- Анхны тэмцээндээ түрүүлсэнд баяр хүргэе. Энэ амжилтыг гаргана гэсэн хүлээлттэй байв уу?
- Мэдээж түрүүлэхийг хүсэж байсан. Гэхдээ бодит байдал дээр бидэнд хамт бэлтгэл хийх хугацаа тийм ч их байгаагүй. Тиймээс мап бүр дээр алдаа гаргаж, түүнийгээ тоглолтын явцад засаж залруулахыг хичээсэн. Эцэст нь ялалт байгуулж чадсандаа баяртай байна.
- Танай баг эхлээд “BIG” багт хожигдсон ч дахин учраа таарч, хожиж чадлаа. Тэдэнтэй хийсэн эхний тоглолтоос хойш алдаагаа засаж, тактикаа өөрчилж чадсан уу?
- Тэгэхийг хичээсэн. Бид өмнө нь Cache мап дээр олон алдаа гаргасан учир түүүнийгээ засахыг зорьсон.. Гэхдээ тэмцээний дундуур зарцуулах цаг хомс байсан. Зөвхөн “BIG” гэлтгүй бусад багын эсрэг ч бэлдэх шаардлагатай байсан.
Алдаагаа засах гэж оролдсон ч хоёр дахь учраан дээрээ Cache дээр алдсан алдаа дахиад л олон байсан гэж бодож байна. Харин бусад мап дээр бидэнд илүү тухтай тоглож чадлаа.
- “The MongolZ” шинэ бүрэлдэхүүнтэй байсан учир энэ тэмцээний аварга багаар тодрох магадлал бага байсан. Энэ нь та бүхнийг бага ч болов дарамтгүй тоглоход нөлөөлсөн үү. Сэтгэл зүйн хувьд ямар байсан бэ?
- “Дарамтгүй тоглосон” гэж хэлмээргүй байна. Үнэндээ би багийнхаа бусад тоглогчийг бодвол арай нас тогтсон учир дарамт, шахалт төдийлөн мэдэрдэггүй гэж боддог. Нөгөөтээгүүр багийнхан маань ч өөрийнхөө тоглолтод төвлөрөхөд тусалж чаддаг.
- “The MongolZ” багийн нэг хэсэг болж тоглоход ямар байна вэ. Багтаа хэр дасан зохицож байгаа вэ?
- Мэдээж маш их баяртай байна. Би энэ багт нэгдэхийг хүсэж байсан. Багт хэдийнэ байгаа тоглогчоос өөр үүрэгтэй тоглогч шаардлагатай байсан учир би өөрийн үүрэг, байрлалаа багт нийцүүлэн өөрчилж тоглосон. Одоо ч шинэ үүрэгтээ багагүй дасаж байна. Мап бүр дээр өдөр ирэх бүр улам сайжирч, өнөөдрийнхөөс ч илүүү сайн тоглож чадна гэж бодож байна.
- cobrazera ч мөн багийн бүрэлдэхүүнд эргэн нэгдсэн. Тэрбээр өмнө нь “The MongolZ” багт тоглож байгаад гарсан ч одоо эргэн ирлээ. Одоогийн бүрэлдэхүүний тоглогчид хоорондоо хэр сайн зохицож байгаа вэ?
- Сайн зохицож байгаа. Бид нэг баг болж хожиж байхад яагаад зохицохгүй байна гэж (инээв)…
Бидэнд энэ багаараа бэлтгэл хийх хугацаа тийм ч их байгаагүй учир олон зүйлийг тоглолтын явцдаа засаж, сайжруулж байгаа. Хэдий засаж, сайжруулж байгаа ч хожиж, цаашид үргэлжлүүлэх боломжийн түвшинд тоглож байна. Маш сайн гэж хэлэхгүй ч ялалт байгуулахад хангалттай тоглолт гаргаж байгаа. Тиймээс ч энэ бүрэлдэхүүнээрээ илүү том амжилтад хүрч чадна гэж бодож байна.

- Энэ багт нэгдэх санал анх хэрхэн ирсэн бэ. Санал хүлээж авах үед ямар мэдрэмж төрж байв?
- Өмнөх тэмцээнүүдэд багийн амжилт тааруу байсан учраас бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж магадгүй гэж таамаглаж байсан. Тиймээс энэ санал миний хувьд гэнэтийн зүйл байгаагүй.
Санал ирэхээс өмнө бид хоорондоо нэлээн ярилцсан. Би “Энэ багийнханд хэрэгтэй, ялалт авчрахад тусалж чадах тоглогч нь байж чадна” гэсэн итгэлтэй байсан. Тиймээс ч тохиролцоонд хүрч, “The MongolZ” багт нэгдэх болсон.
- Энэ тэмцээний өмнө “The MongolZ” баг VRS чансаагаараа багагүй байр ухарсан. Тэр үед “Major” тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан гэж үзэж байсан уу, эсвэл энэ тэмцээнд заавал амжилт гаргаж байж эрхээ баталгаажуулах шаардлагатай гэж бодож байв уу?
- Одоо VRS-ийн нөхцөл байдал үнэхээр замбараагүй байна. Багууд харьяа бүсээ сольж, өөрчлөлт хийж байгаа нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байна.
Эхэндээ бүгд биднийг эрхээ баталгаажуулчихсан гэж бодож байсан. Гэтэл дараа нь олон зүйл өөрчлөгдөж, гэнэт хэд хэдэн тэмцээн нэмэгдсэнээр нөхцөл байдал өөр болсон. Гэхдээ VRS чансаа болон түүнтэй холбоотой асуудлаас болж бид тийм ч их дарамт мэдрээгүй.
- Танай багийн чансаа дэлхийн шилдэг 50 багийн жагсаалтаас доошилсон нь цаашдын тэмцээний урилгад нөлөөлнө. Та бүхнийг ойрын хугацаанд хоёр томоохон тэмцээн, мөн жилийн хамгийн том тэмцээн болох “Major” хүлээж байна. Эдгээр тэмцээнд амжилттай оролцож, чансаагаа сэргээснээр ирэх улиралд урилга авах боломжоо нэмэгдүүлж чадна гэж бодож байна уу. Эсвэл ирэх жил илүү хүнд байх болов уу?
- Дараагийн тэмцээнүүддээ түрүүлнэ гэсэн найдлагатай байна. Бид ердөө хоёр хоногийн дараа дараагийн тэмцээнээ эхлүүлэх учир дахиад л бэлтгэл хийх цаг бага. Мөн өрсөлдөх багууд хэдийнэ бидний энэ тэмцээн дээрх тоглолтуудын бичлэгийг үзэж, тактикийг судалж эхэлсэн байх. Тиймээс энэ удаагийнхаас арай хүнд байх магадлалтай. Гэхдээ бид давж гарч чадна гэж бодож байгаа.
- Өнөөдрийн ялалт энэ бүрэлдэхүүн амжилтад хүрч чадна, чансаагаа эргүүлэн ахиулах боломжтой гэдэгт итгэл өгсөн үү?
- Мэдээж. Өнөөдөр хожсон ч бидэнд засаж залруулах олон алдаа, сайжруулах зүйл бий. Тиймээс одоогийнхоосоо ч илүү сайн тоглох боломж бидэнд бий гэж бодож байна.
Эх сурвалж: hltv

| NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |