• Өнөөдөр 2026-10-23

Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ

Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Хятадын мөрийн хэвлэлүүд мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Төвөдийн нийслэл Лхас хотоос зүүн хойд зүгт орших Нагчу бүс нутагт долоон магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн улмаас 16 хүн амиа алдаж, 65 хүн бэртжээ. Одоогоор онцгой байдлын байгууллагаас нурангид дарагдсан хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нас барагсдын тоо өсөж болзошгүй байгааг хэвлэлүүд анхууруулжээ.

Ташрамд дурдахад, дээрх газар хөдлөлт нь 2023 онд Ганьсу мужид болсон 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 120 хүн амиа алдсанаас хойших хамгийн олон хүн эрсэдсэн байгалийн үзэгдэл болж байгаа аж.

 

 


Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188