• Өнөөдөр 2025-02-05

Төрийн өмчийн сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүй ижил түвшний хичээлээ сонгон судлах боломжтой

2022-02-08,   776

          2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн билээ.
 
         Энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээгдэж байна. Энэ удаагийн сонгон судлах хичээлийн саналыг 2022 оны хоёрдугаар сарын 9-ийг дуустал https://hutulbur.num.edu.mn/exchange/ цахим системээр бүртгэж байна.
 
Суралцагчид нь өөрийн хөтөлбөрийн төсөөтэй хичээлээр дүйцүүлэх, чөлөөт сонголтын багцын биелэлтэд тооцуулах эсвэл өөрийн хүсэл сонирхлоор хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүйгээр сонирхсон бусад их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой.

Төрийн өмчийн сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүй ижил түвшний хичээлээ сонгон судлах боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188