Уул, ус, ургамал тэгширч байгалийн үзэсгэлэн болсон Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум хэзээнээсээ л хүчит бөхчүүдээрээ алдартай билээ. 80 гаруй жилийн тэртээ олноо “боохой” хэмээн нэр алдар нь түгсэн хүчит арслан Данзан энэ л нутагт төрж, төрийн наадамд үзүүрлэж байсан түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд Цагааннуур сумаас ард олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн уран, хурц барилдаант залуу арслан Б.Орхонбаяр үндэсний бөхөөр амжилттай сайхан барилдаж, ард олноо цэнгүүлэн баясгаж байна. Тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар Ц.Содномдорж арслангаар долоо давж улсын заан, улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж, улсын гарди, улсын даян аварга Н.Батсууриар ес давж, 24 насандаа улсын арслан болсон бахархам амжилтаараа монголчуудыг баярлуулсан билээ. Түүний аав Н.Баярсайхантай ярилцснаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-Хүү нь хэдэн настайдаа үндэсний бөхөөр хичээллэх болсон бэ. Тухайн үед нь та хэрхэн дэмждэг байв?
-Хүүгээ цэцэрлэгт байхад нь хүүхдийн баяраар дагуулж яваад барилдуулдаг байсан юм. Тухайн үедээ хүү минь бөгсөө өгчихдөг байсан. Тэгээд хүүхдүүд тэврээд авангуут тонгороод унагачихдаг зальтай, мэхтэй бөх байсан даа. Нэг, хоёрдугаар байрт шалгардаг байсан болохоор тэндээс их урамшсан байх. Харин зургадугаар ангиасаа албан ёсоор бөхийн секцэнд явсан. Хүү минь нэг өдөр “Манай суманд бөхийн багш ирсэн. Бөхөөр хичээллэх хүүхдүүд шалгаруулж авахад нь би тэнцсэнгүй” гээд урамгүйхэн орж ирсэн. Тэгэхээр нь би багштай нь ярьж, хүүгээ бөхийн секцэнд нь оруулж байлаа. Хүү минь дуртай байсан болохоор чин сэтгэлээсээ бэлтгэлээ хийж, мэрийсэн гэж боддог. Баш нар нь “Бэлтгэлийн цаг дуучихаад байхад үлдчихсэн дасгалаа хийдэг байсан” гэж ярьдаг юм. Хүүгээ сумын заан болсон цагаас нь аав, ээж хоёр нь байнга дагаж явдаг болсон. Бас “Атар трейд” ХХК-ийн захирал Ө.Чимиддорж хүүг минь их урамшуулж, дэмждэг байсан нь өдий амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Тэгэхээр Орхонбаяр бөхийн секцэнд явж байхдаа бараг шантарч байгаагүй юм байна даа?
-“Би заавал амжилтад хүрнэ” гэж зүтгэдэг хүүхэд байсан. Эхнэр бид хоёрыг Хөвсгөл аймаг руу ажлаар явсан хойгуур Сэлэнгэ аймаг рүү хүүхдийн барилдаанд яваад түрүүлчихсэн байсан. Тухайн үед хүүгээ түрүүлсэн гэдгийг сонсоод ямар их баярлаж, урам зориг авч байсан гэж санана. Ямар ч барилдаанд түрүүлнэ гэдэг барагтай аавын хүүгийн чадах ажил биш гэж боддог. Хүү минь аавыгаа илүүтэй дуурайсан болов уу гэж боддог. Аливаад шаргуу, эхлүүлсэн ажлаа заавал дуусгахыг зорьдог. Би ямар нэгэн хэрэг илрүүлсэн бол түүнийхээ эцсийг үзэх гэж зүтгэдэг байсан. Хүү минь тэр занг минь дуурайсан байх. Одоо ч тэр зангаараа бэлтгэлээ хийж байгаа.
-Хүүгээ барилдахад нь сэтгэл зүйгээ хэр бэлддэг вэ. Улсын арслан болсон үеийнх нь тухай ярьж өгөөч?
-Хүү том цол аваад оргилд хүрчихээр баярлаад, доглон нулимс гардаг юм билээ. Хүү минь барилдахаар явахдаа аав, ээждээ үнсүүлээд, ээжийнхээ цай, хоолыг идээд гардаг. Барилдаж байгаа хүн бүхэн цол авна гэж гардаг шүү дээ. Түүнтэй адил хүү минь улсын арслан болдог жилээ үнэхээр хиймортой байсан. Тэр жилийн наадмаар хүүгээ цолоо батлаасай л гэж хүсэж байсан. Өөр надад илүү шунал байгаагүй. Гэтэл хүү минь улсын арслан цол автлаа амжилттай сайхан барилдаж, үзэгч түмнийг баясгаж чадсан. Ерөнхийлөгч хүртэл утасныхаа гэрлийг асаачихсан давалгаалж байхыг харах сайхан юм билээ. Цэнгэлдэх хүрээлэнд сууж байхад Баярсайханы Орхонбаяр гээд алдрыг нь сонсох мөчид л хоёр хүүтэй болсноороо илүүтэй бахархсан даа. Тэр жилийн наадам бидний хувьд мартагдашгүй, давтагдашгүй сайхан наадам болж өндөрлөсөн.

-Хүү нь ихэвчлэн ямар мэхээрээ үзэгч түмнийг баясгадаг вэ?
-Хүүгийнхээ сэтгэл зүйг тайван байлгахыг хичээдэг. Бас багш, дасгалжуулагч нарынхаа зааснаар бэлтгэлээ сайн хийж, хөдөлмөрлөх ёстой гэдгийг нь багаас нь ойлгуулчихсан. Тийм болохоор хүүгээ цаашид ч гэсэн амжилттай сайхан барилдаж, олон түмний амны билгээр улсын аварга болж, уран барилдаанаараа үзэгч түмнээ баясгана гэдэгт үргэлж итгэдэг. Орхонбаяр дунгуйлдаж татах, хонгодож түрэх, баруун, зүүнгүй хөмрөх уран барилдаанаараа наадамчин олныг баясгаж 19-хөн настайдаа улсын начин болж байсныг үзэгч түмэн мэдэх байх.
-Таныг бөхийн удамтай гэж сонссон. Хүчтэй, бяртай ямар хүмүүс байсан бэ?
-Аав минь Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн юм билээ. Ээж минь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хүн байсан. Би Батжаргал гээд нэг ахтай байсан. Ах минь 2005 онд бурхан болсон. Ах минь Өвөрхангай аймгийн өсвөр насныхны барилдаанд түрүүлж, харцага цол авч байсан. Ер нь барилдах дуртай, бөхөд хайртай хүн байсан. Бас аавын дүүг бяр, тэнхээтэй лам байсан гэж ярьдаг. Харин аав минь намайг “Чи л бөх болно доо” гэдэг байж билээ. Тэгэхээр нь би “Би бөх болж чадахгүй ээ. Миний хүүхдүүд барилдах байх” гэдэг байсан юм. Би цагдаа, цэргийн амьдрал хөөчихсөн болохоор самбо, жудогоор бага зэрэг барилддаг байсан болохоос үндэсний бөхөөр барилдаж байгаагүй. Харин ханийн минь удамд “Гарлаа Жамсран, дэвлээ Жамсран, давлаа Жамсран” гэдгээрээ алдарта бөх байсан юм билээ. Аавынхаа нэрийг тэнгэрт өргөж яваа хоёр хүүгээрээ үргэлж бахархаж явдаг гэсэн дээ. Хүү минь аавынхаа нэрийг байнга дуудуулж, бөхийн зүлэг ногоон дэвжээнд алдар цолонд хүрсэн. Хүүгээ энэ том алдар хүндээ хайрлан хамгаалж яваасай гэж хүсдэг.

-Та хүүгийнхээ барилдааныг хэрхэн үздэг вэ?
-Хүүгийнхээ барилдааныг ихэвчлэн дэргэдээс нь үздэг. Гэхдээ телевизээр үзэх үе бий. Тэгэхэд нь ээж нь цай сүүнийхээ дээжийг баян хангайдаа өргөдөг. Харин би хүүгээ давах юм бол ухасхийн босож, харайж, орилж хашхирах нь энүүхэнд. Харин уначих юм бол тэр дээр тэгээд алдчихлаа гэж дотроо бодоод өнгөрдөг. Харин огт уначихлаа гэж харамсдаггүй юм. Хүүд минь их ирээдүй бий болохоор тэр байх. “Миний хүү сайн барилдаарай” гэж үнсээд урам зориг өгөөд дээлийнх нь захыг мушгиад суух нь бөхийн аавын хийж чадах ажил гэж боддог. Тэр ёсоор хүү минь ч сайн барилддаг. Заримдаа хүүгээ хазайхаар нь өөрийн эрхгүй өндийгөөд л ирдэг. Хүүгээ арслан болсон юм чинь аварга болно гэдэгт нь итгэдэг дээ. Олон хүн итгэдэг байх гэж боддог.
-Хүү нь багадаа шүлэг бичих, уран унших авьяастай байсан гэдэг. Зан чанарын хувьд ямар хүүхэд байсан бэ?
-Хүү минь их зөөлөн, дөлгөөхөн, намуухан хүн шүү дээ. Хүү минь шүлэг, эссэ бичдэг, уран уншдаг, сайхан зурдаг байсан. Тийм болохоор нь хүүгээ номын хүн болно гэж боддог байлаа. Уран уншлагийн уралдаанд ахтайгаа хамт аймаг руу тэмцээнд оролцохоор хүртэл явдаг авьяастай хүүхэд байсан.
-Та хэдэн онд Цагааннуур суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож ирсэн бэ. Хүүхдүүд нь сумандаа төрж, өссөн үү?
-1992 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас хэсгийн төлөөлөгчийн гараагаа эхэлж байлаа. Тэгээд Орхон, Сайхан, Баруунбүрэн суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2003 онд Цагааннуур суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирсэн. Мөн 2013 онд Ерөө суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2015 онд тэтгэвэртээ гарсан. Би Баруунбүрэн сумаас ахмад цолтой ирээд дэд хурандаа цол автлаа Цагааннуур сумандаа хэсгийн төлөөлөгчөөр ажилласан. Том хүү минь Алтанбулаг суманд, бага хүү минь Орхон суманд төрсөн. Орхонбаяр дөрвөн настай, ах нь долоон настай Цагааннуур суманд ирж байсан юм. Манай гэр бүлийн хүн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынх. Өглөө бүр цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөж, сайн, сайхан яваагаа өдөр бүрийн цай, сүүнийхээ дээжээр хангай дэлхийтэйгээ мэндчилдэг дээ.

-Та хүүгийнхээ зодог, шуудгийг их нямбай хадгалжээ. Ямар цол авахдаа өмсөж байсан зодог шуудаг байна вэ?
-Хүүгийн минь бөх сонирхож байхдаа өмсөж байгаад сумын заан болж байсан зодог шуудаг бий. Мөн аймгийн арслан, хурц арслан болж байхдаа өмсөж байсан зодог шуудаг, Монгол Улсын начин, харцага цол авч байхдаа өмсөж байсан зодог нь шуудаг байдаг. Хүүгийнхээ багадсан зодог шуудгийг хоймортоо залж, хадгалдаг. Бас хүүхэд байхдаа өмсөж байсан малгай нь бий. Манай сумынхны зовлон, жаргалаа хуваалцдаг, өглөөний нар хардаг сайхан овоо сумын төвийн баруун талд бий. Хүү минь ч гэсэн цагаан сарын шинийн нэгэнд овоон дээрээсээ нараа харж, өргөл барьцаа өргөдөг. Тэр жилдээ амжилттай сайхан барилддаг даа. Сумын минь зүүн талд нь ээж мод, баруунтай нь Товхан уул, урдаа Цагааннууртай, хойноо Хууч гэх уултай сайхан нутаг бий. Тэгээд тойроод л газар тариалан эрхэлдэг тариалангийн талбайтай. Энэ нутгаас төрөн гарсан “Боохой” хэмээх Данзан арслангаас хойш 68 жилийн дараа хүү минь улсын арслан цол хүртэж, үе уламжлалыг нь залгаж, орон нутгийнхаа нэр хүндийг өргөж яваад нь хүүгээрээ бахархдаг.

| Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |