• Өнөөдөр 2026-10-23

Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо

     Герман Улсыын Лайпциг хотноо Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Германы нэрт монголч эрдэмтэн, профессор Эрих Хэниш нарын дурсгалын самбар, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо.

    Зуун жилийн тэртээ Лайпцигийн их сургуульд холбогдсон тэдний түүх нь Монгол, Германы эрдэм шинжилгээ, соёлын харилцааны нэгэн чухал хуудас юм.  Өдгөө ч тус сургуульд Монгол судлалын уламжлал үргэлжилж, хоёр орны их, дээд сургуулиуд боловсрол, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажилласаар байна.

    Их зохиолч Д.Нацагдорж, профессор Эрих Хэниш нарын эрдэм оюун, бүтээл туурвил, Монгол, Германы харилцаанд оруулсан хувь нэмрийг ийнхүү мөнхжүүлж буй нь тэдний өвийг хойч үед уламжлуулах, хоёр орны найрамдалт харилцааны түүхийг хүндэтгэн дурсах үнэтэй мөч байлаа.


 

 


Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188