Засгийн газрын сайд нарт зангараг дутаж байна аа, үнэндээ. Сүүлдээ “Давхар дээл”-тээдээ эрдэж, парламентын гишүүдтэйгээ барилцаж авах нь холгүй юм Төрийн ордонд болж байна. Уг Засгийн газар гүйцэтгэх эрх мэдэлтэй, УИХ-ын өмнө үйл ажиллагаагаа тайлагнах бүрэн эрх хүлээсэн атал хуулийн төслөө хэлэлцүүлж батлуулахын тулд улаан цайм хэдэн гишүүдээд шинэ хуучнаар нь ялгаварлан, гадуурхаж, толгой эргэтэл зангинаж байгаад кноп даруулдаг боллоо тэд.
Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1-т “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна”, 41.2-т “Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэж заасны дагуу УИХ баталж, түүнийг нь Засгийн газар хэрэгжүүлэх юм. Гэтэл Ерөнхий сайдаас авахуулаад өнөөгийн Засгийн газрын бүх гишүүн сайдын суудлаас гадна УИХ-ын гишүүн гэсэн “давхар дээл”-тэй. Тиймдээ ч Засгийн газрын гишүүд парламентын гишүүдтэй ижил байр суурьтай, бүр “давхар дээл”-тэй гэдгээрээ илүү мэдэлтэй гэсэн шиг даналзаж байх юм.
Өнгөрсөн сард 2026 оны төсвийн тодортгол хэлэлцэх, Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц 2026 оны төсвийн тодотголтой холбоотой асуулт асууж, “Асуултдаа тодорхой хариулт авмаар байна” гэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Битгий солиороод байгаарай. Чи дээрэлхэх гээд байгаа юм уу. “Хариулт таалагдахгүй байна, тодорхой хариул” гэдэг чи хэн юм” гэж нэлээн өндөр дуугаар орилж байхыг сонслоо. Энэ талаар ч УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “С.Цэнгүүн гишүүн зарчмын санал гаргаад УИХ-аар оруулсных нь төлөө тэнэг, мангараар нь дуудаад байна уу. Б.Энхбаяр гишүүн ээ, сайд аа өмнөх Байнгын хорооны хурал дээр Г.Лувсанжамц гишүүнийг асуулт асуухад “Чи хэн юм” гээд байна лээ. Танай Ерөнхий сайд, Засгийн газар, сайд нар ардаа Ерөнхийлөгчтэй болохоороо ингэж томроод, хүн загнаад байдаг юм уу. Би 2007 оноос хойш парламентын сэтгүүлч хийхдээ энэ Засгийн газар шиг онгироо, довилуун, хамжааргагүй сайд нар харж байсангүй” гэж Байнгын хорооны хурал дээр хатуухан шүүмжилсэн.
Өчигдөрхөн гэхэд УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар чуулганы танхимд ширүүхэн маргалаа. Тодруулбал, УИХын гишүүн Дав.Цогтбаатар “Их хурал нь Их хурал шиг байхгүй бол Засгийн газрын сайд нар нь хэдэн гишүүдээ загинаж байгаад төслөө батлуудаг буруу жишиг тогтлоо. Бид сайд нарын мөнгийг батлах гээд сууж байгаа юм биш. Өдөр, шөнөгүй татвар төлдөг хэдэн хувийн хэвшлийнхээ татвараар улсын төсвийг бүрдүүлдэг. Гэтэл та нар тойрог очиж улс төр хийж байгаа юм шиг байна. Гишүүдийг битгий доромжлоод бай. Эрүүл мэтгэлцээн хиймээр байна. Цэнхэр дугаарын асуудал байна. Татвар төлөгчдийн мөнгөөр дарга нар өдөр шөнөгүй зөөж байна” хэмээн шүүмжлэх үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чиний ахын бичсэн зурвас байгаа шүү” хэмээн сүрдүүлсэн. Улмаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “Би Б.Энхбаяр гэдэг хүний ах, дүү нь ингэж байна гэж яриад байна уу. Иргэн надад ямар хамаатай юм бэ. Засгийн газар төсвөө оруулж ирээд хэдэн гишүүдээ загинаж байгаад батлуулчихвал бид энд ухаантай царайлж суугаад яах юм” хэмээн мэдэгдсэн.
Цаашлаад Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас асуулт асуух үеэр мөн л ширүүхэн маргаан болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “10 аймгийн дулааны цахилгаан станц барих төслийг жилийн 0.18 хувийн хүүтэй Солонгос Улсын олгосон зээлээр нь дуусгахгүй Оюутолгойн ногдол ашгаар дуусгана гэж улайраад байгаа юм. Ийм бага хүүтэй зээлээр нь дуусгахгүй ард түмний ногдол ашгаар дуусгана гээд байна. Цаашлаад энэ 10 аймгийн дулааны станцын төслийг яагаад хоёр дахин нэмэгдүүлж байгаа вэ. Энд дахиад танай ХҮН намын төсвийн хулгай явах гэж байгаа юм биш үү. Ямар үндэслэлээр хөрөнгийг нь нэмж байгаа юм бэ” хэмээн асуухад “Та Их хурлын танхимд хулгайч гэж дуудахгүй шүү. Нэг асуултаараа мушгин гуйвуулаад байна” хэмээн ундуйцсан. Цаашлаад Шадар сайд Т.Доржханд “Жагсаалтын гишүүд нүдэн дээр популист болох гээд байна шүү. Би ХҮН намын дарга байна. Биднийг хулгайч гэдэг дээрээ та хариуцлага хүлээгээрэй. Хулгайч гэж байгаа бол түүнийгээ нотлоорой” хэмээн уурлаж, жагсаалтын гишүүдээ толгой эргэтэл загинаад, намын гишүүнээ тас өмөөрсөн.
Байнгын хорооны хурал дээрх хэрүүлээс гадна УИХ-ын Ёс зүйн дэд хорооны түвшинд яригдах хэмжээний маргаан хүртэл УИХ-ын Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа, О.Саранчулуун нарын дунд гараад амжсан. Тухайлбал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг “Нэг бүлэглэл” хэмээн ярьж, “Монгол төрийн түгжилмаа” гэснээр талуудын хоорондын маргаан хурцадсан. Энэ удаагийнх зүгээр нэг ам муруйсан шинжтэй дуусахгүй байсан учир талуудыг эвлэрүүлж, учир зүйг нь ололцуулахын тулд МАН-ын бүлгээс Ажлын хэсэг хүртэл байгуулсан. Н.Батсүмбэрэл ахалсан Б.Хэрлэн, Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Н.Наранбаатар гэсэн таван гишүүнтэй Ажлын хэсэг гараад ч амжилт олохгүй Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Би ямар гэм хийсэн гэж тэр хоёроос уучлалт гуйдаг юм” гэснээр МАН-ынхан дотроо асуудлаа шийдэж чадахгүйд хүрч, гурван гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байдаг.
Энэ мэтчилэн Засгийн газрын сайд нар төсвийн төслөө эрүүл мэтгэлцээнээр хэлэлцүүлэн зөв буруугаа шүүж, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн хувааж, ирэх жилийн төсвөө бүрдүүлж байгаагаа тайлбарлаж, ойлгуулахын оронд хэдэн гишүүдээ ам уралдан үг хэлүүлэхгүй загинаж, чуулганы хуралдаандаа ч суухгүй даналзаж байна. Үнэндээ л Засгийн газрын сайд нарт манлайлал, зангараг гэх зүйл үлдсэнгүй дээ. Бодлого шийдвэр гэхээс илүүтэй хэл амаараа өрсөлддөг зангараггүй сайд нартаа хариуцлага тооцъё, Ерөнхий сайд аа.
| ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАНГАРАГГҮЙ САЙД НАР |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |