• Өнөөдөр 2024-05-11

Сурагчдын ирц улсын хэмжээнд 93.3 хувь байна

2022-02-21,   403

   Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу өнгөрсөн даваа гарагаас бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэж эхэлсэн. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа танхимаар эхэлсэнтэй холбоотойгоор ковидын шалтгаант өвчлөл хүүхдийн дунд нэмэгдээгүй байна. 2022 оны хоёрдугаар сарын 17-18-ны байдлаарх бүх шатны боловсролын байгууллагуудын суралцагчдын ирцийн мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн авч үзэхэд
 
-ЕБС-ийн сурагчдын 93.3 хувь,
 
-Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 77.4 хувь,
 
-Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 77.9 хувь нь танхимаар хичээл, сургалтдаа хамрагдаж байна.
 
Харин
 
-ЕБС-ийн сурагчдын 0.6 хувь,
 
-Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын долоон хувь,
 
-Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 11 хувь нь зайнаас суралцаж байна

Сурагчдын ирц улсын хэмжээнд 93.3 хувь байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188