
Япон Улсын Айчи мужийн Нагоя хотод үргэлжилж байгаа Азийн V пара спортын наадмын таеквондо-гийн төрөлд “Парис-2024” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Уламбаярын Сүрэнжав түрүүлж, Азийн пара спортын наадмын аварга болсон. Тэрбээр эмэгтэйчүүдийн “K44” ангиллын 52 кг-ын жинд өрсөлдсөн. Тус жинд найман тамирчин тулалдсан юм. У.Сүрэнжав шөвгийн наймд Индонезийн Риа Юлиантаг 15:0, 13:1-ээр илүүрхсэн бол хагас шигшээд Хятадын Шиан Шаог 2:0, 6:6-гаар ялж, шигшээд Узбекистаны Умида Мамаражабоваг 10:0, 2:0-ээр ялснаар алтан медаль хүртсэн.
.jpg)
“Парис-2024” паралимпын мөнгөн медальт, дэлхийн тав, Азийн таван удаагийн аварга, МУГТ Ганбатын Болор-Эрдэнэ Азийн пара спортын наадмын хошой аварга болсон. Тэрбээр алтан медалийн төлөө Узбекистаны Кудражон Хайдаровыг 2:1-ээр буулган авсан юм. Эхний үед 22:24-өөр манай тамирчин ялагдсан ч дараагийн хоёр үед 8:8, 20:4-өөр оноогоор илүүрхсэнээр Монголын багийн гурав дахь алтан медалийн эзэн болсон.

“Айчи-Нагоя-2026” Азийн зуны пара наадмын пара пауэрлифтингийн төрөлд, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ 107 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний захилгадаа 231 кг-ыг, хоёр дахь захилгаараа 236 кг-ыг өргөж, гурав дахь захиалгадаа 246 кг-ыг амжилттай өргөж Азийн пара наадмын хошой аварга болов. Энэ нь түүний Азийн пара спортын наадмын дөрөв дэх медаль бөгөөд өмнө нь нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа.
.jpg)
"Айчи Нагоя 2026" Азийн зуны пара спортын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг жинд Лхайжавын Туруунаа түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр Азийн наадмын финалд Япон Улсын тамирчин Нишимура Ацүмиг цэвэр ялж, Азийн наадмын алтан медаль хүртсэн. Тэрбээр 2022 онд Азербайжан Улсын Баку хотод болсон пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2025 онд Казахстаны Астана хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр пара жүдо бөхийн ДАШТ-ий хос медальтан , анхны Монголын тамирчин болсон билээ.

"Айчи Нагоя 2026" Азийн зуны пара спортын тав дахь удаагийн их наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Тогтохбаярын Сувд-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр Азийн наадмын алтан медалийн төлөөх барилдаанд Япон Улсын тамирчин Хангай Шизүкад хожигдож, Азийн пара спортын наадмын мөнгөн медалийн эзэн болсон.

Азийн пара спортын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн “F40” ангилалд Монгол Улсын тамирчин Гансүхийн Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв.Тэрбээр энэ жил 18 настай. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Махашири багшийн шавь юм. Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын тавдугаар их наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 10.30 метр түлхсэн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон.

Япон Улсын Айчи мужийн Нагоя хотод үргэлжилж байгаа Азийн тав дахь удаагийн пара спортын наадмын таеквондо-гийн төрлийн “K44” ангиллын эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Хаулетийн Тамербек хүрэл медаль хүртэв. Тэрбээр медалийн төлөөх төлөөх тулаанд тус наадмыг зохион байгуулагч, эзэн орон Япон Улсын тамирчин Танака Мицүяг буулган авснаар Монголын багийн анхны хүрэл медалийн эзэн болсон.
.jpg)
Азийн пара спортын тав дахь удаагийн их наадмын байт харвааны “PI 2” ангиллын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ шигшээд шалгараад байна. Тэрбээр байрлал тогтоох харваанд 564 оноогоор долдугаарт жагссан. Улмаар Д.Сэлэнгээ чансааны дарааллаар учраа таарсан Ираны Бабахабиб Мохадесехыг 6:5-аар буулган авсан юм. Шөвгийн наймд Бхавнаг 6:2-оор илүүрхэж, хагас шигшээд Индонезийн Новера Россыг мөн 6:2-оор ялснаар алтан медалийн төлөө БНХАУ-ын Гао Жи Ханьтай аравдугаар сарын 24-ний өдөр цэц мэргээ сорихоор болсон.
| АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР... |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |