Яг л монголчууд олимпод алтан медалийн төлөө өрсөлдөж байгаа юм шиг догдолсон, айсан, бахархсан мөчийг Physical Asia шоуг үзэхдээ мэдэрлээ. Монгол хэлээ дэлхийн алдарт Netflix болон БНСУ-ын продюсер Jang Ho‑Gi-ийн хамтын бүтээл Physical Asia шоу дээрээс сонсохдоо жаахан хүүхэд шиг л баярлаж, бахархсан байхдаа, монголчууд. Улсын арслан Б.Орхонбаяраар ахлуулж, эх орноо төлөөлөн эр зориг, бяр тэнхээ, багийн ажиллагаагаа гайхуулахаар ирсэн манай тамирчдыг харсан бусад улсын багийнхан монголчуудын бие бялдар, хүч тэнхээний талаар ам уралдан ярьж, өрсөлдөхөөс эмээж буйгаа ярьсаар байлаа. Монголчууд ч даруухан мэндэлчхээд, зөвхөн ялах зорилготой байгаагаа илэрхийлсээр шоу эхэлсэн юм.
Тус шоуны өмнөх улиралд өөр, өөр төрлийн 100 тамирчин өрсөлдөж байсан бол энэ удаагийн Physical Asia шоугаар найман улсын тус бүр зургаан гишүүнтэй баг эх орныхоо өмнөөс өрсөлдөж, ялсан баг нэг тэрбум вонтой гэртээ харих юм. Монголчууд Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Индонез, Австрали, Турк, Филиппин Улсын тамирчидтай өрсөлдөж байгаа. Тус шоу монголчуудын хувьд онцгой байгаа дахин нэг шалтгаан нь хамгийн анхны монгол хадмал орчуулгатай Netflix-ийн шоу болж байгаатай нь холбоотой билээ.
Physical Asia шоуны эхний дөрвөн анги цацагдаж, багууд эхний хоёр даалгавраа биелүүлэн билээ. Монголчууд даалгаврын өмнө өөрсдийгөө зоригжуулан “Дайчид мориндоо” хэмээгээд нум сум харваж буй мэт үйлдэл хийж байгаа. Эхний хоёр даалгавраа тун амжилттай биелүүлсэн манай багийнхан зөөсөн ачааныхаа хэмжээгээр эхний гутгаар байрт эрэмбэлэгдсэн. Бусад улсын тамирчдын сүрдэж, өрсөлдөхөөр эмээж буй Монголын багийн тамирчдыг танилцуулж байна.
.jpg)
Үндэсний бөхийн зодог, шуудгаа өмсчхөөд Physical Asia шоуны хаалгаар багаа ахлан орж ирсэн Улсын арслан Б.Орхонбаяраас шоуны бусад оролцогчид сүрдэж байлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн, 95 кг жинтэй, 180 см өндөр. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртсэн. Үндэсний бөхийн анхны цол нь Сумын заан байв. Уг цолыг тэр 2016 онд хүртэж байжээ. Түүний багш нь Улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй билээ. Б.Орхонбаяр нь "Таван Хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Атар трейд" ХХК-ийн харьяат бөх юм. Тэрбээр улсын арслан болохдоо тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм. Тэрбээр Сэлэнгэ нутгаас мэндэлсэн гурав дахь улсын арслан цолтон юм.
Түүний аав Н.Баярсайханы “Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ” ярилцлагыг энд дарж уншаарай
.jpg)
Б.Энх-Оргил нь 1988 онд Ховд аймагт төрсөн ба ээж нь сувилагч, аав нь тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд ах, охин дүүгийн хамт Ховд аймагт өсжээ. Тэрбээр тулааны спортоор 2009 оноос хичээллэж эхэлсэн. Аварга биеийн тамирын дээд сургуульд бодибилдинг, фитнесийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, төгссөн. Road to ONE Mongolia шоуны ялагч, ONE Championship-ын тамирчин "MGL-1" Холбооны 66 кг жингийн хошой аварга, Б.Энх-Оргил One Championship-ын рингэнд нийт зургаан тулаан хийсэн ба тав ялж, нэг ялагдсан юм.

Тэрбээр 1992 оны тавдугаар сарын 27-нд төрсөн, 194 см өндөртэй юм. Түүнийг орон зай нөхөх, хамгаалалт, довтолгоо, холбогч, шидэгч гээд багийн тоглолтын найруулгыг хийх чадвартай тэгш тоглолттой тоглогч хэмээн монголчууд үнэлдэг. Ази тивийн аварга аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг анх удаа алтан медалийн эзэн болоход Ази тивийн үнэ цэнэтэй тоглогчоор Э.Дөлгөөн нэрлэгдэж, цом гардан авч байжээ.

Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын ач, Улсын гарьд Б.Гантогтохын охин бөгөөд Японы дээд лигт уригдан тоглосон монголын анхны волейболын тамирчин юм. Спортын мастер Г.Хандсүрэн 185 см өндөр, 2018 оноос хойш “Хасу CUP”, “Тэнүүн Огоо CUP”, Волейболын холбооны цом, Үндэсний дээд лиг гэх мэт томоохон тэмцээнүүдэд медальт байрт шалгарч байлаа. Мөн Японы оюутны дээд лигийн хошой мөнгө, "Бүх Японы аварга" шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр байрт багаараа шалгарч байсан. Японы дээд лигийн хоёрдугаар дивизоны “Брийт Хамамацү” багт легионер тоглогчоор тоглож байв.

МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нь 1997 оноос хойш уран нугаралтаар хичээллэсэн бөгөөд 2016 онд “Сити” их сургуулийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр Найман метрийн өндөр хамгаалалтгүйгээр уран нугаралтын үзүүлбэр үзүүлдгээрээ цор ганц нэгэн. Түүний амжилтууд
Түүний Эргэлт.мн мэдээллийн сайтад өгсөн “Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА” ярилцлагыг энд дарж уншаарай

Азийн наадмын хүрэл медальт, Их дуулга тэмцээнүүдээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн ОУХМ Амарсайханы Адьяасүрэн. Тэрбээр 2014 оны есдүгээр сараас Спортын төв сургуулийн Г.Эрдэнэбат багшийн удирдлага дор анх жүдогоор хичээллэж эхэлжээ. Түүний Эргэлт.мн сайтад өгсөн “А.АДЪЯАСҮРЭН: Тамирчин хүнд ялж, ялагдах үе зөндөө л гарна” ярилцлагыг уншаарай.
| ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |