах цаашлаад улсаа хүртэл сонгон нүүх боломжийг эдэлж буй билээ.
Өдгөө сургуулиуд дан багшийн зааварчилгаагаар бус багш, технологийг хослуулах замаар сургалтыг илүү анхаарал барихуйц сонирхолтой болгох шаардлагад тулаад байна. Мөн шинэ үеийнхэн тодорхой хэмжээнд суралцах явцаа өөрөө чиглүүлэх эрх мэдлийг хүсэмжилж буй учир боловсролын платформуудаар дамжуулж биеэ даан хийх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж EF үзжээ.
Гүрэн академи нь дэлхийн шилдэг сургалтын платформ Astrid дээр ОКСФОРДЫН ХӨТӨЛБӨРӨӨР бие даан байгаа газраасаа суралцах боломжийг улсын сургуулийн 5-12 дугаар ангийн хүүхдүүдэд олгож байна. Яг одоо Англи хэлний багш нар сурагчдаа и-мейл болон утасны дугаараар дамжуулан ангид орох, аппликейншд бүртгүүлэх хүсэлтийг илгээж байна. Энэ цаг хугацаанд эцэг эхчүүд Та бүхэн хүүхдүүдийнхээ Англи хэлний багш нартай холбогдон, идэвхтэй хамтарснаар Таны хүүхэд ирэх зургаан сарын хугацаанд “Astrid” аппликейшнийг үнэ төлбөргүй ашиглах боломж нээгдэнэ. Боловсролын ерөнхий газар-ын дэмжлэгтэйгээр энэхүү төслийг Gurun Academy Golomt Bank InvesCore Capital TESO Group Sain Electronics нь төрд санхүүгийн дарамт учруулахгүйгээр өртөг багатай хэрэгжүүлж байна.

Холбогдох мэдээлэл:
Утас: 77071797
Тогтмол мэдээлэл авах хаяг: www.facebook.com/gurunacademy
Хэрхэн нэвтэрч, хэрэглэх товч бичлэгийг эндээс үзнэ үү Astrid Junior
| Гүрэн академи: 8-12 насанд гадаад хэлийг хамгийн хурдан сурдаг |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |