• Өнөөдөр 2026-10-23

Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа

      "Айчи Нагоя 2026" Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсын тамирчин Өлзий-Очирын Мөнхтөр,  дасгалжуулагч Н.Эрдэнэбилэгийн хамт оролцож байна.Ө.Мөнхтөр өнөөдөр эхний зайдаа буюу “S11” ангиллын 50 метрийн зайд уралдлаа. Энэ зайд нийт 10 тамирчин хоёр хэсэгт хурд сориход манай тамирчин хоёрдугаар хэсэгт гараанд гарч 36.65 секундын амжилтаар есдүгээр байр эзэллээ.Ө.Мөнхтөрийн хувьд өнөөдөр орон нутгийн цагаар 18:20 цагаас өврөөр даллах 100 метр, 19:52 цагаас эрвээхэй сэлэлтийн 100 метрийн зайд уралдах юм.Тэрбээр өмнө нь "Ханжоу 2022" Азийн пара наадамд шатрын төрлөөр оролцож байсан бол энэ жилийн Азийн пара наадамд усанд сэлэлтийн төрлөөр өрсөлдөж байгаагаараа онцлогтой.

 


Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188