• Өнөөдөр 2024-04-16

Л.ГАНБАТ: ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж, энэ сарын 14-нд дуусна

2023-02-06,   731

           Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан оюутан элсүүлэх журам болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу ЭЕШ-ын бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 6-ны 10:00 цагт эхлэх ба 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна. Харин монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 18:00 цагт дуусна" гэв.
 
     Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:
 
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн   лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
 
Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
 
Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
 
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
 
Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
 
Өргөдөл
Эмчийн магадалгаа
Сургуулийн тодорхойлолт

Л.ГАНБАТ: ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж, энэ сарын 14-нд дуусна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188