• Өнөөдөр 2026-10-23

З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Оюутолгойн ногдол ашгийн талаарх асуудлыг хэлэлцжээ.
 
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "2027 оны төсвийн төсөлд Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд бий болсон Оюунтолгойн хоёр их наядын ногдол ашгийг бүтээн байгуулалтад зориулах талаар төсөвт оруулж ирсэн. Төсвийн хэлэлцүүлгийн явцад улс төрийн нам эсвэл, гишүүд хуульд байхгүй асуудлыг гарган тавьж, иргэдийг төөрөгдүүлэх болсон. Одоогийн байдлаар зургаан Байнгын хороон дээр 250 орчим зарчмын санал гарсан. Гэтэл Оюунтолгойн ногдол ашгийг эрчим хүч, боловсролын салбартаа зарцуулахаар оруулж ирсэн Засгийн газрын өргөн барьсан бодлого алдагдах боллоо. Хоёрдугаарт, иргэдийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийн олонх Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлд зарцуулахаар саналаа өгсөн. Тэгэхээр эдгээр саналыг хараад энэ хуулийг эгүүлэн татахаар болсон" гэлээ.

 


З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188