Урагдаж, ангайсан зуны пүүзтэй, оймсгүй, нимгэн өмдтэй, энгэр нь халцарч, хээ нь мэдэгдэхээ болтлоо хир дааг болсон цамцтай хүү “Өвлийн өвөө, би дүүгээ аваад ирье. Дүү минь гэртээ байгаа” гэсээр, эргэн эргэн харсаар гэрийнхээ зүг хар хурдаараа гүйв. Төд удалгүй дүүгийнхээ араас түрсээр “Хурдан яваач дээ, чамд бэлэг өгөх өвөө явах гээд байна” гэж цухалдаж байгаа яриа уулын энгэр чигтээ сонсогдоно. Өрөөсөн оймстой, ягаан өнгийн углааш, хар хүрэн өмд, улаан цамц өмссөн балчирхан охины хөл нь хайрагдаж, хацар нь час улаан болчихсон өвлийн өвөөгийн байгаа зүг рүү гүйж явна. Тэр замдаа халтирч унаад зуны углаашийнхаа нэгийг гээж, эрүүгээ газарт цохиж, гараа цасанд дүрээд уйллаа. Хэсэг саатсан хоёр босоод өвлийн өвөөгийн урд ирж зогсоод “Даарч байна. Өлсөж байна” гэх хоёрхон өгүүлбэрээс өөр юу ч хэлээгүй хэсэг суусан. Хэдэн сар ч юм бэ дээ, угаагүй хөл, оймс, урт ургасан хумс. Жавар тачигнасан өвлийн хүйтэн өдөр түүний цоорч элэгдсэн оймсыг нь тайлж, цоо шинэ цагаан оймс, ягаан өнгийн бойтог углалаа. Сайран хөлт шинэ гуталтай болж, гангарч, жижигхэн зүрх нь хачин баяртай, гутал дээрээ тогтсон цасан ширхгийг арчиж байлаа.
.jpg)

Сайран хөлт шинэ гуталтай болж, гангарч, жижигхэн зүрх нь хачин баяртай, гутал дээрээ тогтсон цасан ширхгийг арчиж байлаа
Жаахан хөл нь дулаацаж, тэр бэлгээ үүрсээр ахтайгаа цуг гэр рүүгээ алхлаа. Буцахдаа тэд “Агаа энийг хардаа, ямар гоё гутал вэ. Та миний углаашийг аваад ирэхгүй яасан юм бэ” гэсээр гудамжны үзүүрт орхисон хуучин оймс, өрөөсөн углаашаа ярьсаар алхав. Харин тэдний араас цасан охин, өвлийн өвгөн, алиалагч нар хичээлийн хэрэгсэл, бас бус хэрэгтэй зүйлийг нь үүрсээр уул өөд алхлаа. Гэхдээ гэрт нь очиход хэн ч байсангүй, галгүй, хоолгүй...

Харуй бүрий тасарч байхад эгч, дүү хоёр уулын оройгоос төмөр тэрэг, усны саваа хангинуулсаар хар хурдаараа гүйх. Багадсан гадуур хувцасныхаа ханцуйг байдаг чадлаараа урагшлуулж, гараа, чихээ байн байн дарж, дулаацуулсаар тэд худаг руу хурдалж байлаа. “Усаа эрт аваагүй гээд аав загнана. Хурдан араас түрээд яв” гэх тав, зургадугаар ангийн болов уу гэмээр охины яриа, “Одоохон, миний гар даараад, чих час час гээд байна, аниа” гэх дүүгийн хариулт өвлийн өвөөг тэр гудамжинд саатахад хүргэв. Тэднийг тосож очсон өвлийн өвгөн уутаа ухаж, эрж хайсаар хоёр бээлий, малгай, ууттай бэлэг, хичээлийн хэрэгсэл гаргаж ирээд, “Дулаахан яваарай” гээд хүү, охин хоёрт хандан хамгийн гоё үгсийг хэлэхэд тэд яг л ид шидтэй учирсан юм шиг болж, итгэж ядан баярласан. “Ямар азаар усанд явахаар гэрээсээ гарсан юм бэ, эгч ээ. Ямар дулаахан бээлий вэ. Усаа авчихаад ээжид бушуухан очиж харуулна шүү. Өвлийн өвөө энд, ийм орой явж байдаг юм байх даа” гэх хүүгийн яриа бүдэг бадагхан сонсогдож, машины гэрлээс тэд алсран одов.

Ид шидийн уут тарааж яваа багийнхан уулын орой дээгүүр алхаж, очих айлаа судалж, хайсаар эхний айлдаа ирлээ. Гурван тал хашаанд дөрвөн гэр эгнүүлэн барьсан, хашаан дотуур хүүхдүүд гүйлдэх өнөр бүлд тэд ууттай бэлгээ үүрсээр, урмын сайхан үгсээ хэлсээр, хүүхдүүдийн нүдэнд гэрэл асаахаар зочиллоо. Буйдхан тосгонд хүний бараа хараагүй мэт хүүхдүүд өвлийн өвгөнийг гэрт хүрээд очсонд гайхаж, нэг нэгнийхээ араар нуугдаж, харц нь гунигтай, туньсан янзтай... Эл гэрт 10, 12 насны хоёр хүү амьдарч байгаа аж. Тэд өнгөрсөн аравдугаар сараас хойш усанд ороогүй, цагаан хэрэглэлээ угаагүй гэнэ. Учир нь, аав, ээж хоёр нь хөдөө буюу самар түүхээр уулын мод руу явжээ.
Таван ханатай гэрийн хойморт жижигхэн гацуур засаж, 10 төгрөг малгайд нь залжээ. Хөрөгч нь хоосон, үүдэнд нь зангидсан гарын хэмжээтэй өөх, шүгээнд нь нэг килограммаар савласан гурилын тал, хайрахдаа түлсэн бололтой хоёр ширхэг боорцог, гэрийнх нь гадаа шахмал түлшний хоёр, гурван шуудайд байх жаахан нүүрснээс өөр зүйл энэ хоёр хүүд алга.
Өвлийн өвөө тэднээс аав, ээж хоёрыг нь асууж, амьдрал ахуйг нь лавлахад том хүү толгойгоо бөхийлгөж, баруун орон дээрээ суугаад “Аав, ээж хоёр хоёр сарын өмнө хөдөө самар түүхээр явсан. Дүү бид хичээл амарсан учраас гэртээ байгаа. Манай хажуу талд аавын ах, дүү нар байдаг” гэх. Ингэж ярихдаа тэр нэг ч удаа толгойгоо гэдийлгэж, тэднийг эгцэлж хараагүй. Аав, ээжийгээ явсан цагаас хойш хувцсаа солиогүй юм уу гэмээр хувцас нь хир дааг болж, оймс нь цоорсон байлаа.


Тэднийг ийн ярилцаж байх хойгуур гэрийн гадаа “Чи эхлээд ор, би дараа нь орно. Хүүе ээ, дүүгээ тэврээч” гэх хүүхдүүдийн шивэр авир хийж байгаа яриа сонсогдоно. Тэд дүү нараа түрүүлж түлхээд, өөрсдөө араас нь орж, гэрийн баруун талын хавцсанд эгнэн зогсов. Мөн л толгойгоо гудайлгаж, хаа нэг өвлийн өвгөний улаан уутай бэлэг рүү харцаа шидэхээс өөр үйлдэл хийсэнгүй. Өвлийн өвгөн нэрээр нь дуудаж, өнгөрсөн онд сурсан мэдсэн эрдмээ үзүүлж, хамтдаа дуулж, хуурдахыг санал болгов. Тэдний хэн нь ч эгцэлж харсангүй, “зөвшөөрсөнгүй”. Гэр дотор арав орчим хүүхэд цугларч, хэсэгтээ л яриа өрнүүллээ. Тэднийг хөгжөөсөн алиалагч, дуу эхлүүлсэн цасан охин, урмын сайхан үгс хэлсэн өвлийн өвгөнтэй тэд бага сага яриа өрнүүлж, хамтдаа дуулж, бүжиглэж, шүлэг уншлаа. Хүүхдүүдийн харц айдасгүй болж, инээж наадаж эхэллээ. Тэд өвлийн өвөөд ирж, хүслээ шивнэж, бэлэг авахыг хүсэж байгаагаа хэлж, авьяасаа үзүүлэв. Харин гурав, дөрөвдүгээр ангийн болов уу гэмээр охин өвлийн өвөөгийн чихэнд “Ээжид нэгжний мөнгө байхгүй учраас хичээлээ хийж чадаагүй. Зургийн хичээлээ дагаад хиймээр л байсан” гэх. Уруулаа унжуулж, туньж, эрхэлж ядсан түүний үг амьдрал ямар байгааг тодхон харуулж байгаа биз ээ. Хөхөө өвлийн хүйтэнд хүүхдүүд зуны нимгэн өмд, шахайтай гэрийн гадуур гүйлдэж, энгэртээ хавар, намрын нимгэн гадуур хувцас углаад, усанд явж, нүүрс оруулж, заримдаа гэрээсээ илүү дулаахан байх гэж гадаа тоглож, наадаж байна. Бэлэг өгөхөөр очсон өвлийн өвгөн санаа алдаж, сандарч, гэрээс гарахдаа “Жилээс л жилд л дордоод байх юм” хэмээн амандаа үглэх. Харин хүүхдүүд чин сэтгэлээсээ баярлаж, дараа ирэхэд нь заавал ч үгүй хичээлээ хийсэн байхаа амлаад үлдлээ.
Харин гурав, дөрөвдүгээр ангийн болов уу гэмээр охин өвлийн өвөөгийн чихэнд “Ээжид нэгжний мөнгө байхгүй учраас хичээлээ хийж чадаагүй. Зургийн хичээлээ дагаад хиймээр л байсан” гэх.


Ид шид бүтээх багийнхан өндөр уулан дээгүүр хэрэн хэсүүчилж, энд, тэнд байгаа айлыг самнаж, хүүхэд хаана байгааг хайж явсаар дараагийн айлдаа очлоо. Уулын энгэрт жижигхэн байшин барьж, төвхнөсөн энэ гэрт 10 настай охин эмээтэйгээ хамт амьдардаг аж. Багийнхан хоол, хүнсгүй, галгүй гэрээр орж, байдаг бүхий л тусламжаа үзүүлж, хүүхдүүдийн нүдэнд бага ч гэсэн гэрэл асаасаар явна. Очих ёстой айлаа төвөггүй олж, “Эднийхээр ороод гарна. Уутандаа гутал, хувцас хийгээрэй. Өөр зүйл хэрэгтэй байвал татан авалтад гараарай” гээд нэг нэгэндээ шивнэх. Тэднийг 10 настай охины амьдардаг байшин руу ороход, хойморийн орон дээр 60 орчим насны эмэгтэй хэвтэж, урд талаар нь 30-40 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй сууж байв. Тэд хамтдаа архи ууж, нэлээн халжээ. Гэрийн эзэн эмэгтэй “Зээ охины минь ээж нас бараад гурван жил өнгөрч байна. Өнөөдөр (өчигдөр) төрсөн өдөр нь болж байгаа юм. Бид талийгаачийн төрсөн өдрийг жил алгасахгүй тэмдэглэж, муу охиноо баярлуулдаг. Энэ жил харин бага сага архи амсчихлаа. Сэтгэлээ тайтгаруулахгүй бол хэцүү юм аа” гэх. Тэр талийгаач охиныхоо төрсөн өдрийг хүү, охин, хүргэнтэйгээ тэмдэглэжээ.
10 настай охин өвлийн өвөөд авьяасаа үзүүлж, “Арван сар тээсэн алтан хэвлийд тань мөргөе, Амь хувааж төрүүлсэн агуу ачийг тань биширье, Хариу нэхэж үзээгүй ачтан юм даа та минь, Хаанаас ч эрээд олдохгүй амьд бурхан юм даа ээж минь” хэмээн дуулахад гэрт байсан хүмүүс уйлалдаж, сэтгэл нь үймэрнэ. Охин цовоо сэргэлэн, цолгиун хоолойгоор дуугаа дуулж, “Айх аюулгүй, хичээлээ сайн хийж байгаагаа” өвлийн өвөөд уламжлав. Охинд зургийн хэрэгсэл бэлэглэхэд тэр “Ямар гоё юм бэ. Би зураг зурж чадахгүй ч одоо зурж сурмаар санагдаж байна” хэмээн инээд алдав. Тэр хэрсүү болжээ. Биеэ дааж, хэр баргийн юманд гудаахайргүй болсон байна. Гэхдээ ээжийгээ санасан түүний сэтгэл, тэвчээрийн хязгаарт нь хүргэж байгаа бололтой.

Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар багийн ахлагч Э.Сумьяа “Хүүхдүүд их ичимхий бүрэг болсон байна. Хүмүүсийн амьдрал хоёр жилийн өмнөхөөс дорджээ. Хоёр жилийн өмнө ирэхэд ажил хийгээд, амьдралаа болгож байсан ах архинд орж, эхнэр нь салаад явжээ. Зарим хүүхэд өмсөх хувцасгүй, идэх хоолгүй, галгүй гэрт байна. Энэ бүх хүүхдэд хүрч, бид жаахан ч гэсэн гэрэл асаахаар зорьж байгаа. Гудамжаар гүйлдэх хүүхдийн тоо эрс багасжээ. Хичээл, сургууль амарсантай холбоотой байж магад. Ид шидийн уут ажлын цаана олон хүний хөдөлмөр шингэж, хэдэн мянган хүүхдийг баярлуулж, амар тайван амьдарч байгаа эсэхийг шалгах, шалгалт, тэднийг хамгаалах хамгааллын том ажил боллоо. Хүүхдүүдийг баярлуулж, нүд нь гэрэлтэж, чин сэтгэлээсээ инээж байгааг харах л хамгийн сайхан байдаг” гэлээ.
Олон ч айлаар орлоо. Ургах нартай уралдаж эхэлсэн ид шидийн уутны багийнхан энэ жилийн бэлэг тараах, хүүхэд хамгааллын сүүлийн өдөр учраас шөнө дунд хүртэл явна. Тэд очих ёстой айлдаа очиж, өгөх ёстой бэлгээ өгсөөр, хамгаалах ёстой хүүхдүүдээ хамгаалсаар дараагийн айл руугаа хөдлөв.

.jpg)


| САЙРАН ХӨЛТ ШИНЭ ГУТАЛТАЙ БОЛСОН НЬ... |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |